УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • 5 (тав) метр хүртэл урттай, дөрвөөс ихгүй хүний суудалтай;
  • Бага усан замын тээврийн хэрэгсэл: 5 (тав)-аас 20 (хорь) метр хүртэл урттай, 12 (арван хоёр)-оос ихгүй хүний суудалтай;
  • Дунд усан замын тээврийн хэрэгсэл: 20 (хорь)-оос 50 (тавь) метр хүртэл урттай;
  • Том оврын усан замын тээврийн хэрэгсэл: 50 (тавь) метр, түүнээс илүү урттай.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Галын эрсдэл;
  • Усан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл;
  • Усан замын обьектэд байрлах үеийн эрсдэл;
  • Живэх эрсдэл;
  • Жолоо шилжүүлэх үеийн эрсдэл;
  • Хулгайд алдах эрсдэл;
  • Гуравдагч этгээдийн санамсаргүй болон санаатай үйлдэл;

Даатгалын үнэлгээ

  • Усан замын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээнээс тооцно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгагч нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд даатгуулагчид, гуравдагч этгээдэд эсхүл эрх бүхий байгууллагаас нөхөн төлбөр авахаар тогтоосон этгээдэд олгоно.
  • Даатгуулагч хуулийн этгээд байх тохиолдолд "Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-д заасны дагуу олгох нөхөн төлбөрөөс 10 хувийн татвар суутган шилжүүлнэ.
  • Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан болон энэ даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн төлөгдөхөөр байвал даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгагчидтай тохиролцож, хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцон нөхөн төлбөрийг олгоно.
  • Нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын нийт үнэлгээ эсхүл даатгалын зүйлийн үнэлгээнээс хэтрэхгүй бөгөөд аль ч тохиолдол (бүрэн сүйрэл эсвэл хэсэгчилсэн сүйрэл)-д даатгуулсан үеийн даатгалын зүйлийн үнэлгээг хохирол гарсан үеийн зах зээлийн үнэтэй харьцуулан хувь тэнцүүлэх зарчмаар тооцоологдсон нөхөн төлбөрийн дүнгээс өөрийн хүлээх хариуцлага болон элэгдлийг хасаж олгоно.
  • Жолоо шилжүүлэх эрсдэлийн үед Хавсралт №2-т нэр дурдсан жолоочоос бусад жолоодох эрх бүхий этгээдээс үүдэн гарсан нөхөн төлбөрийг 50 (тавь) хувиар тооцож олгоно.
  • Даатгагчтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн зардал нь нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох үндэслэл болохгүй.
  • Нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн даатгалын хамгаалалт үйлчлэх хугацаанд даатгуулагч даатгалын зүйлийн үнэлгээнд нөхөн сэргээх үнэлгээ хийгээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын зүйлийн үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулж хувь тэнцүүлж тооцоолно.
  • Даатгалын зүйл даатгуулагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан болон сүйрсэн бол нийт хохирлын 80%-аар тооцож нөхөн төлбөр олгоно.
  • Даатгалын зүйлийг сэргээн засварлах боломжгүй тохиолдолд даатгалын зүйл (үүд)-ийн үнэлгээнээс ашиглаж болох эд ангийн өртгийг хасаж, үлдсэн хэсгийг дээр дурдсан зарчмуудын дагуу тооцоолно.
  • “Монгол Улсын Даатгалын тухай хууль”-ийн 8.7, “Иргэний хууль”-ийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь энэхүү гэрээгээр олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгалын тохиолдлын улмаас үүдэн гарсан эдийн засгийн хохирол, олох ёстой байсан орлого болон бусад үр дагавар гэх мэт аливаа шууд бус хохирол, зардал;
  • Гэрээнд заагдаагүй эрсдэл, нөхцөлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгалын тохиолдлын цаг хугацаа, хохирлын хэмжээ, хохирлын шалтгаан зэргийг нотлох боломжгүй бол;
  • Даатгуулагч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Даатгуулагч даатгалын зүйл, даатгалын тохиолдлын талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэхээр завдсан, бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • “Усан замын тээврийн тухай хууль”-н 13 дүгээр зүйлд заасны улмаас гарсан хохирол. Үүнд:
  • Согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодох;
  • Согтууруулах ундааны зүйл уусан эсэхээ усан замын тээврийн хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийх;
