Нээлттэй ажлын байр

ХҮНИЙ НӨӨЦИЙН АХЛАХ МЕНЕЖЕР


ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

  1. Байгууллагын стратегийн төлөвлөгөөтэй уялдуулж хүний нөөцийн удирдлагын бодлогыг боловсруулж батлуулах, хэрэгжүүлж, үр дүнг нь үнэлж сайжруулах
  2. Байгууллагын соёлын тогтолцоог сайжруулахад манлайлж, удирдлагын багт мэргэжлийн дэмжлэг үзүүлэх
  3. Хүний нөөцийн чадавхыг үнэлж, сургалт хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх
  4. Гүйцэтгэлийн үнэлгээний аргачлалын сайн туршлагуудыг судалж сайжруулж ажиллах
  5. Ажлын байрны тодорхойлолтын хөгжүүлэлтээр бүтээмж, сэтгэл ханамжийг өсгөж ажиллах
  6. Салбарын хөгжлийн чиг хандлагыг судалж дэвшилтэт арга, технологийг нэвтрүүлж ажиллах

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Хүний нөөц, менежмент, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийгмийн ухааны зэрэг чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй байх.
  2. Хүний нөөцийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан байх
  3. Бүх түвшний удирдлага, ажилтнуудтай нээлттэй харилцах, хамтарч ажиллах ур чадвартай
  4. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, гарын авлага боловсруулах, тайлан бэлтгэх чадвартай.
  5. Компьютерын хэрэглээний программуудыг өндөр түвшинд эзэмшсэн.
  6. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  7. Монгол хэл бичгийн дүрмийн өндөр мэдлэгтэй.
  8. Илтгэх ур чадвартай.
  9. Мэдээллийг цуглуулах, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

  • Ёс зүйг баримтлагч ба үнэнч шударга, зарчимч зан чанартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, нямбай
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай

АНКЕТ БӨГЛӨХ