Хүний нөөц

Хүний нөөцийн бодлого

Бид Монгол Улсын Даатгалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрхэм зорилготой 1997 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө Улаанбаатар хотод 3 салбар, 21 аймагт өөрийн төлөөлөгчтэй 130 гаруй ажилтантай даатгалын цогц үйлчилгээ үзүүлдэг салбартаа манлайлагч хамт олон болжээ. Энэ хугацаанд бид тогтвор суурьшилтай ажиллах, шинэ ажилныг халамжлах, ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд хүний нөөцөө бэлтгэх бодлогыг баримтлан даатгалын салбартаа итгэл төгс манлайлан ажиллаж байна.

Яагаад миг даатгал гэж

Бид ажилтнууддаа дараах боломжийг олгодог.

  1. Тогтвортой ажлын байр
  2. Менторийн хөтөлбөрт хамрагдах
  3. Удирдлагын залуу халаа бэлтгэх хөтөлбөрт хамрагдах/ олон чиглэлд хөрвөн ажиллах боломж
  4. Орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах
  5. Хөнгөлөлттэй даатгуулах
  6. Ажлын байр бүртээ өрсөлдөхүйц цалин, урамшууллыг санал болгох
  7. Бие даан ажиллах эрх чөлөө

Ажлын байрны сонгон шалгаруулалт

Манай компани сонгон шалгаруулалтын нээлттэй бодлого баримтлан ажилладаг ба бидний нэг болоход та дараах үе шатыг дамжина.

  1. Анкетаа илгээх
  2. Эхний шатны ярилцлага
  3. Үнэлгээний төвийн шалгалт өгөх
  4. Мэргэжлийн ярилцлага
  5. Ажлын санал тавих
  6. Менторийн хөтөлбөрт хамрагдах

Оюутны булан

Бид эрч, хүчтэй мэргэжлээрээ манлайлах, ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй оюутан залуусдаа зориулж тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг бөгөөд дараах шаардлагыг хангасан оюутнуудыг компанидаа дадлагажуулан өндөр гүйцэтгэлтэй, хөгжих хүсэлтэй оюутнуудад ажлын байр санал болгодог.

Тавигдах шаардлага

Сургууль: БСШУЯ-аас Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд

Мэргэжил: Байгууллагын ажлын байранд дүйцэхүйц мэргэжлүүд

Курс: 2-р курсээс дээш болон төгсөх курс

Сурлагын голч дүн: 3,0 буюу “В” үнэлгээнээс дээш байх

Тусгай шаардлага: Ёс зүй болон зан харилцааны ямар нэг доголдолгүй төлөвшсөн, Оюутны эрдэм шинжилгээний хурал, тэмцээн, төслүүд дээр ажилладаг судлаач оюутан бол сайн

Нэмэлт шаардлага: Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах өндөр чадвартай, мэргэжлийн гадаад хэлний мэдлэгтэй, судалгааны арга техник эзэмшсэн