Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгалын зүйл нь даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу хүлээх хариуцлага байна.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас болон санамсар болгоомжгүйн улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргах;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал;
  • Даатгуулагч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгсний улмаас учирсан хохирол, зардал;
  • Энэхүү даатгалын гэрээгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Даатгуулагчийн гэрээнд заагдсан байр, ажил үүргээ гүйцэтгэж буй газарт үйлчилнэ;

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг даатгуулагчийн ажил үүргийн онцлог,ажилласан жил, туршлага, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын гэрээнд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь даатгалын тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын хязгаарын 10 хувь хүртэл байна.
  • Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 20 хувь байна.
  • Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  • Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Хэрэв даатгалын тохиолдлоор үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд нь учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно.
  • Даатгагч нь хуульд заасны дагуу задруулахыг хориглосон хувь хүний болон байгууллагын нууц, өмгөөллийн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээллийг шаардахгүй.
  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд дээрх хугацаа үйлчлэхгүй.
  • Даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр даатгалын даатгалын нөхөн төлбөрөөс хасаж тооцож олгоно.
  • Энэхүү гэрээний 7.2.5, 7.2.6, 7.2.7-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шүүхийн шийдвэр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Шаардлагатай тохиолдолд мэргэжлийн ёс зүйн хариуцлагын хорооны тодорхойлолт буюу дүгнэлт
  • Шаардлагатай бусад баримт, мэдээлэл;

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан хохирол;
  • Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учирсан хохирол;
  • Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хязгаарлагдсан, хүчингүй болсон үедээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх хохирол;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Даатгуулагчийн төлбөр, санхүүгийн чадваргүй байдлаас учирсан хохирол;
  • Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санаа, байгаль орчинд учирсан хохирол;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, ашиглалттай холбогдон гарсан хохирол; Асбест, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станци, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл;
  • Энэхүү Даатгалын гэрээ нь, ямар ч шалтгаанаар үүссэн цахим өгөгдлийн хохирол, гэмтэл, сүйрэл, арчигдах, гацалт болон өөрчлөлт болон шалтгаан нөхцөл эсвэл давхцал, үр дагавар зэрэг шалтгаанаас хамаарахгүй дээрхээс үүдэлтэй ямар ч төрлийн, ашиглах боломжгүй болох, ажиллагаа муудах, зардал, төлбөр зэргийг даатгаагүй болно.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн хохирол;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна явуулсан үйл ажиллагаанаас учирсан хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->