"БАДМААРАГ" ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Гэнэтийн санамсаргүй ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд гарах санхүүгийн эрсдэлийг нөхөн төлөх зорилготой даатгалын үйлчилгээ юм.

ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТ

Тус даатгал нь танд учирч болох бүх төрлийн гэнэтийн осол гэмтлээр хамгаалах даатгалын бүтээгдэхүүн юм.

Хэн даатгуулах вэ?

18-аас дээш насны бүх хүн энэхүү даатгалаар даатгуулах боломжтой.

Бадмаараг зураг.png

ҮЙЛЧИЛГЭЭ

1.

Нөхөн төлбөрийн зөвлөгөө

2.

Эмчилгээ, эм тарианы төлбөр

3.

Хөдөлмөрийн чадвар алдсан хувиар нөхөн төлбөр олгох

4.

Хөдөлмөр эрхлээгүй өдрүүдэд олгох нөхөн төлбөр

Даатгалын хамгаалалт

  1. Байгалын бүх төрлийн эрсдэл
  2. Үйлдвэрлэл-техникийн холбогдолтой эрсдэл
  3. Ахуйн холбогдолтой эрсдэл
  4. Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэл
  5. Гуравдагч этгээдээс үүдэлтэй эрсдэл
  6. Ил уурхайн нуралт, цөмрөлт, гулсалт зэрэг эрсдэл
  7. Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл

Нөхөн төлбөрийн нөхцөл

  1. Даатгуулагчийн нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно. Үүнд:
  • Даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно.
  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0,35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтоож нөхөн төлбөрийг тэрхүү тогтоосон хэмжээтэй хувь тэнцүүлэн олгоно.
  • Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эм тарианы зардалд зориулан даатгалын үнэлгээнээс 3.0-аас 5.0 хувиар бодож тохиолдол тутамд нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно.

2. Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно. Үүнд:

  • Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг
  • Даатгалын гэрээ.
  • Аваар ослын улмаас гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн хуудас, магадлагаа, амбулаторийн карт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
  • Хэрвээ Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
  • Үйлдвэрлэлийн ослын акт (үйлдвэрлэлийн ослын үед);
  • Шаардлагатай бол замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан баримт, нотолгоо;
  • Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг.

  • Даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
  • Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
  • Даатгуулагч нь ан хийх, аюултай спортоор хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл, мөн мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл;
  • Дараах зүйлсийн боловсруулалт болон/эсвэл үйлдвэрлэлт болон/эсвэл агуулах болон/эсвэл тээвэрлэлт болон/эсвэл аливаа үйл ажиллагаа/ажиглалтаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид:
  1. - Сальют, пуужин, хонгио, сум, дарь, нитроглицерин эсвэл аливаа бүсад тэсрэх бодис,
  2. - Шахаж савалсан хий болон/эсвэл агаар,
  3. - Бутан, метан, пропан болон бусад шингэн хий,
  4. - Целлулоид болон/эсвэл пироксилин,
  5. - Тэсрэх, хорт, хөнөөлт болон/эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис.
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
  • Ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл;
  • Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
  • Даатгуулагч ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад хугацаанд нь мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгуулагч нь жирэмслэлт, үр хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
  • Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
  • Даатгуулагчид учирсан ердийн өвчлөл, архаг өвчний үр дагавар мөн даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
  • Даатгуулагчид учирсан сэтгэл санааны сааталт, эсвэл мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол);
  • Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
  • Даатгуулагч нь гэрээний хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас гэмтэж нөхөн төлбөр авсан тохиолдолд уг гэмтлийг дахин эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн төлөхгүй;
  • Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэх, идэвхтэй дасгал хийх үеийн осол гэмтэлд;
  • Цэргийн болон агаарын хүчний үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүдсэн осол гэмтэлд;
  • Усанд шумбагчид шумбалт хийж байх үеийн осол гэмтэлд;
  • Даатгал хийлгэхтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
  • Хохирлыг тухайн тохиолдлын буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
  • Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон жолоодох эрхгүй хүнд жолоогоо дур мэдэн шилжүүлсний улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
  • Даатгуулагч нь олон нийтийг хамарсан дайн, үймээн самуун, бослого, улс төрийн тэмцэлд оролцож яваад осол гэмтэл авсан бол;
  • Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус зардал;
  • Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;

Даатгалын мэргэжилтэнтэй холбогдох

Бүртгүүлсэн мэдээллийн дагуу утсаар болон имэйлээр тантай холбогдох тул мэдээллээ үнэн зөв бөглөнө үү

Холбогдолтой бүтээгдэхүүн

emchilgeenii zardal.png

"ТҮШИГ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, өвчний оношийг эрт тодорхойлж, үнэ төлбөргүй эмчлүүлэх боломжийг ТҮШИГ даатгалын бүтээгдэхүүн олгодог тул бусад бүтээгдэхүүнээс ялгарах ач холбогдолтой. Мөн даатгуулагчийн ажиллагсдын болон гэр бүлийн гишүүдийн эрүүл …

Дэлгэрэнгүй ->