НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1 Энэхүү даатгалын гэрээгээр (цаашид “Гэрээ” гэх) Даатгуулагч Гэрээнд заасан даатгалын зүйлээ Даатгагчид даатгуулж хураамж төлөх, Даатгагч нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Даатгагч, Даатгуулагч талууд (цаашид хамтад нь “Талууд” гэх) Гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
1.3 Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү даатгалын үйлчлэх хүрээ нь Монгол улсын нутаг дэвсгэр байна.
ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТАЙЛБАР
2.1 Гэрээнд дурдагдсан дараах нэр томъёог дараах утгаар ойлгоно:
2.1.1 “даатгагч” гэж Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “МИГ Даатгал” ХХК-ийг;
2.1.2 “даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зvйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
2.1.3 “даатгалын зүйл” гэж даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг;
2.1.4 “даатгалын эрсдэл” гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох үндсэн болон тусгай нөхцөлд заасан эрсдэлүүдийг;
2.1.5 “даатгалын тохиолдол” гэж даатгалын эрсдлийн улмаас Даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах, тохиролцсон болзол бүрдэхийг;
2.1.6 “даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
2.1.7 “нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;
2.1.8 “даатгалын үнэлгээ” гэж даатгалын зүйлийн талууд харилцан тохиролцож тогтоосон мөнгөн илэрхийллийн хэмжээг;
2.1.9 “ердийн өвчлөл, архаг өвчин” гэж гэнэтийн осолтой холбоогүй өвчлөл, архаг хууч өвчний сэдрэл;
2.1.10 “гэнэтийн осол” гэж гэнэтийн, гадны хүчний нөлөөгөөр бие махбодод гэмтэл, бэртэл учруулах нөхцөл байдлыг;
2.1.11 “хөдөлмөрийн чадвар түр алдалт” гэж даатгуулагч гэнэтийн ослын улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон байнгын амбулаторын хяналтанд байсан хуанлийн 90 хүртэлх хоногийг;
2.1.12 “хөдөлмөрийн чадвар бүрэн алдалт” гэж даатгуулагч гэнэтийн ослын улмаас эрүүл мэндээр хохирон, эмч нарын зөвөлгөөнөөр хөдөлмөрийн чадвар алдалт нөхөн сэргээгдэхгүй гэдэг нь тогтоогдож зэрэглэл тогтоосон нөхцлийг.
ГУРАВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
3.1. Даатгалын зүйл нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд болно.
ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1. Даатгуулагчийг учирч болзошгүй дараах эрсдэлүүдээс хамгаална.
4.1.1. Байгалийн бүх төрлийн эрсдэлүүд:
- Хуй салхи, цасан ба шороон шуурга
- Үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт цөмрөлт
- Аадар бороо, ширүүн мөндөр, аянга
- Гал түймэр, усанд живэх
- Шавар намагт шигдэх, наранд цохиулах элдэв хорт ургамалд хордох
4.1.2 Үйлдвэрлэл-техникийн холбогдолтой эрсдэлүүд:
- Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлтэй харьцах үеийн
- Цахилгааны хүчдэл, дэлбэрэлт, шаталт
- Сантехник, дулааны шугам сүлжээний гэмтэл зэргийн нөлөөлөл
- Химийн бодист хордох, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх хохирол
4.1.3 Ахуйн холбогдолтой эрсдэлүүд / даатгуулагчийн амьдардаг орон сууц, гэр, \ зуслан, хувийн болон нийтийн байр зэрэг ахуйн орчинд тохиолдож болох гэнэтйин ослууд хамаарна/
- Элдэв зүйлд цохиулах, хавчуулагдах
- Унаж бэртэх, хальтрах, түлэгдэх, хөлдөх, осгох
- Элдэв хорт хий, хоол, эмийн зүйлээс хордох
- Зам тээврийн осолд өртөх
- Санамсаргүйгээр алдагдсан бууны суманд өртөх
- Усанд санамсаргүй унах болон живэх
4.1.4 Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэлүүд
- Морь, малаас унах, чирэгдэх, өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах
- Араатан амьтан болон нохойд уруулах, бариулах
- Хортой шавьж, могойнд хатгуулах
4.1.5 Гуравдагч этгээдээс үүдэлтэй эрсдэлүүд /шүүх, эрх бүхий байгууллагын дүгнэлтээр нотлогдсон/
- Бусдад хорлогдох, зодуулах, бууны сум, хутга, мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй дайралтад өртөх 4.1.6 Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүд
- Замын гарц гарам болон замын хажуугийн явган хүний зам дээр явж байх үеийн осол
- Автомашин, мотоцикл, унадаг дугуй зэрэг техник хэрэгслээр зорчих явцад тээврийн хэрэгсэл мөргөлдөх, онхолдох зэрэг осол.
ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
5.1 Даатгалын үнэлгээ болон даатгалын хураамжийг Талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээ болон хураамжийн хэмжээ нь гэрээнд заасны дагуу байна;
5.2 Даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр даатгалын зүйлийн үнэлгээ буурах бөгөөд даатгуулагч зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын үнэлгээг сэргээж болно;
5.3 Даатгалын хугацаанд даатгуулагч нөхөн төлбөр аваагүй тохиолдолд даатгагч хохиролгүйн хөнгөлөлт үзүүлнэ;
5.4 Даатгуулагч хураамжийг хэсэгчлэн төлж буй үед даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд даатгуулагчийн төлсөн хураамжид ногдох үнэлгээнээс нөхөн төлбөрийг тооцож олгоно;
5.5 Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тогтоосон хугацаанд гэрээнд заасандүнгээрдаатгалынхураамжтөлөгдсөнөөргэрээхүчинтөгөлдөрүйлчилжэхлэнэ.
ЗУРГАА. ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ХУГАЦАА, ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ
6.1 Даатгалын гэрээ байгуулахдаа тусгайлан заагаагүй бол гэрээг 1 жилээр байгуулна.
6.2 Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно.
6.2.1 Гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
6.2.2 Талуудын аль нэг нь дампуурсан, татан буугдсан;
6.2.3 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
6.2.4 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд
6.2.5 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
6.2.6 Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална. 6.3 Талууд даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд гэрээний үлдсэн хугацаанд ногдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан болон 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй; ДОЛОО. ТАЛУУДЫН ЭРХ, ҮҮРЭГ 7.1 Даатгуулагчийн эрх, үүрэг: 7.1.1 Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид (/24 цагийн шуурхай алба/ 7575-6000 /Мэдээлэл, асуулт хариулт, зөвлөгөө/, Э-Шуудан claim@mig.mn, албан бичиг зэрэг боломжтой арга хэлбэрээр) нэн даруй мэдэгдэх, шалтгааныг тогтоолгоход оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг авч баримтжуулах; 7.1.2 Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол гарсан үед хохирлыг багасгах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээг авах; 7.1.3 Даатгуулагч даатгалын тохиолдол болсны улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоохын тулд хууль, хяналтын байгууллага, цагдаа, галын байгууллага, эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох; 7.1.4 Даатгалын тохиолдол болсон үед хууль болон гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах; 7.1.5 Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид 30 хоногийн дотор тавих; 7.1.6 Даатгагч нь хууль гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу даатгалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл аваагүй нь тогтоогдвол гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах; 7.1.7 Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд даатгагчийн санхүүгийн чадавхийн талаар холбогдох мэдээ, мэдээлэл шаардах; 7.1.8 Даатгагчийн санхүүгийн чадвар муудсан гэж үзэх хангалттай үндэслэл бий болсон тохиолдолд гэрээг цуцлах саналыг даатгагчид тавих; 7.2 Даатгагчийн эрх,үүрэг: 7.2.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох; 7.2.2 Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй; 7.2.3 Даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлээ тодорхой гаргаж, даатгуулагчид бичгээр мэдэгдэнэ; 7.2.4 Монгол улсын хуулиар зөвшөөрснөөс бусад нөхцөлд даатгуулагчийн талаарх мэдээ, материалын нууцыг задруулахгүй байх; 7.2.5 Даатгалын тохиолдол бий болсны улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх; 7.2.6 Даатгуулагч нас барсан тохиолдолд түүний эрх, үүргийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид нь шилжүүлэх; 7.2.7 Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлын шалтгаан нөхцөл, хэмжээг үнэн зөв тогтоолгох зорилгоор мэргэжлийн холбогдох байгууллагад хандаж дүгнэлт гаргуулах буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй. 7.2.8 Даатгуулагчийн гаргаж өгсөн мэдээ, материалын үнэн, зөв эсэхийг шалгах, шаардлагатай бол мэдээллийн талаар эрх бүхий байгууллага, хуулийн этгээдээс тодруулга авах; 7.2.9 Даатгалын тохиолдол бий болохоос өмнө даатгуулагч даатгалын гэрээнээс татгалзсан бол даатгагч эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг даатгуулагчаас шаардах эрхтэй. НАЙМ. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, ТООЦОХ НӨХЦӨЛ 8.1 Даатгалын нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно: 8.1.1 Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно. 8.1.2 Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0.35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно. 8.1.3 Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа хэсэгчлэн алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтоож нөхөн төлбөрийг тэрхүү тогтоосон хэмжээтэй хувь тэнцүүлэн олгоно. 8.1.4 Зайлшгүй шаардлагатай нөхцөлд яаралтай эмнэлгийн анхан шатны тусламж авсан нэг удаагийн эмчилгээний зардалын баримтыг үндэслэн, тохиолдол тутамд даатгалын үнэлгээний 5.0 хувиас хэтрэхгүй нөхөн төлбөр олгоно. 8.1.5 Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно. 8.2 Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно: 8.2.1 Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг
