БАРИЛГА УГСРАЛТЫН ДААТГАЛ

Даатгалын зүйл

  • Барилга угсралтын бүх эрсдэл;
  • Даатгагчийн гүйцэтгэж байгаа зам, барилга угсралтын ажлын төсөвт өртөг;
  • Захиалагч, гүйцэтгэгчийн ажлын тоног төхөөрөмж;
  • Захиалагч, гүйцэтгэгчийн машин механизм;
  • Захиалагч, гүйцэтгэгчийн бараа материал;
  • Ажилчдын түр сууц;
  • Инженерийн шугам сүлжээ болон усан хангамжийн суваг хоолой;
  • Хохирлын улмаас үүссэн хог хаягдлыг зайлуулах зардал
  • Хэсэг II – Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага
  • Амь нас эрүүл мэнд
  • Эд хөрөнгийн

Даатгалын үндсэн эрсдэл

  • Барилга угсралтын бүх эрсдэлийн даатгалд дараах үндсэн эрсдэлүүд багтана. Үүнд:
  • Байгалийн бүх төрлийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аянга цахилгаан, шороон шуурга, үер ус, мөндөр, цөмрөлт, хад чулууны нуралт.
  • Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт;
  • Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл.
  • Даатгуулагч дараах нэмэлт хамгаалалтаар нэмэлт хураамжтай даатгуулж болно:
  • Хулгай;
  • Гуравдагч этгээдээс учруулах хохирол;
  • Хэсэг II – Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага
  • Амь нас эрүүл мэнд
  • Эд хөрөнгийн

Даатгалын үнэлгээ

  • Даатгагч болон даатгуулагч нь энэхүү гэрээгээр барилгын төсөвт өртөг, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын амь нас, эрүүл мэнд болон хөрөнгийн хариуцлагын үнэлгээ, хариуцлагын нэг удаагийн тохиолдлын хязгаар, даатгуулагчийн төлөх хураамж, төлөх хугацааг дараах байдлаар тохиролцов.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл;
  • Даатгалын гэрээний эх хувь;
  • Холбогдох эрх бүхий байгууллагуудаас хохирлын талаарх дүгнэлт, баримт;
  • Даатгалын тохиолдол бий болсныг нотлох фото зураг, боломжтой бол хэргийн газар дээрээс баталгаажуулсан бусад нотлох баримтууд;
  • Нөхөн төлбөрийн хэмжээ болон нөхөн төлбөр авагчийг тогтоосон шүүхийн шийдвэрийн баталгаажсан хуулбар;
  • Бусад шаардлагатай баримт, материалууд;
  • Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, нөхцөл, заавар болон энэхүү даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  • Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно;
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд 8.3 заалт үйлчлэхгүй;
  • Гэрээнд заасан хувиарын дагуу хураамжаа төлөөгүй тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагч төлөгдсөн хураамжаар хувь тэнцүүлэн олгоно;
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохиролын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө;
  • Хохирлыг багасгах зорилгоор даатгуулагчаас гарсан зардлын хэмжээ нь тухайн нөхөн төлбөрийн дүнгийн 10 хувиас ихгүй байна.
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  • Даатгуулагч барилгын угсралтын ажлын даатгалын үнэлгээ болох төсөвт өртгийг зах зээлийн бодит өртөгөөс багаар тогтоон даатгуулсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг зах зээлийн үнэлгээтэй харьцуулан хувь тэнцүүлэн олгоно;
  • Даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг заасан бол тухайн заасан хэмжээгээр даатгалын нөхөн төлбөрөөс хасч тооцож олгоно;
  • Энэхүү гэрээний 7.2.1, 7.2.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсоноор хугацааг сэргээнэ;
  • Барилгын ажил явагдаж буй газар доорхи шугам, хоолой, холбооны утас гэх мэтийг даатгалын гэрээнд хавсаргасан план зургийг үндэслэн дээр дурьдсан зүйлүүдэд учирсан хохирлын 80 хувийг нөхөн төлнө.
  • Барилгын ажил явагдаж буй газрын ойр орчны 50 метр газарт байгаа нийтийн эзэмшилд санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлнө.
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ;
  • 8.15 Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ;
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдолын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно;
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно;

