Нөхөн төлбөр

Нөхөн төлбөр хүсэхэд  бүрдүүлэх материал:
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар:

  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг  /НТ албанд ирж бөглөх/
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
  • Жолооны үнэмлэх, ТХ гэрчилгээ /холбогдогч мөн адил/
  • Зам тээврийн осол болон эвдрэл гэмтлийн байдлыг харуулсан фото зураг
  • Хохирогч талын тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага, банк, ББСБ бол байгууллагаас албан бичиг /хохирлын мөнгө аль дансанд шилжих утга бүхий/
  • Шаардлагатай тохиолдолд ЗЦ ,ОБ зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, акт
  • Зам тээврийн осол хэрэг нь Цагдаа, Прокур, Шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд  тэдгээр байгууллагын шийдвэр
  • Учирсан хохиролд үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан

Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалаар:

    • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг  /НТ албанд ирж бөглөх/
    • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь
    • Жолооны үнэмлэх, ТХ гэрчилгээ
    • Зам тээврийн осол болон эвдрэл гэмтлийн байдлыг харуулсан фото зураг
    • Тээврийн хэрэгслийн өмчлөгч байгууллага, банк, ББСБ бол байгууллагаас албан бичиг /хохирлын мөнгө аль дансанд шилжих утга бүхий/
    • Шаардлагатай тохиолдолд ЗЦ ,ОБ зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, акт
    • Зам тээврийн осол хэрэг нь Цагдаа, Прокур, Шүүхийн байгууллагад хянагдаж байгаа тохиолдолд  тэдгээр байгууллагын шийдвэр
    • Учирсан хохиролд үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан

  • Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэн даруй эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах.
  • Даатгалын тохиолдол болсон даруй холбогдох мэргэжлийн байгууллагын утсаар холбогдон дуудлага өгч ослын шалтгаан, нөхцөлийг тогтоолгох.
  • Нэн даруй 24 цагийн шуурхай албаны 9509-2209, 7000-3000 дугаарт мэдэгдэх,
  • Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын албанд мэдэгдэх.
  • Ослын газар дээрх болон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийх.
  • Гэрээнд заасан баримтыг бүрдүүлж нөхөн төлбөр авах хүсэлт гаргах
  • daatgaliin_tohioldol

Даатгагч Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдсан тохиолдлуудад Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдож чадаагүй;
  • Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
  • Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;