МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХАМТЫН ХҮЧЭЭР "МООД"-ЫГ БИЙ БОЛОГЦГООЁ

ХАМТЫН ХҮЧЭЭР "МООД"-ЫГ БИЙ БОЛОГЦГООЁ

Сайн Моод-ыг Монголдоо Уриатай дэвжих дэлхий ТББ-н бүтээлч, нэвтрүүлгийн баг хамт олонтой хамтран ажиллаж сайн үр дүнг дагуулах Моодыг Монголдоо түгээн дэлгэрүүлж байгаадаа таатай байна.

Нэг хэсэг моод Монголоор дуусна гэсэн үг байдаг байлаа. Одоо харин моод Монголоос эхэлдэг гэж заримдаа бодогдохоор байна. Нийгэмд харагдаж буй элдэв боломжтой хирнээ тэр бүр ач холбогдол өгдөггүй үзэгдэл юмс байдаг. Үүний нэг жишээ нь хүүхдүүд хаалганы нугасан талд гараа их хавчуулдаг гэсэн нэг баримт байдаг. Үүнийг хэрэв тоогоор гаргаад харвал бас л их тоо баримт харагдах бөгөөд тэрийг дурьдаж гайхан шагширч байхаар Моод төслийнхөнтэй хамтран шийдэл гүйцэтгэл хийсэн юм. Манай гэр асрамжийн газар, ХӨСҮТ-ийн хүүхдийн тасагт нийт маш олон хүүхдийн гарыг хавчуулахаас сэргийлсэн ба ирэх жилээс Монгол улсын бүх бага насны хүүхэдтэй холбоотой үйлчилгээний газарт энэ стандартыг хэрэгжүүлэх болсон гэж нэвтрүүлгийн багынхан мэдээллээ.