Удирдах ажилтны хариуцлагын даатгал

Даатгалын зүйл

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй

Даатгалын үндсэн эрсдэл

  • Даатгагдагчийн буруутай шийдвэрээс учирсан хохирлыг аливаа гуравдагч этгээдээс тухайн даатгагдагчид шууд нэр заасан эсхүл компанид нэхэмжлэл гаргах эрсдэл;
  • Даатгагдагчийн буруутай шийдвэрээс учирсан хохирлыг компаниас тухайн даатгагдагчид нэхэмжлэл гаргах эрсдэл;
  • Энэхүү гэрээнд зааснаар даатгагдагчийн нэг удаагийн буруутай шийдвэрээс үүдсэн хохирлын НЭХЭМЖЛЭЛ-үүдийг нийтэд нь нэг удаагийн нөхөн төлбөрийн нэхэмжлэл хэмээн үзнэ.
  • Батлан даалтын зардал /Даатгагдагч хүлээж болзошгүй хариуцлага, мөн шүүхийн шийдвэрээр хохирлыг төлөхийг, батлан даахыг нотолсон баримт болон бусад санхүүгийн хэрэгслийн хураамжийг (барьцаа хөрөнгийн оруулахгүйгээр) хэлнэ.

Даатгалын үнэлгээ

  • Даатгалын үнэлгээг тухайн даатгуулагчийн үйл ажиллагааны болон тухайн даатгагдагчийн ажил үүргийн онцлог, цар хүрээ, чиглэлээс хамааруулан харилцан тохиролцож тогтооно;
  • Даатгагдагч тус бүрийн хариуцлагыг тусад нь үнэлж даатгана.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын гэрээ;
  • Нөхөн төлбөр хүссэн өргөдөл;
  • Даатгалын тохиолдол бий болсон шалтгааныг тогтоосон эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр;
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авах эрх бүхий этгээдийг тогтоосон шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр;
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
  • Гуравдагч этгээд эсвэл/болон компанийн даатгагдагчид гаргасан нэхэмжлэл;
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт, мэдээлэл;
  • Даатгалын тохиолдол бүрт гэрээнд заасны дагуу даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээ даатгалын тохиолдол бүрт 10 хувь байна.
  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь нэг удирдах ажилтны хувьд тохиолдол бүрт гэрээнд заасан үнэлгээний 10 хувь хүртэл байна;
  • Батлан даалтын зардлыг нөхөн төлөх хамгаалалтын дээд хязгаар тухайн даатгагдагчийн даатгалын үнэлгээний 10%-иас хэтрэхгүй байна.
  • Даатгалын тохиолдлын үед мэргэжлийн байгууллага хөлслөн ажиллуулсантай холбоотой гарсан зардал тухайн удирдах ажилтны даатгалын үнэлгээний 10%-иас хэтрэхгүй байна.
  • Хэд хэдэн нэхэмжлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэхүү гэрээнд заасан нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн хэмжээнээс хэтэрсэн бол нэхэмжлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно;
  • Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн төлбөрийг олгохгүй;
  • Даатгагчийн буруутай шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн болон компанийн эд хөрөнгөнд материаллаг хохирол учруулсан тохиолдолд мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн даатгагчийн сонголтоор гэмтсэн эд анги, хэсгүүдийг сэлбэг засварлах, нөхөн сэргээх, солих эсвэл мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр олгоно;
  • Хохирол учирсан эд хөрөнгө бүрэн сүйрсэн гэж үзэж, даатгагч нь нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр олгосон тохиолдолд даатгуулагч тухайн сүйрсэн хэсгийг даатгагчид шилжүүлнэ;
  • Хэрэв даатгалын тохиолдлоор гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд ногдоно;
  • Даатгагчаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ нь гэрээгээр тохирсон нэг удаагийн тохиолдлын хязгаарт багтаан шүүхийн шийдвэрт заасан дүнгээс даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасаж тооцсон дүнгээр хязгаарлагдана;
  • Даатгагч нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авч, шаардлага хангасан гэж үзвэл нэхэмжлэлийг ажлын 15 хоногийн дотор шийдвэрлэж нөхөн төлбөрийг олгоно.
  • Хэрвээ даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх материал бүрэн гүйцэд биш, 8.8-т шүүхийн шийдвэр эцэслэгдээгүй болон мэргэжлийн байгууллагуудаар хянагдаж байгаа бол 8.12-т заасан хугацааг сунгана.
