Манай компанийн олон улсын давхар даатгалын зах зээл дэх түншлэгч байгууллагууд нь олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох Standard &Poors болон Fitch Rating-ын “BBB”, A.M.Best агентлагийн ”А+”, Moody's корпорацийн ”BAA” үнэлгээтэй тэнцэхүйц болон түүнээс дээш үнэлгээ бүхий корпорацууд байдаг. Эдгээрээс дурдвал “HANNOVER RE” нь дэлхийн шилдэг давхар даатгагч нарын нэг бөгөөд жилийн хураамжийн орлого нь 16.4 тэрбум евро байдаг. Тус компани нь амьдралын болон ердийн даатгалын бүх төрлөөр давхар даатгалын үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн хувьд хүчирхэг даатгагч гэдгийг Standard & Poor's AA-”Very Strong” and A.M. Best A ”Excellent” гэсэн үнэлгээнээс харж болно.
МИГ Даатгал нь Ханновер Ре-тэй 10 сая ам.долларын хамгаалалт бүхий Трийти давхар даатгалын гэрээгээр өөрийн компанийн нөөцийг оновчтойгоор удирдан, давхар даатгалын хамгаалалтай бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.