ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Даатгуулагчийн Ажил үйлчилгээ явуулж байгаа эзэмшил газар, байр, талбайд Даатгуулагчийн санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын өмнө хүлээх хуулийн хариуцлага.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн шууд болон шууд бус үйл ажиллагаанаас үүдэж Үйлчлүүлэгч болон гуравагч этгээдэд учирсан хохирол

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны болон тухайн мэргэжилтны ажил үүргийн онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Даатгуулагчийн нөхөн төлбөр гаргуулахыг хүссэн өргөдөл;
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авагчийг тогтоосон шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбар;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд, эд мөрийн баримтууд, холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, акт, баримт, тодорхойлолт;
  • Шаардлагатай гэж үзвэл холбогдох бусад бичиг баримтууд.
  • Цанын бааз.
  • Сургууль болон их дээд сургуулиуд.
  • Хог хягдал зайлуулах болон хаях.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учируулсан хохирлыг нөхөн барагдуулах Монгол Улсын Иргэний хуулийн дагуу иргэний эрх зүйн хуулийн хариуцлага хүлээсэн эсвэл Даатгагч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгоно;
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна;
  • Даатгуулагч өөрийн хүлээх хариуцлагын хэмжээтэй тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөөс тэр хэмжээгээр нь хасаж тооцно;
  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно;
  • Даатгагч нь гуравдагч этгээдэд учирсан хохирлыг даатгуулагчийн нэрийн өмнөөс нөхөн олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, эмчилгээний зардлыг үндэс болгоно.
  • Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал даатгалд нэгэн адил хамаарна.
  • Хэрэв даатгалын тохиолдлоор гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагиын тохиолдлын хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд нь учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно.
  • Даатгагч нь даатгалын эрсдэлийн улмаас даатгуулагчийн гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэрийг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
  • Даатгагчаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарт багтаан шүүхийн шийдвэрт заасан дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцсон дүнгээр хязгаарлагдана.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш, 8.2-т шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй болон мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.15-т заасан хугацааг сунгана.
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохиролын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно.
  • Энэхүү гэрээний 7.2.4, 7.2.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсоноор хугацааг сэргээнэ.
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
  • Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Даатгуулагчийн тээврийн хэрэгслээс шалтгаалан гуравдагч этгээдэд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйдлийн улмаас гуравдагч этгээдэд учирсан хохирол;
  • Даатгуулагч ба түүний төлөөлөгчийн бие болон сэтгэл зүйн өвчин эмгэгээс шалтгаалж гуравдагч этгээдэд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн өөрийн болон ажилчдынх нь эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол
  • Гуравдагч этгээдийн өөрийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагчид хамааралгүй шалтгааны улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагчийн хөрөнгө, барилга байгууламжийг барьж угсарсан барилгын гүйцэтгэгч, нийлүүлэгч байгууллагын буруутай чанаргүй гүйцэтгэсэн үйл ажиллагаанаас учирсан хохирол;
  • Даатгуулагч нь зохих зөвшөөрөл аваагүй зориулалтын бус үйл ажиллагаа явуулснаас үүссэн хохирол;
  • Даатгуулагч нь зохих анхааруулга, санамж, тусгай тэмдэг байрлуулаагүйн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->