  • Энэхүү гэрээний 7.2.3, 7.2.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
  • Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй.
  • Даатгуулахаас өмнөх тохиолдлын нэхэмжлэл.
  • Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр даатгагдагч нь аливаа нэхэмжлэлийг дур мэдэн шийдэх, санал гаргах, төлбөр хийх, эсвэл аливаа саналыг хүлээн зөвшөөрөх замаар өөрийн бурууг ямар нэгэн байдлаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдол.
  • Хүндэтгэх шалтгаангүйгээр ажлын байраа орхиж, ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас учруулсан хохирол.
  • Даатгуулагч согтуугаар эсвэл мансууруулах бодис хэрэглэсний дараа хохирол учруулсан тохиолдол.
  • Даатгуулагчийн бие, сэтгэцийн хямрал болон эмгэгээс шалтгаалж учруулсан хохирол.
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй эсвэл нотлогдох боломжгүй болсон.
  • Төрөл бүрийн хүү торгууль / хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхээс тогтоосон нэхэмжлэлд үл хамаарах хүү, торгууль/.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн.
  • Радио идэвхт, цөмийн цахилгаан үйлдвэрээс гаргасан цөмийн болон радио идэвхт материалын хортой болон сөрөг нөлөөллөөр бие махбодод учирсан гэмтэл, өвчин эмгэг, нас баралт эсвэл эвдрэл сүйрэл /дээрх материалуудыг ашигласнаас хүлээх алдагдал/-ээм үүссэн болон түүнтэй холбогдон гарах хохирлын нэхэмжлэлүүд.
  • Гэрээний хавсралтад заагдсан эрх бүхий албан тушаалтнуудаас бусад ажиллагсдад хамаарах хариуцлага.
  • Өөр бусад төрлийн даатгалаар төлөгдөх хохирол.
  • Тэтгэврийн систем, хөтөлбөртэй холбоотой нэхэмжлэл.
  • Даатгагдагч нь бусдын ятгалгаар гаргасан шийдвэр.
  • Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан үед даатгагдагч нь буруугаа хүлээсэн бөгөөд Даатгагч нь дараагийн шатны шүүхэд хандах ёстой гэсэн байр суурьтай үед нөхөн төлбөрийг төлөхгүй. Учир нь даатгагдагч хохирлыг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа хэрэг.
  • Харин анхан шатны Шүүхийн шийдвэрийг Даатгагч нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Даатгагдагч нь өөрийн хүслээр дараагийн шүүхэд хандаж ялагдсан тохиолдолд тухайн шүүхийн зардлыг даатгагч хариуцахгүй.
  • Компанийн санхүүгийн хүнд нөхцөл, байдлаас үүдэж гаргасан тушаал шийдвэр буюу хохирол гарах нь тодорхой байсан шийдвэрийн үр дүн /эрх бүхий байгууллагаар нотлогдсон байх/.
  • Даатгагдагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

mergejiliin hariutslaga.png

МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын мэргэжлийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мэргэжлийн алдаа гаргасны улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлөх даатгал юм.

Дэлгэрэнгүй ->
Ажил олгогчийн хариуцлагын даатгал.png

АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын албан хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан эрсдэлд орсон тохиолдолд нөхөн төлбөрийг ажил олгогчийн өмнөөс төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
mergejiliin hariutslaga.png

ЕРӨНХИЙ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, биет зүйл, үйлчилгээний нөлөөгөөр гуравдагч этгээдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлдөг бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
teewerlegchiin.png

ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Бүх төрлийн тээврийн хэрэгслээр бусдын ачаа тээшийг тээвэрлэх, ачиж буулгах явцдаа тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тээвэрлэж буй ачаандаа учруулсан хохирлыг нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
olon niitiin umnu (2).png

ОЛОН НИЙТИЙН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->
lending.png

Түрээслүүлэгчийн хариуцлагын даатгал

Дэлгэрэнгүй ->