Барилгын ажлын бүх эрсдэлийн даатгал

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага1.Барилга угсралтын ажлын явцад тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотой даатгуулагчийн гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага:
a)Гуравдагч этгээдийн амь нас , эрүүл мэндэд хохирол учруулсан
b)Гуравдагч этгээдийн өмч хөрөнгөнд хохирол учруулсан
Ажиллагсадын гэнэтийн осол2. Барилга угсралтын ажил гүйцэтгэлийн явцад ажиллагсдад учирч болзошгүй бүх төрлийн гэнэтийн осол.
Барилгын ажил, гүйцэтгэл3. Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга угсралтын болон засварын ажлын (газар шороо, суурийн, барилгын үе шатны болон төлөвлөгдсөн бусад ажлууд) үр дүн буюу барилга байгууламж (дууссан болон дуусаагүй барилга, байгууламж) мөн туслах чанартай байгууламжууд (тойрох суваг шуудуу, хамгаалалтын далан зэрэг).
Барилгын талбай дээрх бараа материал4.Тухайн барилгын талбайд хадгалаглаж буй бүх төрлийн материал.
Барилгын талбай дээрх эд хөрөнгө5.Барилгын талбай дахь барилгын ажилчдын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг, хоолой, тусгай зориулалтын сав суулга, модон материал, орон байр, инженерийн шугам сүлжээ.
Барилгын тоног төхөөрөмж6.Зөвхөн барилгын талбай дээр ашиглагдаж байгаа барилгын машин механизм, тоног төхөөрөмж.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага1.Барилгын ажилчдын санамсаргүй, болгоомжгүй үйл ажиллагаанаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учрах эрсдэл:
Ажиллагсадын гэнэтийн осол2.Барилгын ажлын явцад ажилтан амь насаа алдах, хөдөлмөр эрхлэх чадваргүй болох, өндрөөс унах, хүнд зүйлд даруулах, бэртэж гэмтэх, тогонд зохиулах гэх мэт ажилтны амт нас, эрүүл мэндэд учирах эрсдэлүүд.
Барилгын ажил, гүйцэтгэл3. Гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт
4. Байгалийн эрсдэл (аадар бороо, аянга, цахилгаан, үер, цасан ба шороон шуурга, газар хөдлөлт, хөрсний суулт, хагаралт, овойлт, хөрсний усны түвшингийн гэнэтийн өөрчлөлт)
5. Цахилгааны эрсдэл (цахилгаан эрчим хүчний гэнэтийн хэлбэлзэл, цахилгааны хэт ачаалал, тусгаарлагчийн гэмтэл).
6. Дулаан, цэвэр усны даралтын өөрчлөлт
7. Хохирлын улмаас үүссэн хог хаягдлыг зайлуулах зардал;
8. Хохирлын үр дагаврыг арилгах зорилгоор гарсан нэмэгдэл зардал/ илүү цаг, шөнө болон амралтын өдрүүдээр ажиллуулсаны нэмэгдэл, зардал гэх мэт/.
Барилгын тоног төхөөрөмж9. Зөвхөн барилгын талбай дээр ашиглагдаж байгаа барилгын машин механизм, тоног төхөөрөмжийн эвдрэл.
Нэмэлт эрсдэлүүд10. Барилгын талбай дахь барилгын ажилчдын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг, хоолой, тусгай зориулалтын сав суулга, модон материал, орон байр, инженерийн шугам сүлжээ.
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Нийт үнэлгээ1. Тухайн барьж буй барилгын төсөвт өртөг, барилгын талбайд ажиллаж буй техник, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэлгээ, бараа материалын өртөг, хариуцлагын үнэлгээ, ажилчдын амь насны нийт үнэлгээнүүдийн нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.