Гадаад ачаа тээврийн даатгал

Даатгалын зүйл

  • Монгол улсаас гадаад орнуудад, гадаад орнуудаас Монгол улсад, Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч буй /транзит/ болон гадаад орнуудын нутаг дэвсгэр дээгүүр тээвэрлэгдэж буй ачаа бараа.
  • Даатгуулагчийн урьдчилан төлсөн тээврийн зардал.
  • Ачаа барааг хамгаалахтай холбогдон гардаг нэмэлт зардал.

Даатгалын үндсэн эрсдэл

  • Ачаа тээврийн даатгалыг Олон улсын худалдааны нөхцөл INCOTERMS2010 мөрдөгдөж байгаа А,В,С үндсэн нөхцөлүүдийн аль нэгийг үндэслэн даатгах бөгөөд үндсэн нөхцөлүүдээс дараах эрсдэлүүд хамаарна.
Гадаад ачаа тээврийн даатгалын эрсдэл
А В С
Даатгалын
зүйлд дараах шалтгаануудын улмаас хохирол учирах
БҮХ
ЭРСДЭЛ
1 Гал түймэр,
дэлбэрэлт;
/Гэрээний + +
2 Газар хөдлөлт, галт
уулын дэлбэрэлт, аянга цахилгаан,
хасалт
хэсэгт зааснаас бусад/
+ +
3 Тээврийн хэрэгсэл
хөмрөх, онхолдох, төмөр замаас гарах
+ +
4 Тээврийн хэрэгсэл
хоорондоо эсвэл үл хөдлөх биет, хөвөгч юмсыг мөргөж цохих, гүүрийн нуралт;
+ +
5 Аюул учирсан үед
ачааг портоос шилжүүлэх явцад гарах хохирол;
+ +
6 Хөлөг онгоц усанд
живэх, шидэгдэх, хөлөг онгоц болон нисдэг тэрэг сураггүй алга болох;
+ +
Даатгалын зүйлд дараах нөхцөл байдлуудын улмаас хохирол учирах
1 Ерөнхий дундаж
/ General Average
+
2 Ачааг хаях / Jettison +
3 Хөлөг онгоц,
чингэлэг, галт тэрэг, агуулахад далай, нуур, голын ус нэвтрэн орох;
+
4 Ачааг ачиж буулгах
болон тээврийн хэрэгсэл дээр байх үеийн аливаа осол гэмтэл
+

Даатгалын үнэлгээ

  • Ачаа барааг “А” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг барааны нэхэмжлэх, тээврийн падаан, баглаа боодлын жагсаалтад заасан барааны үнэ болон тээврийн зардлын нийлбэр дүнг 10%-аар нэмэгдүүлэн тооцно.
  • Ачаа барааг “В” болон “С” нөхцөлөөр даатгах үед даатгалын үнэлгээг баримтад заасан үнээр тооцно.

