Автотээврийн хэрэгслийн даатгал

Даатгалын зүйл:
• Иргэн, хуулийн этгээдийн А,В,С,Д ангиллын тээврийн хэрэгсэл.
• Тээврийн хэрэгсэлд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан аудио болон видео, гэрлэн болон дохиоллын, автомашин халаагч, байрлал тогтоогч болон бусад тоног төхөөрөмжийг нэмэлтээр даатгуулсан бол тэдгээр нь даатгалын зүйл болно.

Даатгалын үнэлгээ:
• Зах зээлийн үнэ /худалдах, худалдан авах үнэлгээ/

Багцын сонголт:
• Даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож тээврийн хэрэгслээ дараах төрлөөс сонгон даатгуулах бөгөөд багцын сонголт нь баталгаанд заавал тусгагдсан байна.

NoДаатгалын эрсдэлМИГ МаксМИГ КлассикМИГ Стандарт
1Зам тээврийн осол100%100%100%
2Байгалийн эрсдэл100%100%100%
3Галын эрсдэл /Ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт гэх мэтийн гадны нөлөөллөөс үүсэлтэй гал/100%100%100%
4Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох эрсдэл100%100%100%
5Граж зогсоолд байрлуулах үеийн эрсдэл/ хатуу биет зүйл мөргөх, шүргэх/100%100%80%
6Граж зогсоолд байх үеийн эрсдэл/мөргүүлэх, шүргүүлэх/100%90%80%
7Шилний эрсдэл: шилний хохирол /зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд салхи,хаалганы шилэнд учирсан хохирол/100%90%80%
8Мал, амьтнаас учруулах эрсдэл100%90%80%
9Танхай, хулгайн сэдэлтэй үйлдлээс үүссэн эрсдэл: /дээрх үйлдлээс үүдэлтэй тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл,гэмтэл/100%90%-
10Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл100%80%-
11Хэсэгчилсэн хулгайн эрсдэл / толь, тээврийн хэрэгслийн үндсэн эд ангид тооцогдох зүйл хулгайд алдагдах100%80%-
12Тээврийн хэрэгсэл бүхэлд нь хулгайд алдагдах эрсдэл100%80%-
13Дугуйн эрсдэл / Замын хөдөлгөөнд оролцож байх үед хурц ирмэгтэй зүйлд зүсэгдэх, урагдах байдлаар зөвхөн дугуйнд учирсан хохирол/100%80%
Даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ /дэлгэрэнгүйг гэрээний 8.5 заалт/0%10%20%
НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ МИГМИГ МаксМИГ КлассикМИГ Стандарт
1Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг албан ёсны дистрибютер компанийн үнийн саналыг удиртгал болгож засварлах+--
2Суудлын гэнэтийн осол, эмчилгээний зардал /мянган төгрөгөөр/ 5,000.0 /5 суудал/2,500.0 /5 суудал/-
3Тээврийн хэрэгсэл өмчлөгч эзэмшигчийн хариуцлага /мянган төгрөгөөр/1,000.0--
4Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд олгох зардлын дээд хэмжээ /мянган төгрөгөөр/500.0 300.0-
5Засварын дараах 1 удаа бүтэн угаалга /мянган төгрөгөөр/50.025.0-
6Хохирлын үнэлгээний зардлыг даатгалын нөхөн төлбөрт багтаан авах++-
7Тээврийн хэрэгсэлийн кабинд хурц үнэртэй шингэн зүйл асгарах1 удаагын угаалга--
8Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэнд зөвлөгөө өгөх+++
ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ХУВЬ3,0 %2,0 %1,0 %