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр төлөхөөс татгалзана.
  • Барилгын материалд хүлээн зөвшөөрөгдөөгүй эсвэл хэрэглэхийг хориглосон аливаа материалыг /асбестос, силика/ хэрэглэсний улмаас гарах аливаа үр дагаварт нөхөн төлбөр олгохгүй;
  • Даатгалын гэрээнд заасан обьект дээр гүний болон хөрсний уснаас учирсан хохирол;
  • Даатгалын гэрээнд заасан объект дээр хөрсний нуралт, гулгаа үүссэнээс үүдсэн хохирол;
  • Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, даатгалын гэрээнд заагдсан объектоос гаднах хохирол;
  • Эдэлгээний хугацаа дууссан, хэт хуучирсан тоног төхөөрөмжийг барилгын ажилд хэрэглэсний улмаас гарсан үр дагавар;
  • Ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалуудыг ащигласны улмаас учирсан аливаа хохирол;
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй;
  • Даатгуулагчийн энгийн хэрэглээний тээврийн хэрэгсэлд (B, C, D ангиллын) учирсан хохирол;
  • Даатгуулагчийн барилгын зураг, төсөл, хийцийг дур мэдэн өөрчилснөөс гарсан хохирол мөн барилгын бусад бичиг баримт устсанаас үүдсэн зардал;
  • Даатгалтай хөрөнгө төхөөрөмжийн техникийн үйлчилгээ хийхтэй холбогдон гарах зардал, техникийн үйлчилгээгээр сольсон эд ангиудын зардал;
  • Түр далан задарснаас үүдэн гарсан хохирол;
  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа, гэмт халдлагын, зорилготойгоор үйлдсэн гэмт хэргийн улмаас үүдсэн хохирол;
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр даатгалын зүйлийг нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим болон мөн мэргэжлийн хяналтын байгууллагын барилгын ажлын журмыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчлөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх, болон ашиглуулах үед гарсан хохирол;
  • Тээвэрлэлтийн үед гарсан хохирол;
  • Үйлдвэрлэлийн дефектээс болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал;
  • Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо хөрс, агаар байгаль орчинд учирсан хохирол;
  • Даатгуулагчийн ажиллагсдын сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй үед гарсан аливаа хохирол;
  • Даатгуулагчийн ажиллагсдын согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үед хийсэн үйлдлийн улмаас үүдсэн хохирол;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын болон цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхит цэнэгийн нөлөөгөөр үүссэн хохирол;
  • Дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, мина хаях, бөмбөг дэлбэлэх ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний болон ажилчдын бослого, иргэний үймээн, самуун зэрэг үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  • Террорист үйл ажиллагааны улмаас учирсан аливаа хохирол;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Даатгалын тохиолдолын үр дагавраас бий болсон хохирол. Үүнд: Торгууль шийтгэл, хожимдуулснаас учрах хохирол, гүйцэтгэлийн дутагдалтай байдал, гэрээний хохирол;
  • Барилга угсралт, аюулгүй ажиллагааны дүрэм журам, Монгол улсын Стандарт зөрчсөн;
  • Барилгын талбайн ойр орчны 50 метрээс гадна гарсан аливаа хохирол;
  • Барилгын талбайд ажиллаж байгаа даатгуулагчийн ажиллагсад, туслан гүйцэтгэгч компаний ажилчид, хувиараа ажиллагсдад учирсан эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол;
  • Электрон, механик эвдрэл гэмтэл, алдаатай байдал, эмх замбараагүй хэрэглээ, хөргүүр шингэний алдаатай дутагдалтай байдлаас машин тоног төхөөрөмжид учрах хохирол;
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  • Зураг төсөл, дизайны алдаатай байдлаас учрах хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

baraa material uldegdel - Shortcut.lnk

БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ

Байгууллагын агуулахад хадгалагдаж байгаа болон лангуунд худалдан борлуулж буй бараа материалд гэнэтийн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
oron suutsnii zeeel(1).png

Байшин барилга

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Эд хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

Электрон тоног төхөөрөмжийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ipotek baritsaa.png

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
gazriin tos.png

Газрын тосны бүтээгдэхүүний даатгал

Дэлгэрэнгүй ->