МИГ Даатгал ХХК нь Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй этгээдийн хувьд “Мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх” үйл ажиллагааны журам, хөтөлбөрийг холбогдох хууль тогтоомж болон Санхүүгийн зохицуулах хорооны журамд нийцүүлэн боловсруулж дор дурдсан процессын дагуу ажиллаж байна.
- Харилцагчийг таньж мэдэх болон харилагчийг таних нарийвчилсан үйл ажиллагаа
- Тусгайлан хяналт тавих
- Эцсийн өмчлөгчийг тогтоох
- НҮБА Зөвлөлийн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Гадаад төлбөр тооцоо, бэлэн мөнгөний гүйлгээг журмын дагуу СМА-д мэдээлэх
- Сэжигтэй гүйлгээг мэдээлэх, хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох
- Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон ажилчдад сургалт зохион байгуулах