Ачаа тээврийн даатгал

А.Гадаад ачаа тээврийн даатгал

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Ачаа барааг тээвэрлэхэд учирах хохирлыг даатгана.Монгол улсаас гадаад орнуудад, гадаад орнуудаас Монгол улсад, Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй /транзит/ болон гадаад орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэж буй ачаа бараа.
• Даатгуулагчийн урьдчилан төлсөн тээврийн зардал.
• Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.
• Даатгуулагчийн ачаа бараанаас хүлээгдэж буй ашиг.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Үндсэн эрсдэл
  • Ачаа тээврийн даатгалыг Олон улсын худалдааны нөхцөл INCOTERMS2010 мөрдөгдөж байгаа А,В,С үндсэн нөхцөлүүдийн аль нэгийг үндэслэн даатгах бөгөөд үндсэн нөхцөлүүдээс дараах эрсдлүүд хамаарна.
    • А нөхцөл: B, С нөхцөл болон дараах эрсдэлүүд хамаарна. (бүх эрсдэл)
      • Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга цахилгаан
      • Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйлдэл*, хулгай (чингэлэгээр нь бүхэлд нь хулгайд алдах)
    • В нөхцөл: C нөхцөл болон дараах эрсдэлүүд хамаарна.
      • Тавцан дээрх ачаа давлагаанд цохиулах
      • Хөлөг онгоц, агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, чингэлэг хадгалах газарт далай, нуур, голын ус нэвтрэх
      • Ачааг ачих буулгах үед хөлөг онгоцны гадна учирсан аливаа хохирол (зөвхөн бүрэн сүйрэл хамаарна)
    • С нөхцөл: Үүнд дараах эрсдэлүүд хамаарна.
      • гал түймэр, дэлбэрэлт;
      • Хөлөг онгоц живэх, хөмрөх, эрэгт хайргадах, сураггүй алга болох
      • Газрын тээврийн хэрэгсэл хөмрөх, замаас гарах
      • Хөлөг онгоц, тээврийн хэрэгсэл гадаад обьекттэй мөргөлдөх, шүргэлцэх (ус хамаарахгүй)
      • Осол болсон боомт дээр ачааг буулгах шилжүүлэх явцад гарах хохирол;
      • Далай тэнгисийн алдагдал, шуурганд ачаа алдагдах талууд тэнцүү хариуцах*(General Average)
      • Ослын үед онгоцноос ачааг хаях* (Jettison)
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Нийт үнэлгээАчаа барааг “А” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан барааны үнэ, тээврийн зардлын нийлбэр дүнг 10 хувиар нэмэгдүүлэн тооцно.
Ачаа барааг “В” болон “С” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.
Хураамжий хувьДаатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд гадаад ачаа тээврийн даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.

Б.Дотоод ачаа тээврийн даатгал

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Ачаа барааг тээвэрлэхэд учирах хохирлыг даатгана.• Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж буй гэрээний хавсралтанд нэр заагдсан ачаа бараа;
     o Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.
• Даатгалын баталгаа нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд уг гэрээ болон даатгалын баталгаа, хураамжийн тооцоо бүхий хавсралтууд нь хамтдаа хүчинтэйд тооцогдоно.
• Ачаа барааг тээвэрлэхтэй холбогдсон гэрээ, нэхэмжлэх, ачааны дагалдах баримт бичгийг гэрээнд хавсаргана.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Үндсэн эрсдэл• Байгалийн бүх төрлийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, цөмрөлт, овойлт, гулгалт, хад чулууны нуралт, цасан хуйлралт г.м);
• Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
• Tээврийн хэрэгсэл онхолдох, өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет болон хөвөгч юмсыг мөргөх цохих, гүүрний нуралт;
• Тээврийн хэрэгсэл болон нисдэг тэрэг, онгоц сураггүй алга болох;
• тээврийн хэрэгсэл усанд живэх, шидэгдэх;
• Чингэлэг баглаа боодолд ус нэвтрэн орох, усанд автагдах;
• Даатгалын тохиолдол болсон үед ачааг шилжүүлэх явцад учирсан хохирол;
• Гэрээнд заасан эрсдэлийн улмаас ачаа бараа саатаж тухайн ачаа барааны төрөл, шинж чанар, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа хөлдөх, муудах, чанарын шаардлага хангахгүй болсон эрсдэл;
Нэмэлт эрсдэлДаатгуулагч дараах нэмэлт хамгаалалтаар нэмэлт хураамжтай даатгуулж болно.
• Хулгай;
• Гуравдагч этгээдээс учруулах хохирол;
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Нийт үнэлгээАчаа барааг даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.
Хураамжий хувьДаатгалын хураамж тооцох хувь хэмжээ нь тээврийн төрөл, тээвэрлэх замын үргэлжлэх зай, барааны ангиллаас хамаарах бөгөөд дотоод ачаа тээвэрлэх даатгалын хураамжийн хувь хэмжээг мөрдөнө.