ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Даатгалын зүйл

  • Даатгалын гэрээнд заасан даатгуулагч, байгууллагын орчин дахь өдөр тутмын, энгийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд дараах байдлаар учирсан хохиролд хүлээх хуулийн хариуцлага. /Байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрөл бүхий ажиллагсдын мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үүдсэн хариуцлага биш болно. /
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгө

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн ажиллах орчин нөхцөлд гарах гэнэтийн осол аваараас болж гуравдагч этгээдэд учирсан хохирол
  • Ажил олгогчийн хөдөлмөр хуваарилалтын буруу зохион байгуулалт буруу удирдамжаас болж гуравдагч этгээдэд учирсан хохирол
  • Даатгуулагчийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн эвдрэл тасалдал доголдолоос болж гуравдагч этгээдэд учирсан хохирол
  • Даатгуулагчийн ажилтны хариуцлагагүй байдал үйлдлийн улмаас гуравдагч этгээдэд учруулсан хохирол
  • Байгаль орчны бохирдолт

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны болон тухайн мэргэжилтны ажил үүргийн онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр; / 10 сая төгрөгнөөс доош хохирол дээр худалдаа аж үйлдвэрийн танхимаас дүгнэлт шаардахгүй/
  • Хохирол үнэлгээний тайлан
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт
  • Гуравдагч этгээдийн даатгуулагчид гаргасан нэхэмжлэл
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт, мэдээлэл
  • Мэргэжлийн хариуцлага
  • Удирдах албан тушаалтан, эрх бүхий албан хаагчийн хариуцлага
  • Торгууль шийтгэл түүнтэй холбоотой зардал
  • Ажил олгогчийн хариулцлага
  • Тээвэрлэгч болон Зуучлагчийн хариуцлага.
  • Зорчигч тээвэрлэгчийн хариуцлага.
  • Аливаа байгаль орчны хариуцлага.
  • Цанын бааз
  • Сургууль болон их дээд сургуулиуд
  • Хог хягдал зайлуулах болон хаях
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна;
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөрийн дүнгийн 20 хувь байна;
  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно;
  • Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй;
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн эд хөрөнгөнд материаллаг хохирол учируулсан тохиолдолд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэг засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгоно;
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн эд хөрөнгө бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгосон тохиолдолд даатгуулагч тухайн сүйрсэн хэсгийг даатгагчид шилжүүлнэ;
  • Хэрэв даатгалын тохиолдлоор гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно;
  • Даатгагчаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарт багтаан шүүхийн шийдвэрт заасан дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцсон дүнгээр хязгаарлагдана;
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш, 8.8-т шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй болон мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.12-т заасан хугацааг сунгана.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохиролын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Энэхүү гэрээний 7.2.3, 7.2.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсоноор хугацааг сэргээнэ.
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
  • Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагчаас ажилчдын нийгэм спортын арга хэмжээнд болон хоол унданд зориулан зарцуулсан бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээнээс үүдсэн хохирол;
  • Даатгуулагчийн өмнөөс ашиглаж байсан тээврийн хэрэгслийн механик гэмтэл эсвэл түүнээс холбогдон үүссэн гэмтэл бэртэл, хохирол;
  • Даатгуулагчийн ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын хэвийн элэгдэл, хорогдол, түүнээс үүссэн хохирол;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын дүрэм, арчилгааны заавар зөрчсөн, ажиллах даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа тогтоосон журам зааварыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
  • Барилга, зам гүүр угсралтын үйл ажиллага явуулж буй компанид байгууллагын ерөнхий хариуцлагын даатгалаар нөхөн төлбөр олгохгүй.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, ашиглалттай холбогдон гарсан хохирол. Асбестос, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, бүтэгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станци, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл;
  • Даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->