Ачаа тээврийн даатгал

Даатгалын зүйл

  • Монгол улсын нутаг дэвсгэрт тээвэрлэгдэж буй гэрээний хавсралтанд нэр заагдсан ачаа бараа;
  • Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Монгол улс дотор тээвэрлэгдэх ачаа барааг учирч болзошгүй дараах эрсдэлүүдээс даатгана.
  • Байгалийн бүх төрлийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, цөмрөлт, овойлт, гулгалт, хад чулууны нуралт, цасан хуйлралт зэрэг);
  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
  • Tээврийн хэрэгсэл онхолдох, өөр хоорондоо эсвэл үл хөдлөх биет болон хөвөгч юмсыг мөргөх цохих, гүүрний нуралт;
  • Тээврийн хэрэгсэл болон нисдэг тэрэг, онгоц сураггүй алга болох;
  • Тээврийн хэрэгсэл усанд живэх, шидэгдэх;
  • Чингэлэг баглаа боодолд ус нэвтрэн орох, усанд автагдах;
  • Даатгалын тохиолдол болсон үед ачааг шилжүүлэх явцад учирсан хохирол;
  • Гэрээнд заасан эрсдэлийн улмаас ачаа бараа саатаж тухайн ачаа барааны төрөл, шинж чанар, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад ачаа бараа хөлдөх, муудах, чанарын шаардлага хангахгүй болсон эрсдэл;
  • '- Хулгай;
  • - Гуравдагч этгээдээс учруулах хохирол;

Даатгалын үнэлгээ

  • Ачаа барааг даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.
  • Даатгалын үнэлгээ нь даатгалын зүйлийн зах зээлийн үнэлгээнээс илүү бол зах зээлийн үнэлгээнээс илүү гарсан хэсгээр даатгал хүчин төгөлдөр бус байна.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Ачаа бараанд учирсан хохирлыг гарсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрсэн бол даатгалын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлнө;
  • Ачаа бараа түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг Даатгагч нөхөн барагдуулсан тохиолдолд тухайн ачаа бараа Даатгагчийн мэдэлд шилжинэ;
  • Энэ даатгалд хамаарах аливаа эрсдэлийн улмаас тээвэрлэлтийн процесс саатаж, энэхүү гэрээнд заасан газарт хүрэлгүйгээр замдаа саатвал ачаа барааг буулгах, хадгалах, дахин ачих, тээвэрлэх зэрэгтэй холбогдож гарсан нэмэлт зардлыг /хэрэв эдгээр зардал бодит байдалтай нийцэж байвал/ даатгалын үнэлгээнд багтаан Даатгагч Даатгуулагчид нөхөн олгоно;
  • Ачаа барааны тээврийн зардлыг нэмж үнэлгээнд оруулсан бол ачааг тээвэрлэхтэй холбогдон гарсан тээврийн зардлыг тохиолдол болсон үед баталгаанд заагдсан тээврийн зардалд хохирол гарах үед ачаанд учирсан хохирлын хэмжээнд ноогдох тээврийн зардалтай харьцуулж нөхөн төлнө;
  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно;
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд 8.4 заалт үйлчлэхгүй;
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохиролын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө;
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно;
  • Энэхүү гэрээний 7.2.1, 7.2.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсоноор хугацааг сэргээнэ;
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ;
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ;
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно;
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно;

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Тэжээвэр амьтан, морь мал тээвэрлэсэн тохиолдолд;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
  • Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
  • Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал нөлөө бүхий хүчин зүйлсийг буруу мэдээлэх, нуун дарагдуулсан бол;
  • Гэрээнд заасан гол өөрчлөлтүүдийн талаар даатгагчид цаг тухайд нь мэдэгдээгүй бол;
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөнөөс гарсан хохирол;
  • Барааны ердийн элэгдэл хорогдол, ууршилт, гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;
  • Шаардлага хангаагүй сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;
  • Ачаа саатсанаас болж учирсан хохирол;
  • Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал;
  • Тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүйгээс учирсан хохирол;
  • Анх даатгуулсан үндсэн нөхцөлд зааснаас бусад аюул эрсдэлийн улмаас хохирол гарсан бол;
  • Даатгалын тохиолдол болсон тухай 45 хоногт багтаан даатгагчид мэдэгдээгүй бол;
  • Ачаа тээвэрлэх стандарт журмыг зөрчиж тээвэр хийснээс гарсан хохирол;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон.
  • Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радиоидэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, тээвэрлэлттэй холбогдон гарсан хохирол; Асбестос, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх, дэлбэрэх бодис, бүтэгдэхүүн, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станци, агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл;
  • Даатгуулагч гэрээнд тусгагдсан эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй.

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

baraa material uldegdel - Shortcut.lnk

БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ

Байгууллагын агуулахад хадгалагдаж байгаа болон лангуунд худалдан борлуулж буй бараа материалд гэнэтийн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
oron suutsnii zeeel(1).png

Байшин барилга

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Эд хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

Электрон тоног төхөөрөмжийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ipotek baritsaa.png

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
gazriin tos.png

Газрын тосны бүтээгдэхүүний даатгал

Дэлгэрэнгүй ->