Хариуцлагын даатгал

А.Байгууллагын ерөнхий хариуцлага

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Даатгалын хамгаалалт, хамрах хүрээ 1.Даатгуулагчийн даатгалын гэрээнд заасан үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд дараах байдлаар учирсан хохиролд хүлээх хариуцлага.
2.Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд
3.Гуравдагч этгээдийн эд хөрөнгө, ашиг сонирхол
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Үндсэн эрсдэл• Даатгуулагчийг учирч болзошгүй дараах эрсдэлүүдээс даатгана.
• Даатгуулагчийн ажиллах орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваар
• Ажил олгогчийн хөдөлмөр хуваарилалтын буруу зохион байгуулалт буруу удирдамж
• Даатгуулагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл тасалдал доголдол
• Даатгуулагчийн ажилтны хариуцлагагүй байдал үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохирол.
• Даатгуулагч дараах нэмэлт хамгаалалтаар нэмэлт хураамжтай даатгуулж болно.
Нэмэлт эрсдэл• Байгаль орчны бохирдолт
• Тухайн байгууллагын онцлогт тохирсон бусад эрсдэл
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагаДаатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөрийн дүнгийн 20 хувь байна.
Хариуцлагын хязгаарХариуцлагын хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 500 сая төгрөгөөс багагүй хэмжээгээр тогтооно.
Даатгалын үнэлгээг гэрээний хугацаанд гарсан хохиролд хүлээх нийт хариуцлагын болон нэг удаагийн тохиолдлын хариуцлагын хэмжээгээр тогтооно.
Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна.

Б.Ажил олгогчийн хариуцлагын даатгал

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Даатгалын хамгаалалт, хамрах хүрээ Даатгалын зүйл нь даатгуулагчийн ажиллагсдын ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хуулийн хариуцлага байна.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Үндсэн эрсдэлҮйлдвэрлэлийн осол
• Хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад ажиллагч этгээд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэнд бие эрхтэндээ гэмтэл авахыг үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.
Гэнэтийн осол
• Ажил олгогчийн даатгуулсан ажилтан ажлынхаа байранд ажил албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажилдаа ирэх, харих замдаа урьдчилан харах боломжгүй гэнэтийн тохиолдлын улмаас бие эрхтэн эрүүл мэндэд нь гэмтэл учрахыг гэнэтийн осол гэж үзнэ.
Мэргэжлийн өвчин
• Ажил олгогчийн даатгуулсан ажилтан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний улмаас бие организмд нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь мэргэжлийн эмчийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдлыг мэргэжлийн өвчин гэнэ.
Нэмэлт эрсдэлДаатгуулагч дараах нэмэлт хамгаалалтаар даатгуулж болно. Зөвхөн даатгалын тохиолдолын улмаас зайлшгүй авагдсан арга хэмжээ байна.
• Эмнэлэг эмчилгээний зардал, даатгалын тохиолдлын үед даатгагдагчид зайлшгүй хийгдсэн эмчилгээний зардлыг хэлнэ.
• Монгол орны нутаг дэвсгэр дээрх нүүлгэн шилжүүлэлт хийх зардал.
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Даатгалын үнэлгээДаатгалын үнэлгээг даатгагдагч тус бүрээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр дараах байдлаар тогтооно. Ажилтны сарын дундаж цалингаас хамаарсан үнэлгээ эсвэл ажил олгогчийн даатгагчтай хатуу тохирч тогтоосон сарын тогтмол цалингаас хамаарсан үнэлгээ
Хураамжий хувьДаатгагдагчийн ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн орчин зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлээс шууд хамаарна.

В.Мэргэжлийн хариуцлагын даатгал

ДААТГАЛЫН ЗҮЙЛС:
Даатгалын хамгаалалт- Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа ур чадвар дутагдсанаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийн өмнө хуулийн дагуу хүлээх хариуцлага нь даатгалын зүйл болно.
ДААТГАЛЫН ЭРСДЭЛ:
Үндсэн эрсдэл• Гуравдагч этгээдийн бие эрхтний гэмтэл, нас баралт, биеийн өвчлөл
• Гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эвдрэл ба хохирол
Нэмэлт эрсдэл4. Тухайн мэргэжлийн онцлогт тохирсон нэмэлт эрсдэл
ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗҮЙЛС:
Нийт үнэлгээДаатгалын үнэлгээг гэрээний хугацаанд гарсан хохиролд хүлээх нийт хариуцлагын болон нэг удаагийн тохиолдлын хариуцлагын хэмжээгээр тогтооно.
Хураамжий хувьТухайн мэргэжилтэний гүйцэтгэх ажил үүрэг болон гарч болзошгүй эрсдэлийг судалд үзсэний үндсэн дээр тогтооно