Гэнэтийн ослын даатгал

Даатгалын зүйл:
Даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд байна.
Даатгалын эрсдэлүүд:

Үндсэн эрсдэлБүх төрлийн гэнэтийн осол
Байгалийн эрсдэл:
  • хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэл,
  • хүйтэн бороо, үер усны аюул,
  • газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, галт уулын дэлбэрэлт,
  • гал, түймэр, аянга цахилгаан.
Ахуйн эрсдэл:
  • элдэв юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох,
  • зам тээврийн аюул осолд өртөх;
Мал маллагаа, амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл:
  • морь малнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах,
  • мал маллагаа, ан агнуурын үед болон бусад тохиолдолд араатан амьтан, нохойд уруулах, бариулах.
Техниктэй харьцах үеийн эрсдэл:
  • автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх зэргээс үүдэлтэй осол, гэмтэл
Нэмэлт эрсдэлГуравдагч этгээдээс учруулах эрсдэл:
  • бусдад хорлогдох, зодуулах,
  • буу, хутга мэс зэрэг зэвсэгтэй дайралтанд өртөх.
Даатгалын үнэлгээДаатгалын үнэлгээ 5 сая төгрөг байна. Үүнээс дээш үнэлгээг харилцан тохиролцоно.
ХураамжНийт үнэлгээнээс 1%-иар тооцно.