ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Даатгалын зүйл

  • Даатгалын гэрээнд заасан даатгуулагч, байгууллагын орчин дахь өдөр тутмын, энгийн үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдэд дараах байдлаар учирсан хохиролд хүлээх хуулийн хариуцлага. /Байгууллагад ажиллаж байгаа мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрөл бүхий ажиллагсдын мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үүдсэн хариуцлага биш болно. /
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд
  • Гуравдагч этгээдийн эд хөрөнгө

Даатгалын үндсэн эрсдэл

  • Зам тээврийн осол гарч ачаа тээшинд учрах хохирол,
  • Ачаа тээшийг тээвэрлэлтэнд бэлдэж байх үед тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан гэнэтийн осол аваараас үүдэн тээвэрлэх гэж буй ачаа тээшинд учрах хохирол.

Даатгалын үнэлгээ

  • Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын үнэлгээг, хувь хэмжээг даатгуулагчийн тээвэрлэлт, ачаа, бараа, тээвэрлэлтийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөрийн нэхэмжлэл;
  • Ачаа тээврийн гэрээ, дагалдах бичиг;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, фото зураг, эд мөрийн баримтууд;
  • Даатгуулагч буруутай эсэхийг магадлах зорилгоор ослын шалтгааныг тогтоосон зам тээврийн ослын акт, тодорхойлолт / эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
  • Хохирлын үнэлгээний тайлан;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Гуравдагч этгээдийн даатгуулагчид гаргасан нэхэмжлэл
  • Шаардлагатай бусад баримт, бичиг;
  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн ачаа тээш, зорчигчийн амь нас, эрүүл мэндэд учируулсан хохирлыг нөхөн барагдуулах Монгол Улсын Иргэний хуулийн дагуу иргэний эрх зүйн хуулийн хариуцлага хүлээсэн эсвэл Даатгагч мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдсан нотлох баримтуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгоно.
  • Даатгагч нь Монгол улсын мэргэжлийн байгууллагын дүгнэлт, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй.
  • Гуравдагч этгээдийн шаардлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан шүүхийн болон шүүхийн бус бусад зардлыг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан зайлшгүй нөхөн төлөх шаардлагатай бол энэхүү зардал нь гэрээнд заасан хязгаарт багтаан даатгалд нэгэн адил хамаарна.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн ачаа бараанд хохирол учируулсан тохиолдолд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн ачаа бараа бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээний хэмжээгээр, хагас сүйрсэн үед гарсан бодит хохирлын хэмжээгээр тооцож нөхөн төлнө.
  • Даатгуулагч гуравдагч этгээдийн ачаа, бараа бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгосон тохиолдолд даатгуулагч тухайн сүйрсэн хэсгийг даатгагчид шилжүүлнэ.
  • Даатгагчаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарт багтана.
  • Хэрвээ даатгуулагч хэд хэдэн даатгагчид зэрэг даатгуулсан бол нөхөн төлбөрийг даатгагч тус бүрт төлсөн хураамжид эзлэх хэвиар хувь тэнцүүлэн олгоно.
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг бүрэн гэж хүлээн авч, зохих баримт үйлдсэн өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хууль болон энэхүү гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш, 8.4 -т шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй болон мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.11-т заасан хугацааг сунгана.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохиролын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч гэрээнд заасан хязгаарт багтаан даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Учирсан хохирлын шууд бус үр дагаварыг (олох байсан ашгаа алдах, цаг хугацааны хоцрогдол г.м) Даатгагч хариуцахгүй.
  • Энэхүү гэрээний 7.2.4, 7.2.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсоноор хугацааг сэргээнэ.
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ.
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Даатгуулагч, түүний ашиг сонирхлыг хамгаалагчийн санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл
  • Тээвэрлүүлэгчээс бусад гуравдагч этгээдэд учруулсан хохирол;
  • Ачаа товлосон хугацаандаа ирээгүйгээс үүдсэн алдагдал, хохирол;
  • Ачилт хийгдэхээс өмнө байсан гэмтэл, дутагдал;
  • Тээвэрлүүлэгч нь ачааны мэдээллийг буруу өгсөн, сав баглаа боодол гэмтэлтэй байснаас үүдсэн гэм хор;
  • Гэрээнд нэр заагдсан бараа, материал биш бол мөн гэрээнд нэр заагдаагүй тээврийн хэрэгсэл, чиргүүлээр тээвэрлэлт хийж байхдаа гуравдагч этгээдийн ачаа, бараанд учируулсан хохирол.
  • Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал;
  • Ашиглалтын хугацаа хэтэрсэн техник тоног, төхөөрөмжөөр тээвэрлэлт хийсэн, ажиллах даац, ачаалал хэтрүүлсэн, тээврийн хэрэгсэлд техникийн шаардлага хангаагүй засвар үйлчилгээ хийсний үр дагавраас үүссэн хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааны журам зааврыг ноцтойгоор зөрчснөөс үүдэн гарсан хохирол;
  • Тухайн жолооны агилалгүй этгээд буюу мэргэжлийн үнэмлэхгүй жолоочийн тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  • Монгол Улсын Иргэний Хуулийн 393.4-д заасан нөхцөл байдал үүссэн;
  • Ачаа тээврийн гэрээгээр хүлээсэн торгууль, алданги;
  • Даатгалын хугацаанаас гадна учирсан хохирол, нэхэмжлэл;
  • Даатгуулагч ачааг зөөн тээвэрлэх эхний цэг болон буулгах эцсийн цэг хүртэл тээвэрлэхээс бусад үед тээвэрлүүлэгчийн ачаа тээшинд учирсан хохирол;
  • Жолоочийн хариуцлагын даатгалаар олгогдох нөхөн төлбөр;
  • Ослын талаар замын цагдаагийн болон холбогдох бусад байгууллагын акт, дүгнэлт хийгдээгүй буюу ослын дүгнэлт хийгдэх боломжгүй болсон;
  • Гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюултай ачаа тээвэрлэх журмыг зөрчсөн;
  • Байгаль орчинд учруулсан хохирол;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотолж чадаагүй.
  • Тээвэрлэж буй ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн нь Даатгуулагчийн буруугаас шалтгаалаагүй бол энэхүү хариуцлага нь Гэрээний хүрээнд хамаарахгүй.
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, тээвэрлэлттэй холбогдон гарсан хохирол; Асбестос, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, бүтэгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станци, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл;
  • Тэжээвэр амьтан, морь мал тээвэрлэсэн тохиолдолд;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөнөөс гарсан хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->