Бид Монгол Улсын Даатгалын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох эрхэм зорилготой 1997 онд 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш өдгөө Улаанбаатар хотод 3 салбар, 21 аймагт өөрийн төлөөлөгчтэй 160 гаруй ажилтантай даатгалын цогц үйлчилгээ үзүүлдэг салбартаа манлайлагч хамт олон болжээ. Энэ хугацаанд бид тогтвор суурьшилтай ажиллах, шинэ ажилтныг халамжлах, ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхэд хүний нөөцөө бэлтгэх бодлогыг баримтлан даатгалын салбартаа итгэл төгс манлайлан ажиллаж байна.