НЭГ. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ
1.1 Энэхүү гэрээгээр даатгуулагч нь МИГ Даатгал ХХК-ийн даатгалын багц бүтээгдэхүүнийг худалдан авч хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөхөөр даатгагч, даатгуулагч (цаашид хамтад нь “Талууд”) нар харилцан тохиролцов.
1.2 Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монгол улсын шүүхэд хандан шийдвэрлүүлж болно.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
2.1 Гэрээнд нэр томъёог дараах утгаар ойлгоно. Үүнд: 2.1.1 “даатгагч” - Монгол улсын Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “МИГ Даатгал” ХХК-ийг; 2.1.2 “даатгуулагч” - даатгагдагч хүүхдийн ашиг сонирхлын төлөө амь нас, эрүүл мэнд даатгах гэрээ байгуулах эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг өөрөөр хэлбэл хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийг; 2.1.3 “даатгагдагч хүүхэд” - 7-оос дээш насны хурдан морины уралдаанч хүүхдийг; 2.1.4 “даатгалын эрсдэл” - энэхүү гэрээнд тусгагдсан эрсдэлүүдийг; 2.1.5 "даатгалын зүйл" - хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд; 2.1.6 “даатгалын тохиолдол” - даатгагдагч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас хохирол учрах, тохирсон болзол бүрдэхийг, 2.1.7 “даатгалын хураамж” - даатгуулагч нь уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг; 2.1.8 “даатгалын нөхөн төлбөр” - гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг; 2.1.9 “даатгалын үнэлгээ” - даатгалын зүйлийг мөнгөн дүнгээр илэрхийлсэн дээд хэмжээг; 2.1.10 “хурдан морины уралдаанд оролцох үе” - гэрээний эрсдэлд дурьдсан зохион байгуулалт бүхий хурдан морины уралдаанд оролцохоор бүртгүүлснээс хойш тухайн уралдаан дуусах хүртэлх үеийг; 2.1.11 “гэнэтийн осол” - даатгагдагч хүүхдийн бие махбодод ердийн болон архаг хууч өвчлөл, хавдрын өвчлөлөөс бусад, гадны нөлөөллөөс буюу урьдчилан таамаглах боломжгүй, аливаа гэнэтийн тохиолдлын улмаас амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол; 2.1.12 “хоолны хордлого” - олон нийтийн ресторан, цайны газарт хооллосноос үүссэн хордлогыг (Мэргэжлийн Хяналтын Газрын албан ёсны дүгнэлтэд үндэслэж); 2.1.13 “даатгалын хасалт” - даатгагч нь нөхөн төлбөр олгох үүргээс бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөгдөх тохиолдлуудыг; 2.1.14 “ердийн болон архаг хууч өвчин” - гэнэтийн осолтой холбоогүй өвчлөл, өвчний сэдрэл 2.1.15 “яаралтай эмнэлэгийн тусламж үзүүлэх тээврийн зардал” - даатгагдагч хүүхэд гэнэтийн осолд өртсөний улмаас хүүхдийн эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөл үүссэн тул нэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр зорчсон тээврийн зардлыг; 2.1.16 “согтууруулах ундаа хэрэглэсэн” – 100 мл цусанд 80 мг буюу түүнээс дээш согтууруулах ундаа агуулагдсан байхыг; 2.1.17 “тахир дутуу” - бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн согогийн улмаас бусдын адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон хэсэгчлэн хязгаарлагдахыг;/Бүрэн болон хэсэгчлэн хязгаарлагдах гэдгийг ЗГийн 2015 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм”-ийн 1.5.1, 1.5.2 дахь хэсэгт заасантай дүйцүүлэн ойлгоно/. 2.1.18 “хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд” - гэнэтийн ослын улмаас бие махбод, сэтгэл мэдрэл, оюун санаа, мэдрэхүйн байнгын согогтой болсон бөгөөд уг согог нь янз бүрийн саад тотгортой нийлсний улмаас бусдын нэгэн адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь саад учруулахуйц болсныг ойлгоно. 2.1.19 “гуравдагч этгээд” - даатгалын гэрээнд оролцоогүй боловч даатгалын тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг. ГУРАВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ 3.1 7-18 хүртэлх насны хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд. ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ 4.1 Улсын болон орон нутгийн шинж чанартай морины уралдаан, түүний бэлтгэл, сунгаан, хурдан морь сойх, тарлах үеийн гэнэтийн осол; 4.2 Хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, хүйтэн бороо, үе р усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, ой, хээрийн түймэр зэрэг байгалийн эрсдэлийн улмаас гэнэтийн осолд өртөх; 4.3 Юманд цохиулах, хавчигдах, хавчуулах, хальтрах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хоолны хордлого, хорт хий, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжинд өртөх зэрэг ахуйн эрсдэл; 4.4 Мал маллагаа, амьтдын нөлөөллийн улмаас мал, амьтнаас унах, чирэгдэх, малд дайруулах, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах зэргээр гэнэтийн осолд өртөх; 4.5 Автомашин, мотоцикл, унадаг дугуй, механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгслээр зорчих явцад тухайн тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, шүргэлцэх, шарвах, унах, живэх зэрэг техниктэй харьцах, ашиглах үед гэнэтийн осолд өртөх; 4.6 Зам тээврийн ослын улмаас гэнэтийн осолд өртөх. ТАВ. ДААТГАЛЫН ХУГАЦАА 5.1 Даатгалын хугацаа нь даатгалын баталгаанд бичигдсэн өдрөөс эхлэн 1 жил байна. 5.2 Гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд: Даатгалын баталгаа №: ДААТГАЛЫН ЭХЛЭХ ОГНОО: ДААТГАЛЫН ДУУСАХ ОГНОО: 3.1.1. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн; 3.1.2. Талууд тохиролцож гэрээг цуцалсан; 3.1.3. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл; 3.1 Талууд тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ба гэрээ дуусгавар болсон тохиолдолд гэрээг дүгнэж, гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. ЗУРГАА. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ 6.1 Даатгалын үнэлгээг талууд доорх хүснэгтийн дагуу харилцан тохиролцов. Бүтээгдэхүүн Даатгалын үнэлгээ Даатгуулагчийн төлөх хураамж ГИЙНГОО 20,000,000 төгрөг 100,000 төгрөг 6.2 Талууд гэрээнд гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан мөн тогтоосон хугацаанд гэрээнд заасан дүнгээр даатгалын хураамж төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болно. ДОЛОО. ДААТГАЛЫН ХАСАЛТ ХЭСЭГ БУЮУ НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ Энэхүү багц гэрээний дагуу дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй. Үүнд: 7.1 Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол. 7.2 Даатгагдагч хүүхэд, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн. 7.3 Даатгал хийлгэх болон нөхөн төлбөртэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн. 7.4 Эмчилгээнд шаардлагагүй буюу даатгалын тохиолдлын улмаас хүүхдэд учирсан бэртэл гэмтлийг эмчлэхтэй холбоогүй эм тариа, эмчилгээний зардал; 7.5 Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй бол; 7.6 Даатгагдагч хүүхэд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн үед үүссэн хохирол; 7.7 Ердийн болон архаг хууч өвчин, бүх төрлийн халдварт өвчин, хавдрын өвчлөл, сэтгэцийн эмгэгээс үүдсэн хохирол, нөхөн сэргээх сувиллын зардал; 7.8 Эмчийн заавар, бичиггүйгээр эм, бэлдмэл хэрэглэснээс үүссэн хохирол; 7.9 Даатгагдагч хүүхэд нь олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан, үймээн самуунд оролцож яваад осол гэмтэл авсан бол; 7.10 Амиа хорлолт, сураггүй алга болсон; 7.11 Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан олон нийтийг хамарсан байгалийн гамшиг тохиолдох үеийн хохирол; 7.12 Даатгагдагч хүүхэд даатгуулахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол; 7.13 Сонсголын аппарат, нүдний шил зэрэг нэмэлт хэрэглэгдэхүүний зардал хамаарахгүй; 7.14 Хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр; 7.15 Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад 72 цагийн дотор (хүндэтгэн үзэх шалтгаантай бол шалтгаанаа батлах) мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй; 7.16 Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангаагүй байх үеийн эрсдэлээс үүссэн хохирол, 7.17 Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолыг зөрчсөн буюу жилийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01- ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд оролцсон; 7.18 Авто, тулааны спортоор хичээллэх үеийн хохирол; 7.19 Ахуйн хоолны хордлого. 