Даатгалын хураамж

Нөхөн төлбөр олгох нөхцөл

  • Даатгалын эрсдэлийн улмаас даатгалтай ачаа бараанд учирсан хохирлыг даатгагч даатгуулагчид дараах байдлаар нөхөн төлнө.
  • Ачаа бараа түүний тодорхой хэсгүүдэд учирсан хохирлыг даатгагч нөхөн барагдуулсан тохиолдолд тухайн ачаа бараа даатгагчийн мэдэлд шилжинэ.
  • Даатгалд хамаарах аливаа эрсдэлийн улмаас тээвэрлэлтийн ажиллагаа саатаж, энэхүү гэрээнд заасан очих газарт хүрэлгүйгээр замдаа саатвал ачаа барааг буулгах, хадгалах, дахин ачих, тээвэрлэх зэрэгтэй холбогдож гарсан нэмэлт зардлыг /хэрэв эдгээр зардал бодит байдалтай нийцэж байвал/ даатгалын үнэлгээнд багтаан даатгагч нөхөн олгоно.
  • Даатгалын “B” ба “C” нөхцөлийн хувьд:
  • Ачаа бараанд учирсан хохирлыг гарсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрсэн бол даатгалын үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлнө.
  • Даатгалын ‘А” нөхцөл: Бүх төрлийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийн хувьд:
  • Ачаа бараанд учирсан хохирлыг гарсан хохирлын хэмжээгээр, бүрэн сүйрсэн бол үнэлгээний дээд хэмжээгээр нөхөн төлнө. Ачааг тээвэрлэхтэй холбогдон гарсан тээврийн зардлыг даатгалын тохиолдол болсон үед даатгалын баталгаанд заагдсан тээврийн зардалд хохирол гарах үед ачаанд учирсан хохирлын хэмжээнд ногдох тээврийн зардалтай харьцуулж нөхөн төлнө.
  • Даатгалын тохиолдол болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд гэрээнд заасан нөхөн төлбөр олгох хугацаа үйлчлэхгүй.
  • Даатгалын тохиолдлын улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлнө.
  • Даатгалын хугацаанд олгогдох нийт нөхөн төлбөрийн хэмжээ даатгалын гэрээний үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  • Энэхүү гэрээний 7.2.4, 7.2.5-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг сэргээнэ.
  • Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  • Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ.
  • Байгалийн гамшиг, гал, усны аюулаас хүний амь, эрүүл мэнд хохирсон, хөрөнгөнд онц их хэмжээний хохирол гарсан даатгалын тохиолдлын үед. Даатгалын тохиолдол бүрдсэн үед талууд зохих мэргэжлийн байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллах ба комиссын бүрэлдэхүүнд даатгагч, даатгуулагчийн төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, гал, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулж болно.Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган шинжлэн судалж, хохирлын шалтгааныг тогтоосон актыг үйлдэнэ.
  • Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй болсон;
  • Дайн, үймээн самуун, ажил хаялт, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн;
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;
  • Даатгуулагч нь учирсан хохирлын хэмжээ, шалтгааныг тогтооход чухал нөлөө бүхий хүчин зүйлсийг буруу мэдээлэх, нуун дарагдуулсан бол;
  • Гэрээнд заасан гол өөрчлөлтүүдийн талаар даатгагчид цаг тухайд нь мэдэгдээгүй бол;
  • Хүндэтгэн үзэх шалтгаан үгүйгээр гэрээнд заасан тээвэрлэлтийн маршрут зөрчсөнөөс гарсан хохирол;
  • Барааны ердийн элэгдэл хорогдол, ууршилт, зэврэлт, эсэлдэлт, жин алдалт зэрэг гадны нөлөөгүй өөрчлөлтүүд;
  • Шаардлага хангаагүй сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн), баглаа, боодол бэхэлгээний улмаас гарсан хохирлууд;
  • Бүтээгдэхүүний шошго, хамгаалалтын болон зөөх зориулалттай сав баглаа боодлын хохирол болон тэдгээрийн шаардлага хангаагүйгээс учирсан хохирол;
  • Ачаа бараа хугацаандаа ирээгүйгээс үүдсэн санхүүгийн хохирол;
  • Тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадваргүйгээс үүдсэн хохирол, алдагдал;
  • Тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүйгээс учирсан хохирол;
  • Анх даатгуулсан үндсэн нөхцөлд зааснаас бусад аюул эрсдэлийн улмаас хохирол гарсан бол; /А нөхцөлд хамаарахгүй/;
  • Мал амьтан, мах, цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх тохиолдолд;
  • Бэлэн мөнгө, бичиг баримт тээврлэсэн тохиолдолд;
  • Олон Улсын Худалдааны нөхцөл (Инкотермс) -ийн дагуу даатгуулагчийн хариуцлагад хамаарах хугацаа болон газар нутгаас бусад үед учирсан хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

baraa material uldegdel - Shortcut.lnk

БАРАА МАТЕРИАЛЫН ДААТГАЛ

Байгууллагын агуулахад хадгалагдаж байгаа болон лангуунд худалдан борлуулж буй бараа материалд гэнэтийн хохирол учирсан тохиолдолд нөхөн төлдөг даатгалын бүтээгдэхүүн юм.

Дэлгэрэнгүй ->
oron suutsnii zeeel(1).png

Байшин барилга

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Зээлийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ED  HURUNGU.png

Эд хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
electron baraa.png

Электрон тоног төхөөрөмжийн даатгал

Дэлгэрэнгүй ->
ipotek baritsaa.png

Ипотекийн барьцаа хөрөнгийн даатгал

Дэлгэрэнгүй ->
gazriin tos.png

Газрын тосны бүтээгдэхүүний даатгал

Дэлгэрэнгүй ->