  • Зорчигч, аялагч тээвэрлэж явах үед тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийх, бусад төрлийн үзүүлбэр үзүүлэх;
  • Зорчигч, аялагчийг аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай тээвэрлэх;
  • Хөвөлтөд оролцохдоо бусад усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөвөлтийн чиглэлийг сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөвөлтөд саад учруулах;
  • Усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр тээврийн хэрэгслийг жолоодуулах;
  • 16 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэх;
  • Усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчлөх;
  • Бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гарах;
  • Усан замын тээврийн хэрэгслийг тээвэрлэх үеийн эвдрэл, гэмтэл, хохирол;
  • Нуурын давс болон бусад эрдэс бодисоос үүссэн зэврэлт, гэмтэл, хохирол;
  • Хууль бус үйлдэл, үйл ажиллагааны улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол;
  • Гуравдагч этгээд аливаа үүрэг хүлээхгүй байх нөхцөлийг даатгуулагч бүрдүүлсэн, нуун дарагдуулсан, гуравдагч этгээдийн гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг;
  • Усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд жолоодож байх үед гарсан хохирол;
  • Энэхүү гэрээний 2.4.3 болон 2.4.4-т заасан даатгалын зүйлийг хөлөг онгоцны ахмадаар удирдуулаагүй үед гарсан аливаа хохирол;
  • Даатгалын зүйлийн нэмэлт дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж (аврах хантааз, GPS систем, зангуу гэх мэт) (үүд)-д гарсан эвдрэл, гэмтэл, хохирол;
  • Аливаа усан замын тээврийн хэрэгслийн уралдаан, тэмцээний үеэр гарсан эвдрэл, гэмтэл, хохирол;
  • Даатгалын зүйлийг зориулалтын бус зогсоолд байршуулах үеийн болон даатгалын хадгалалтын горим зөрчсөн агуулах, байранд хадгалах үеийн эвдрэл, гэмтэл, хохирол;
  • Даатгуулагч гэрээг цуцалж болох ноцтой нөхцөл байдал бий болсон талаар даатгагчид мэдэгдээгүйгээс үүдэж учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийн ердийн элэгдэл, хорогдол, ууршилт зэрэг тээврийн хэрэгслийн материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдлоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл;
  • Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгалын зүйлийг бусдад барьцаалуулах, түрээслүүлэх болон ашиглуулах үед учирсан аливаа хохирол;
  • Даатгалын зүйлийг техникийн хяналтын үзлэгт оруулж гэрчилгээнд тэмдэглэл хийлгээгүй үед гарсан аливаа хохирол;
  • Даатгуулагчийн ажилтан, албан хаагч (д)-ийн алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон галын аюулгүй байдлын дүрэм журам, стандартыг зөрчсөнөөс үүдсэн хохирол;
  • Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдэх үүрэг (үүд)-ээ биелүүлээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгалын зүйлийн үйлдвэрээс угсарсан техник, тоног төхөөрөмжийг дур мэдэн өөрчилсөн, стандартын бус материал ашигласнаас гарсан хохирол;
  • Зэв идэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
  • Хөлдөлтөөс болж хатуурах буюу санамсаргүй байдлаар материал хайлсан;
  • Хорхой, шавж, сүргийн нүүдэл, тэжээвэр амьтнаас үүдэлтэй хохирол;
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

hund daats.png

ХҮНД ДААЦЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Хүнд даацын тээврийн хэрэгслээ даатгуулахдаа бусад тээврийн хэрэгслүүдээс өөрөөр тусгайлсан эрсдэлүүдээр даатгуулдаг.

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Юу даатгуулах вэ? М ангиллын тусгай зориулалтын ажил гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл

Дэлгэрэнгүй ->
tusgai.png

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИН МЕХАНИЗМЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
tusgai zoriulaltiin mashin.png

ХҮНД ДААЦЫН АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
electric-car.png

ЭКО ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
railway.png

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
train.png

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗҮТГҮҮРИЙН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->