ЭКО ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Даатгалын зүйл нь Цахилгаан тээврийн хэрэгсэл, нэмэлт тоноглол байна.

Даатгалын үндсэн эрсдэл

  • ЭКО Цахилгаан тээврийн хэрэгслийн даатгалын багцын мэдээлэл

Үндсэн эрсдэл

ЭРСДЭЛИЙН НЭР Light Smart Strong
1 Зам тээврийн осол буюу зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл + + +
2 Байгалийн эрсдэл + + +
3 Галын эрсдэл + + +
4 Бүхэлд нь хулгайд алдах эрсдэл + + +
5 Дугуйн эрсдэл + + +
6 Замын хөдөлгөөнд оролцох үед дээрээс биет зүйл унах эрсдэл + + +
Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл 2 жолоочоос бусад жолоочид олгох нөхөн төлбөр 50 хувь 2 жолоочоос бусад жолоочид олгох нөхөн төлбөр 80 хувь +
8 Жолоочийн гэнэтийн ослын эрсдэл   500,000 төг хүртэл   1,000,000 төг хүртэл   2,500,000 төг хүртэл 
9 Хэсэгчилсэн байдлаар хулгайд алдах эрсдэл   1 удаа, 500,000 төг хүртэл   3,000,000 төг хүртэл   5,000,000 төг хүртэл 
10 Замын хөдөлгөөнд ороогүй байх үеийн эрсдэл +0.5% /Хязгаар 3,000,000 төг хүртэл/  10,000,000 төг хүртэл  +
11 Шилний эрсдэл -  +  +
12 Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлээс учрах эрсдэл -  +  +
13 Мал, амьтны эрсдэл  -  +  +

БАТАРЕЙН ЭРСДЭЛ

БАТАРЕЙН ЭРСДЭЛ Light Smart Strong
1 Батарей хөлдөх эрсдэл /асаах зардал/ 500,000 төг хүртэл 500,000 төг хүртэл 500,000 төг хүртэл
2 Батарей хэсэгчлэн хулгайд алдах эрсдэл 3,000,000 төг хүртэл 5,000,000 төг хүртэл 10,000,000 төг хүртэл
3 Батарей бүтэн хулгайд алдах эрсдэл + + +
4 Батарей усанд норсноос үүдэх үеийн эрсдэл - 5,000,000 төг хүртэл 10,000,000 төг хүртэл
5 Батарей дэлбэрэх, тэсрэх үеийн эрсдэл -  +  +

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ Light Smart Strong
1 Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлтэд зөвлөгөө өгөх  +   +  +
2 Цэнэглэлт шалгах үйлчилгээ - - +
3 Батарейн оношилгоо - + +
4 24 цагийн шуурхай дуудлагын үйлчилгээ  +   +  +
5 Хохирлын үнэлгээний зардал /Даатгалын зүйлийн үнэлгээнд багтаан олгох/ -  50,000 төг хүртэл  100%
6 Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд гарах зардал -  300,000 төг хүртэл   500,000 төг хүртэл 
7 Засварын дараах бүтэн угаалга хийлгэх зардал /1 удаа/ -  50,000 төг хүртэл   100,000 төг хүртэл 
8 Тээврийн хэрэгслийн кабинд хурц үнэртэй шингэн зүйл асгарах үед угаалга хийлгэх зардал /1 удаа/ - - 50,000 төг хүртэл
9 Тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг албан ёсны дистрибютер компанийн үнийн саналыг удиртгал болгож нөхөн төлбөр олгох - - +
10 ӨӨРИЙН ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА /Даатгуулагчийн буруутай үед/: 20% 10% 0%

ЦЭНЭГ ДАМЖУУЛАГЧ БУЮУ ЦЭНЭГЛЭГЧИЙН ЭРСДЭЛ

ЦЭНЭГ ДАМЖУУЛАГЧ БУЮУ ЦЭНЭГЛЭГЧИЙН ЭРСДЭЛ Light Smart Strong
1 Байгалийн эрсдэлийн улмаас үүдэх цэнэг дамжуулагчийн эвдрэх, гэмтэх эрсдэл + + +
2 Цэнэг дамжуулагч гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас эвдрэх эрсдэл + + +
3 Цэнэг дамжуулагч гэнэтийн усанд норсноос үүдэлтэй эвдрэх, гэмтэх эрсдэл - + +
4 Цэнэглэж байх үеийн галын эрсдэл - 500,000 төг хүртэл 1,200,000 төг хүртэл
5 Цэнэг дамжуулагчийн эвдрэл, гэмтэл - 500,000 төг хүртэл 800,000 төг хүртэл

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгалын тохиолдлын улмаас үүдэн гарсан эдийн засгийн хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар гэх мэт аливаа шууд бус хохирол, зардал;
  • Гэрээнд тусгагдаагүй даатгалын эрсдэл буюу даатгуулагчийн сонгосон Цахилгаан тээврийн хэрэгслийн даатгалын багцад тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн гарсан, хэрэглэсэн үед болон хэрэглэх үед үйлдсэн үйлдлийн улмаас үүссэн хохирол;
  • Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол;
  • Даатгуулагч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Даатгуулагч даатгалын зүйл, даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол;
  • Гуравдагч этгээд аливаа үүрэг хүлээхгүй байх нөхцөлийг даатгуулагч бүрдүүлсэн, нуун дарагдуулсан, гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг;
  • Даатгуулагч гэрээг цуцалж болох ноцтой нөхцөл байдал бий болсон талаар даатгагчид мэдэгдээгүйгээс үүдэж учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн эд ангийн ердийн элэгдэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоноглолыг буруу суурилуулснаас үүссэн хохирол, цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол;
  • Цахилгаан тээврийн хэрэгслийг “Автомат жолоодлогын горим”-оор ажиллуулж байх үед гарсан бүх төрлийн хохирол;
  • Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах болон түрээслүүлэх үед учирсан аливаа хохирол;
  • Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл Шуурхай Алба, Замын цагдаагийн ослын газарт хийсэн акт дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд;
  • Даатгагч болон тээврийн цагдаагийн байгууллагад ослын талаар мэдэгдэлгүйгээр тэдний зөвшөөрөлгүй ослын газраас хөдөлсөн, ослын ул мөрийг балласан бол;
  • Баталгаат бус замаар зорчсоноос үүдсэн хохирол;
  • Даатгалын зүйлийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед даатгалын зүйлийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
  • Даатгуулагч даатгалын зүйлээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсон, жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн, тухайн ангиллын автотээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ даатгалын зүйлийг жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан нь эрх бүхий байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон үед учирсан хохирол;
  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Даатгалын зүйлийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийг болон түүний эд ангийг зориулалтын бусаар ашигласан, ашиглалтын горимыг зөрчсөн, өөрчилснөөс үүдэн гарсан хохирол;
  • Нэмэлт тоноглолоо даатгаагүй үед нэмэлт тоноглолд учирсан хохирол;
  • Тухайн улирлын онцлогт тохирохгүй дугуй ашигласнаас үүссэн хохирол;
  • Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол;
  • Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
  • Зэв идэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
  • Хорхой, шавж, сүргийн нүүдэл, тэжээвэр амьтнаас үүдэлтэй хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

hund daats.png

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Хүнд даацын тээврийн хэрэгслээ даатгуулахдаа бусад тээврийн хэрэгслүүдээс өөрөөр тусгайлсан эрсдэлүүдээр даатгуулдаг.

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Юу даатгуулах вэ? М ангиллын тусгай зориулалтын ажил гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
tusgai zoriulaltiin mashin.png

ХҮНД ДААЦЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
railway.png

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
train.png

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
ship.png

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->