7.20 Гэр бүлийн гишүүн, хамаатан, төрлийн хүн болон бусдад зодуулах, цохиулах, бие махбодид гэмтэл учруулсан зэрэг гуравдагч этгээдийн учруулсан хохирол. НАЙМ. НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОЛТ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 8.1 Даатгагч дараах бичиг баримтуудаас үндэслэн нөхөн төлбөр олгоно. Үүнд: 8.1.1 Даатгалын баталгаа; 8.1.2 Уралдаанч хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэх; 8.1.3 Уралдаанч хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн нөхөн төлбөрийн мэдүүлгийн маягт /Даатгагчаас авч бөглөнө/; 8.1.4 Уралдаанч хүүхдийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар; 8.1.5 Хийлгэсэн эрчимт эмчилгээ болон тээврийн зардлын /шатахууны, зорчих тасалбар/ и-баримт; 8.1.6 Эмнэлгийн байгууллагын магадлагаа, тодорхойлолт. 8.1.7 Хагалгаанд орох эмнэлгийн байгууллагын нэхэмжлэх, төлбөрийн баримт. Шаардлагатай тохиолдолд: 8.1.8 Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсныг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 70 болон түүнээс дээш хувь гэж тогтоосон акт. 8.1.9 Даатгагдагч хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ, эмнэлгийн магадлагаа. 8.2 Олгогдох нөхөн төлбөрийг даатгуулагчийн хууль ёсны төлөөлөгчид дараах байдлаар олгоно: Хамгаалалт Дүн Тайлбар 1 Нэн шаардлагатай анхан шатны эмчилгээ ₮500’000 хүртэл Тохиолдол болсон өдөр хийлгэсэн эрчимт эмчилгээ байна. 2 Яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх тээврийн зардал ₮10’000’000 хүртэл Хот суурин газрын эмнэлэгт хүргэх зардал 3 Эмчилгээний хоног ₮50’000 x 90 хоног хүртэл Эмнэлэгт болон гэрээр эмчлүүлсэн хоногийн тоогоор олгогдоно. 4 Сахиурын зардал ₮20’000 х 50 хоног хүртэл Эмнэлэгт сахьсан хоногийн тоогоор олгогдоно. 5 Хагалгааны зардал ₮7’500’000 хүртэл Эрүүл мэндийн даатгалаас давсан зардлыг нэхэмжлэхээр олгоно. 6 Тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсныг нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс 70 болон түүнээс дээш хувь гэж тогтоосон болон нас барсан ₮20’000’000 хүртэл Дээрх зардлуудыг хасах ба нийт хамгаалалтаас хэтрэхгүй байх. 8.3 Даатгагдагч хүүхэд даатгалын тохиолдлын улмаас эмнэлгийн үйлчилгээ авсан, хэвтэн эмчлүүлсэн бол түүний өвчтөний түүх, эмчийн тодорхойлолтыг үндэслэн нөхөн төлбөр олгоно. 8.4 Сахиурын зардлыг олгохдоо сахисан хоногийг эмчийн тодорхойлолт, өвчний онош, эмчилгээг үндэслэнэ. 8.5 Даатгагдагч хүүхэд тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн тогтоосон хувийг үндэслэн нийт үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно. 8.6 Энэхүү гэрээний 8.2, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн тогтоосон хувиар тооцсон дүнгийн аль өндөрөөр нь олгоно. 8.7 Нийт нөхөн төлбөрийн дүн нь 20,0 сая төгрөг буюу нийт үнэлгээнээс хэтрэхгүй байна. 8.8 Яаралтай хагалгаанд орох болсон тохиолдолд хагалгаанд орох эмнэлгийн байгууллагын нэхэмжлэхийг үндэслэн хагалгааны зардлыг 8.2-р заалтын дагуу олгоно. Хагалгааны дараа хагалгаа хийсэн тухай эмнэлгийн тодорхойлолтыг Даатгагчид өгнө. 8.9 Даатгагч шаардлага хангасан нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авснаас хойш нөхөн төлбөрийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ. 8.10 Даатгалын тохиолдолтой холбоотой эрх бүхий байгууллагуудаас материал хүлээгдэх, нэмэлт материал шаардагдсан тохиолдолд 8.9-т заасан хугацааг сунгаж болно. 