Нөхөн төлбөр олгох нөхцөл
- Даатгалын гэрээ
- Нөхөн төлбөрийн нэхэмжлэл
- Төлбөрийн баримт /и-баримт/
- Эмчийн үзлэгийн тэмдэглэл
- Эмийн жор /онош, тамга, гарын үсэгтэй/
- Оношилгоо шинжилгээний тайлан, дүгнэлт /MRI, рентген зураг/
- Эмнэлэгт хэвтэх болон гарах үеийн тэмдэглэл
- Шаардлагатай бусад нэмэлт баримт, мэдээлэл.
- Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ даатгалын гэрээнд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
- Даатгалын тохиолдол бүрд өөрийн хүлээх хариуцлагыг даатгуулагчийн сонгосон багцад заасан хэмжээгээр хасаж тооцно.
- Даатгалын хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас даатгагдагчдын эрүүл мэндэд хохирол учирснаас гарах эмчилгээний зардлыг даатгуулагчийн сонгосон багцад заасан үнэлгээний хязгаарт багтаан гарсан зардлын хэмжээгээр даатгагч нөхөн төлнө.
- Даатгагч нь даатгагдагчийн эмнэлэг эмчилгээний зардлыг эмнэлэг рүү шууд төлбөр хийх болон нөхөн төлбөр хэлбэрээр дараах байдлаар олгоно. Үүнд:
- Хэвтэн эмчлүүлэх тохиолдолд Монгол улс дахь сүлжээ эмнэлэг (үүд) рүү шууд төлбөр хийх боломжтой;
- Амбулаториор эмчлүүлэх болон сүлжээ бус аливаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдолд даатгагдагчийн эмнэлэг, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн баримт материалыг үндэслэн гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгоно. Өөрөөр хэлбэл даатгагдагч зардлаа өөрөө урьдчилж төлөх ба эмчилгээ дууссаны дараа даатгагч гарсан эмчилгээний зардлыг даатгагчид нөхөн төлнө.
- Эмнэлгийн ор хоногийн зардлыг даатгуулагчийн сонгосон багцад заасны дагуу төлнө.
- Гэрээ эхэлсэн хугацаанаас 6 сар өнгөрснөөс хойш гэрээнд нэмэгдсэн даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэгийн хамгаалалтгүй нөхцөлөөр даатгана.
- Нөхөн төлбөрийн хязгаараас давсан хэсгийн хохирлыг даатгагч төлөхгүй.
- Даатгагдагч нь “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-тай гэрээ байгуулсан эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн бол “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл”-ийн тухайн жилийн “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эрүүл мэндийн даатгалын сан”-гаас төлбөрийг нь хариуцах төлбөрийг заавал хасаж тооцно. Хасуулаагүй тохиолдолд даатгагдагчийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийн дүнгээс дүйцэх төлбөрийг хасаж олгоно.
- Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний хамгаалалтаар нөхөн төлбөрийг олгохдоо Эрүүл мэндийн яамнаас баталсан даатгалын тохиолдлын үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалт”-д үндэслэн эмнэлэг, эмчилгээний зардлыг Даатгуулагчийн сонгосон багцад заасан хэмжээ хүртэл олгоно.
- Яаралтай тусламж шаардлагатайгаас бусад тохиолдолд /ажлын бус цагаар эсвэл амралтын өдрүүдэд/ яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн тохиолдолд эмчийн үзлэгийн болон холбогдох оношилгоо, эмчилгээний зардлыг тухайн эмнэлгийн энгийн үеийн тарифаар тооцож буцаан төлнө.
- Эмийн нэг жороор 30 хүртэлх хоногт хэрэглэх эмийн төлбөрийг олгоно.
- Эмийн жороор олгож буй зөвхөн зайлшгүй шаардлагатай эм тарианы зардлын нөхөн төлбөрийг хувь хүнд олгохдоо төлбөрийн баримт (и-баримт)-д НӨАТ тооцсон тохиолдолд НӨАТ-гүй дүн дээр холбогдох НӨАТ-ын дүнгийн 80 хувийг нэмж тооцон олгоно.
- Даатгалын тохиолдол бий болж, нөхөн төлбөр хүссэн өргөдөл, гэрээнд заасан баримтыг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор нөхөн төлбөрийг олгоно.