АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Даатгалын зүйл

  • Даатгуулагчийн ажиллагсдын ажлын цагаар ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хуулийн хариуцлага байна.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад ажиллагч этгээд, хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад Үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэнд бие эрхтэндээ гэмтэл авахыг Үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.
  • Ажил олгогчийн даатгуулсан ажилтан ажлынхаа байранд албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажилдаа ирэх, харих замдаа урьдчилан харах боломжгүй Гэнэтийн тохиолдлын улмаас бие эрхтэн эрүүл мэндэд нь гэмтэл учрахыг Гэнэтийн осол гэж үзнэ.
  • Ажил олгогчийн даатгуулсан ажилтан нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсний улмаас бие организмд нь хэвийн үйл ажиллагаа алдагдсан нь Мэргэжлийн эмчийн дүгнэлтээр нотлогдсон тохиолдлыг Мэргэжлийн өвчин гэнэ.

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг даатгагдагч тус бүрээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр дараах байдлаар тогтооно. Ажилтны сарын дундаж цалингаас хамаарсан үнэлгээ эсвэл ажил олгогчийн даатгагчтай хатуу тохирч тогтоосон сарын тогтмол цалингаас хамаарсан үнэлгээ

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгагдагч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан тохиолдолд ажилтны ар гэрт даатгагч гэрээнд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээ хүртэл нөхөн төлбөрийг ажил олгогчийн нэрийн өмнөөс тухайн ажилтанд олгох ба даатгуулагч өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй бол тэр хэмжээгээр хассан дүнгээр олгоно.
  • Даатгуулагчийн хүлээх хариуцлага нь бүхлээрээ буюу хэсэгчлэн өөр даатгалын гэрээгээр даатгагдсан бол нөхөн төлбөр нь даатгагчийн хүлээх хариуцлагын хүчин төгөлдөр буй бүх даатгалын гэрээнүүдийн хариуцлагын дээд хязгаарын нийлбэр дүнд түүний эзлэх хувиар даатгуулсан хариуцлагын хязгаараас тооцож олгоно.
  • Нэмэлт эрсдэлд даатгагдсан тохиолдолд эмнэлэг эмчилгээ, яаралтай зөөн тээвэрлэсэн зардлыг баримтыг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
  • Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш 30 хоногийн дотор.
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хэсэгчлэн алдсанаас хойш 60 хоногийн дотор.
  • Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 3-6 сарын дотор. Даатгуулагч хүндэтгэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй.
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 71-ээс дээш бол 18 хүртэл сарын цалин
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 51-70 бол 9 хүртэл сарын цалин
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 31-50 хүртэл бол 7 хүртэл сарын цалин
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 30 хүртэл бол 5 хүртэл сарын цалин
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 1-15 бол 0,7 хувь /нэг өдрийн/
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 16-30 бол 15 хувь
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 31-45 бол 20 хувь
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 46-60 бол 25 хувь
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 61-75 бол 30 хувь
  • Хөдөлмөрийн чадвар алдалт хоногоор 76-90 бол 40 хувь
  • Хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааг ажлын өдрөөр тооцно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Даатгагдагчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол нь даатгалын эрсдлээс шалтгаалаагүй ажил олгогчийн хариуцлагад огт хамаагүй болох нь тогтоогдсон тохиолдолд;
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр зорчиж байх үед ажилтанд учирсан хохирол;
  • Гэмт хэргийн шинжтэй үйл

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->