ЖОЛООЧ ТА ДААТГАЛЫН ГЭРЭЭГЭЭР ТОХИРСОН ЭРСДЭЛИЙН ҮЕД ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗАЙЛШГҮЙ АВАХ ХЭРЭГТЭЙ.
Даатгалын тохиолдлын талаар даатгагчийн 24 цагийн үйлчилгээтэй 7575 6000 дугаарт мэдэгдэж хүндэтгэх шалтгаангүй бол даатгалын ажилтан замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийн ослын байдлыг хадгалах. Нөхцөл байдлаас шалтгаалан 102, 103, 105 дугааруудад холбогдох
- Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэн даруй эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах.
- Даатгалын тохиолдол болсон даруй холбогдох мэргэжлийн байгууллагын утсаар холбогдон дуудлага өгч ослын шалтгаан, нөхцөлийг тогтоолгох.
- Нэн даруй 24 цагийн шуурхай албаны 7575 6000 дугаарт мэдэгдэх,
- Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын албанд мэдэгдэх.
- Ослын газар дээрх болон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийх.
- Гэрээнд заасан баримтыг бүрдүүлж нөхөн төлбөр авах хүсэлт гаргах