8.11 Гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг Даатгагч нөхөн төлөх ба уг хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрх Даатгагчид шилжинэ. 8.12 Нөхөн төлбөрийг Нийгмийн даатгалын хөнгөлөлт, төлбөртэй давхцуулан олгохгүй. 8.13 Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх төлбөр, хөнгөлөлтөөс давсан хэсэгт үйлчилнэ. ЕС. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 9.1 Гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй; 9.2 Даатгалын нөхцөл, үнэлгээ, хураамжийн хэмжээ, нөхөн төлбөр олгох журмын талаар даатгагчаас нэмэлт тодруулга авах эрхтэй; 9.3 Даатгагдагч хүүхдийг төлөөлж түүний хууль ёсны төлөөлөгч гэрээ байгуулах эрхтэй; 9.4 Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох эрхтэй; 9.5 Даатгалын тохиолдол гарсан үед 7575-6000 утсаар, бусад боломжит хэлбэрээр даатгагчид нэн даруй мэдэгдэж, зөвлөгөө авах үүрэгтэй; 9.6 Даатгалын хураамжийг төлөх, даатгалын гэрээний нөхцөлтэй бүрэн танилцах үүрэгтэй; 9.7 Үндэсний их баяр наадмын тухай хууль, журмыг мөрдөх үүрэгтэй; 9.8 Даатгуулагч даатгалын талаар үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх үүрэгтэй; 9.9 Хохирлыг багасгах, арилгах, нотлох, мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх арга хэмжээ авч гарсан хохирлыг баталгаажуулах үүрэгтэй; 9.10 Хурдан морины уралдаан болон сунгааны үед хурдан морь унах хүүхдийг хамгаалалтын малгай, хантаазтай уралдаанд гаргах үүрэгтэй; 9.11 Даатгуулагч яаралтай хагалгааны зардал авсан бол хагалгааны дараа хагалгаа хийсэн тухай эмнэлгийн тодорхойлолтыг Даатгагчид өгөх үүрэгтэй. АРАВ. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 10.1 Даатгалын тохиолдол болсон нөхцөлд газар дээр нь шалгаж танилцах, шаардлагатай гэж үзвэл хууль хяналтын болон мэргэжлийн байгууллагын туслалцаа авах; 10.2 Даатгуулагч хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь нотлогдвол гэрээг цуцлаж, даатгалын хураамжийн буцаалт хийхгүй байх эрхтэй; 10.3 Даатгагч нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа баримт, мэдээллийг даатгуулагчаас шаардах эрхтэй; 10.4 Даатгуулагчийн өгсөн мэдээ, материалын үнэн зөв эсэхийг нягтлах шаардлагатай бол эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандах эрхтэй; 10.5 Даатгагч яаралтай хагалгааны зардал олгосон тохиолдолд хагалгааны дараа хагалгаа хийсэн тухай эмнэлгийн тодорхойлолтыг Даатгуулагчаас шаардах эрхтэй; 10.6 Даатгуулагч 9.11 дэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд олгосон яаралтай хагалгааны зардал, нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх, дараагийн нөхөн төлбөрийг олгохгүй байх эрхтэй. 10.7 Даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид бүрэн танилцуулах; 10.8 Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй; 10.9 Нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй; 10.10 Монгол Улсын хуульд зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх үүрэгтэй; 10.11 Нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэх үүрэгтэй; 10.12 Даатгуулагч энэхүү гэрээний 9.4 дэх мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй; АРВАН НЭГ. БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭС НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ 11.1 Даатгалын тухай хуулийн 8.7–д заасны дагуу буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, тvvнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагч талд шилжих ба даатгуулагч даатгагчид бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй; 11.2 Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах эрхийг даатгуулагчийн зүгээс ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчаас тэр хэмжээгээр төлбөрийг буцаан нэхэмжилнэ. 11.3 Талууд гэрээтэй бүрэн танилцсан бөгөөд гэрээний заалтуудыг ойлгож зөвшөөрсөн болно. Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж олгогдохгүй болно