ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Даатгуулагчийн өмчлөл, ашиглалтад буй гэрээний хавсралтад заасан зүтгүүр болон түүнтэй адилтгах хөдлөх бүрэлдэхүүн нь даатгалын зүйл байна.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Хүчтэй хуй салхи, цасан болон шороон шуурга;
  • Аадар бороо, мөндөр, үер усны аюул;
  • Газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, галт уулын дэлбэрэлт;
  • Аянга цахилгаанаас үүдэлтэй болон ой хээрийн гал түймэр.
  • Ахуйн бүх төрлийн гал, түймэр;
  • Дэлбэрэлт;
  • Тэсрэлт.
  • Төмөр замын хөдөлгөөнд оролцох үеийн осол;
  • Төмөр замд хоорондоо мөргөлдөх;
  • Төмөр замаас гарах, онхолдох;
  • Галт тэрэг зориулалтын зам эсвэл өртөөнд зогсож байх үеийн эрсдэл.
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас даатгалын зүйлд учруулсан хохирол.
  • Бүх төрлийн хулгайн эрсдэл;
  • Тээвэрлэлтийн зардал болон хохирол үнэлгээний зардал.

Даатгалын үнэлгээ

  • Галт тэрэгний зүтгүүрийн зах зээлийн үнэлгээнээс тооцогдоно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагч нөхөн төлбөр хүлээн авсны дараа хохирол учирсан даатгалын зүйлийг даатгагчийн эзэмшилд шилжүүлнэ.
  • Даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнэлгээнээс бага байвал нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно.
  • Даатгалын үнэлгээ нь тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнээс их байвал уг илүү гарсан хэсэгт нөхөн төлбөр олгогдохгүй.
  • Даатгалын нэмэлт эрсдэлээр хамгаалагдсан тохиолдолд нөхөн төлбөрийг тухайн даатгалын зүйлийн үнэлгээний 20 хүртэл хувиар олгоно.
  • Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр бууруулж олгоно.
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжилнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгалын гэрээ байгуулахаас өмнө учирсан хохирол;
  • Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад хүндэтгэх шалтгаангүйгээр нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгалын зүйлийн үнэлгээнээс давсан хохирол;
  • Бага, урсгал, их засварт орох хуваарийг зөрчсөн, гүйлт хэтэрсэн үед учирсан хохирол;
  • Тусгай зориулалтын засварын депогоос бусад газарт хийгдсэн стандарт бус засвар, үйлчилгээний улмаас үүссэн хохирол;
  • Үйлдвэрийн алдаанаас шалтгаалан гарсан хохирол;
  • Зүтгүүрийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
  • Ердийн буюу байнга хийгддэг урсгал засвар, техникийн үйлчилгээний зардал;
  • Тослох материал зэрэг тогтмол солигддог, тодорхой хугацаанд элэгддэг эд ангийн зардал;
  • Байгаль орчинд учруулсан хохирол болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага;
  • Тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа, ашиглаж байгаа зүтгүүрт учирсан хохирол;
  • Ослоос эсвэл бусад шалтгаанаар электрон компьютер, компьютерын програм хангамжид учирсан хохирол, мөн тэдгээрээс үүссэн аливаа хохирол;
  • Торгууль, төлбөр, алданги, нэхэмжлэл гэх мэт даатгуулагчид учирсан аливаа бусад санхүүгийн хохирол;
  • Даатгалын гэрээнд заасан эрсдэлүүдээс үүдсэн техникийн эвдрэл гэмтэл, тэдгээрээс шалтгаалсан ажил үүргийн саатлаас үүсэх эдийн засаг болон санхүүгийн хохирол;
  • Тээвэрлэж явсан ачаа бараанд учирсан хохирол.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

hund daats.png

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Хүнд даацын тээврийн хэрэгслээ даатгуулахдаа бусад тээврийн хэрэгслүүдээс өөрөөр тусгайлсан эрсдэлүүдээр даатгуулдаг.

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Юу даатгуулах вэ? М ангиллын тусгай зориулалтын ажил гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
tusgai zoriulaltiin mashin.png

ХҮНД ДААЦЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
electric-car.png

ЭКО ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
railway.png

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
ship.png

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->