Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгуулагч нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн барилга, оффис болон орон сууцны зориулалттай байрыг түрээслүүлэх хугацаанд түрээслэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учирсан хохиролд хүлээх хуулийн хариуцлага.
  • Түрээслэгчийн амь нас, эрүүл мэнд;
  • Түрээслэгчийн эд хөрөнгө;

Даатгалын үндсэн эрсдэл

  • Түрээслүүлж буй байр объект, түүнд хамаарах эд зүйлсээс учирсан гал түймэр, гэнэтийн осол аваар;
  • Сантехникийн сүлжээ, шугам хоолой задрахаас үүдэх эрсдэл;
  • Цахилгааны гэмтэл болон хэлбэлзлээс үүдэх эрсдэл;
  • Даатгуулагчийн болон даатгуулагчийн ажиллагсдын гэнэтийн, урьдчилан таамаглах боломжгүй, санаандгүй үйлдлийн улмаас түрээслэгчдэд учруулах эрсдэл;
  • Түрээслүүлэгчийн хаалга цоож, камер, хамгаалалтын системийн эвдрэл болон алдаанаас үүдэлтэй хулгайн эрсдэл;

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэл болон түрээслүүлэх объектын талбайн хэмжээ, онцлогтой хамааруулан харилцан тохиролцож тогтооно;

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана;
  • Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг гэрээний тусгай нөхцөлд заана;
  • Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй;
  • Даатгуулагч түрээслэгч этгээдийн эд хөрөнгөнд материаллаг хохирол учруулсан тохиолдолд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэг засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгоно;
  • Даатгуулагч нь түрээслэгчийн эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлбөрийг эмнэлгийн хуудас, магадлагаа, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр дээр үндэслэн олгох ба түрээслэгчийн амь насанд хохирол учирсан бол нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээний ерөнхий нөхцөлд заасан нэг удаагийн тохиолдлын (хүн тус бүрийн) хязгаараас хэтрэхгүй байх.
  • Хохирлын нэхэмжлэл нь 2 ба түүнээс дээш хохирогчтой ба хохирлын хэмжээ нь даатгагдсан хариуцлагын дүнгээс давсан тохиолдолд нөхөн төлбөрийн дээд хэмжээнд багтаан хувь тэнцүүлэн нөхөн төлнө;
  • Даатгуулагч түрээслэгч этгээдийн эд хөрөнгө бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгосон тохиолдолд даатгуулагч тухайн сүйрсэн хэсгийг даатгагчид шилжүүлнэ;
  • Хэрэв даатгалын тохиолдлоор түрээслэгч этгээдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын хязгаараас хэтэрч байвал амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно;
  • Даатгагчаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарт багтаан шүүхийн шийдвэрт заасан дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасаж тооцсон дүнгээр хязгаарлагдана;
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 14 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш, шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй болон мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол дээрх хугацааг сунгана.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Энэхүү гэрээний 7.2.3, 7.2.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.
  • Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд, эд мөрийн баримтууд;
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
  • Хохирол үнэлгээний тайлан;
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдийг тогтоосон шүүхийн шийдвэр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Түрээслэгч этгээдийн даатгуулагчид гаргасан нэхэмжлэл;
  • Эмнэлгийн хуудас, магадлагаа, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт, мэдээлэл;

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.
  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага. Энэхүү хариуцлага нь Ерөнхий хариуцлагын даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан, ажил гүйцэтгэгч, туслан ажил гүйцэтгэгч, даатгуулагчийн ажиллагсдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Сайн дурын болон шууд хүлээн зөвшөөрсөн төлбөрүүд;
  • Барилгын багана тулгуурыг авсан, сулруулснаас болон доргио чичиргээнээс үүдсэн хохирол;
  • Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөнд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн өөрийн хөрөнгөндөө хийсэн шаардлага хангаагүй, стандартын бус засварын ажлаас үүдсэн хохирол, түүний үр дагавар.
  • Даатгуулагчийн өмнөөс ашиглаж байсан тээврийн хэрэгслийн механик гэмтэл эсвэл түүнээс холбогдон үүссэн гэмтэл бэртэл, хохирол;
  • Даатгуулагчийн ашиглаж байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материалын хэвийн элэгдэл, хорогдол, түүнээс үүссэн хохирол;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын дүрэм, арчилгааны заавар зөрчсөн, ажиллах даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Даатгуулагч нь нэмэлт эрсдэл авсан тохиолдолд түрээслүүлэгчийн болон хамгаалалтын системийн буруугаас үүдээгүй ердийн хулгай болон дээрэм.
  • Мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа тогтоосон журам зааврыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, ашиглалттай холбогдон гарсан хохирол. Асбест, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, бүтээгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станц, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл
  • Цанын бааз, экстрим спорт талбай
  • Сургууль болон их дээд сургуулиуд.
  • Хог хаягдал зайлуулах болон хаях.
  • Хуулиар хориглосон үйлдвэрлэл болон үйлчилгээ.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->