ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Энэхүү гэрээний хавсралтад нэг бүрчлэн дурдсан тусгай зориулалтын машин механизм (М) ангилал нь даатгалын зүйл байна.
  • Даатгуулагчийн хүсэлт гаргаснаар хоёр тал харилцан тохиролцож машин механизмд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан нэмэгдэл тоног төхөөрөмжийг нэмэлтээр даатгуулсан бол тэдгээр нь даатгалын зүйл болно.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Зам тээврийн осол;
  • Онхолдох, хоорондоо мөргөлдөх, биет зүйл мөргөх, шарваж гулсах;
  • Элдэв биет зүйлд цохиулах, ухрах, зогсох, байрлуулах үйлдэл хийх үед учрах хохирол;
  • Газрын нуралт, хөрс чулууны нуралт, цөмрөлтөд өртөх;
  • Байгалийн эрсдэл;
  • Автограж, зогсоол, талбайд хадгалагдах үеийн эрсдэл:
  • Гадны бүх төрлийн эх үүсвэрээс үүдэлтэй гал түймэр;
  • Тэсрэлт дэлбэрэлт;
  • Барилгын нуралт, элдэв зүйл дээрээс унах;
  • Байгалийн эрсдэл;
  • Ачигдсан байх үед гарах эрсдэл:
  • Тээвэрлэлтийн явцад тээвэрлэж буй автомашины техникийн гэнэтийн ослын улмаас даатгалын зүйлд учрах хохирол;
  • Тээврийн замын нөхцөлөөс шалтгаалж машин механизм гулгах, шарвах;
  • Онхолдох зэргээс шалтгаалж даатгалын зүйлд учрах хохирол.
  • Операторын буруутай үйлдлээс үүссэн эрсдэл;
  • Бусдын нөлөөгөөр эвдэрч гэмтэх эрсдэл;
  • Элдэв биет зүйлд цохиулах;
  • Гуравдагч этгээдийн танхай сэдэлтэй үйлдэл.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнээс тооцогдоно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын зүйлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд нөхөн сэргээх үнэлгээнээс түүний элэгдлийг тооцон, гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Операторын хариуцлагын эрсдэл нэмэлтээр авсан тохиолдолд, Операторын хүлээх хариуцлагад нийт механизмын үнэлгээний 25% хүртэлх хэмжээний нөхөн төлбөр олгоно.
  • Операторын буруутай үйлдлийг даатгуулагчийн буруутай үйлдэл гэж авч үзэхгүй.
  • Операторын буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд төлөх нөхөн төлбөрийг эхлээд операторын хариуцлагын даатгалаас төлнө, түүнээс давсан хэсгийг тусгай зориулалтын машин механизмын даатгалаар төлнө.
  • Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол гарсан хохирлын 80 хувиар нөхөн төлбөр олгоно.
  • Машин механизмын шилний хохирол нь ажиллах үйл ажиллагааны байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрвээ уг хохирол нь ажиллах явцад нь аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно.
  • Тусгай зориулалтын авто замаар зам тээврийн хөдөлгөөнд оролцоогүйгээс үүссэн хохиролд тухайн даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хассан дүнгийн 80 хувиар нөхөн төлбөр олгого.
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Зам тээврийн ослын үед ослын шалтгааныг тогтоолгоогүй, эсвэл ослын шалтгааныг тогтоох боломжгүй болсон.
  • Машин механизм болон хүнд даацын авто тээврийн хэрэгслийг тухайн ангиллын жолоодох эрхгүй этгээд жолоодсон, эрхээ хасуулсан үедээ жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан үед учирсан хохирол.
  • Уурхайн Аюулгүй Ажиллагааны Нийтлэг дүрэм болон тухайн компанийн аюулгүй ажиллагааны журам, зааварчилгааг мөрдөөгүй, тогтоосон хурдыг хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцсоноос учирсан хохирол;
  • Машин механизм болон хүнд даацын авто тээврийн хэрэгслийг согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ жолоодсон, гэмт хэргийн зорилгоор хууль бусаар ашиглах үед үүссэн хохирол;
  • Даатгалын зүйлийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших;
  • Үйлдвэрлэлийн гаргасан гологдлын улмаас учирсан хохирол;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүйгээс мөн даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Ажил, техникийн хүчин зүйлээс хамаарсан машин механизмд учирсан хохирол (элэгдэл хорогдол, зэврэлт, шохойжилт).
  • Эвдэрхий болон засварын ажиллагаа дуусаагүй тоног төхөөрөмжийг ашигласнаас эсвэл ашиглалтад үргэлжлүүлэн оруулснаас үүдэлтэй хохирол.
  • үйлдвэрлэгч, нийлүүлэгч, угсрагч, угсралт, ашиглалт, өөрчлөлт, үйлчилгээ, засварын зааварлагчийн зааврыг зөрчсөнөөс үүдэлтэй хохирол.
  • Гэнэтийн осол тохиолдоогүй үеийн үйлчилгээний урсгал зардал (мэдээллийн үйлчилгээ хамарна).
  • Дараах зүйлийн талаарх хохирол эсвэл эвдрэл:
  • Чийдэн, зай хураагч, өрөм, хэрчигч, хөрөө, билүү, угаагч, дугуй, боолт, уяа гэх мэт тогтмол солин хэрэглэх сэлбэгүүд.
  • Шатахуун, тослогоо, хиймийн бүтээгдэхүүн, хөргөөгч шингэн болон бусад туслах материалууд.
  • Дараах зүйлс хасагдана:
    a) 15 жилээс дээш ашиглагдсан, хуучин механизм болон төхөөрөмжүүд.
    b) Уул уурхайн зориулалттай төхөөрөмж (зөвхөн далд уурхайн).
    c) Боомтын газар нутаг дээр байнга байрлуулан ашиглах төхөөрөмж
  • Ашиглаж, эзэмшиж байгаа техник хэрэгслийн үндсэн хэрэглээ нь дараах зориулалтаар байх:
    a) Нитроглицерин, тэсрэх бөмбөг эсвэл ижил төстэй аливаа хүчтэй тэсрэх бодис тээвэрлэхэд.
    b) Газрын тосны шингэн хий эсвэл бензин эсвэл аливаа шатах шингэнийг их хэмжээгээр тээвэрлэхэд.
    c) Химийн бодис эсвэл шингэн, шахмал эсвэл хийн байдлаар байгаа хийг тээвэрлэхэд.
  • Нисэх онгоцны буудлын хилийн зурвас дээрх үйл ажиллагааны тээврийн хэрэгсэл.
  • Нийтийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэл.
  • Цэргийн болон/эсвэл хууль сахиулах зорилгоор тусгайлан үйлдвэрлэгдсэн болон зориулагдсан тээврийн хэрэгсэл.
  • Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол хамаарахгүй.
  • Даатгуулагч тусгай үүргээ биелүүлээгүй нь хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн.
  • Операторын буруутай үйлдэл. (Хэрэв нэмэлтээр операторын хүлээх хариуцлагын эрсдэл аваагүй бол)

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

hund daats.png

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Хүнд даацын тээврийн хэрэгслээ даатгуулахдаа бусад тээврийн хэрэгслүүдээс өөрөөр тусгайлсан эрсдэлүүдээр даатгуулдаг.

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Юу даатгуулах вэ? М ангиллын тусгай зориулалтын ажил гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл

Дэлгэрэнгүй ->
tusgai zoriulaltiin mashin.png

ХҮНД ДААЦЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
electric-car.png

ЭКО ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
railway.png

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
train.png

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
ship.png

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->