8.2.2 Даатгалын гэрээ
8.2.3 Аваар ослын улмаас гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн хуудас, магадлагаа, амбулаторийн карт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
8.2.4 Хэрвээ Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
8.2.5 Үйлдвэрлэлийн ослын акт (үйлдвэрлэлийн ослын үед);
8.2.6 Шаардлагатай бол замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан баримт, нотолгоо;
8.2.7 Шаардлагатай гэж үзвэл бусад баримт бичиг.
8.3 Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:
8.3.1 Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш 14 хоногийн дотор;
8.3.2 Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанаас хойш 4 долоо хоногийн дотор;
8.3.3 Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 3-6 сарын дотор. Даатгуулагч хүндэтгэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй;
8.4 Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх:
8.4.1 Даатгагч нөхөн төлбөрийн баримт бичгүүдийг шаардлага хангасан гэж үзвэл 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
8.4.2 Даатгагч нөхөн төлбөртэй холбоотой нэмэлт баримт бичиг, тодруулга шаардлагатай тохиолдолд дээрх хугацааг сунгаж болно.
8.4.3 Даатгагч энэхүү нөхцөлийн 8.3-д заагдсан хугацаанаас хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй.
8.5 Буруутай этгээдээс нэхэмжлэл гаргах. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.7, Иргэний хуулийн 443.7 дахь заалтыг үндэслэн Даатгагч нөхөн төлбөрийг олгосон
нөхцөлд буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар
олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид
шилжинэ.
8.6 Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан
хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон
нөхөн төлбөрийг үл маргах журмаар даатгагчид шилжүүлнэ.
8.7 Буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах даатгагчийн эрхийг даатгуулагчийн зүгээс
ямар нэгэн хэлбэрээр хязгаарласан эсвэл багасгасан тохиолдолд даатгагч даатгуулагчид
олгосон нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр буцаан нэхэмжлэнэ.
8.8 Зэрэг даатгагдах. Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг
даатгуулсан болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын
гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн
хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож хохирлын
хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
ЕС. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ
9.1 Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл
нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан
дор дурьдсан тохиолдолуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
9.1.1 Даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар
хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
9.1.2 Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй;
9.1.3 Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор
уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
9.1.4 Даатгуулагч нь ан хийх, аюултай спортоор хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл,
мөн мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, дотоод шаталтын хөдөлгүүртэй
тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын
спорт болон шүхрийн спортод оролцсоны улмаас үүссэн осол гэмтэл;
9.1.5 Дараах зүйлсийн боловсруулалт болон/эсвэл үйлдвэрлэлт болон/эсвэл
агуулах болон/эсвэл тээвэрлэлт болон/эсвэл аливаа үйл ажиллагаа/ажиглалтаар
үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид:
- Салют, пуужин, хонгио, сум, дарь, нитроглицерин эсвэл аливаа бүсад тэсрэх
бодис,
- Шахаж савалсан хий болон/эсвэл агаар,
- Бутан, метан, пропан болон бусад шингэн хий,
- Целлулоид болон/эсвэл пироксилин,
- Тэсрэх, хорт, хөнөөлт болон/эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн
болон химийн бодис.
9.1.6 Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу туяаны
нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн шатахуунаас гарах
радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон цацраг түүний үр дагавар;
9.1.7 Ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон удаан хугацааны туршид үүссэн
нуруу нугасны гэмтэл;
9.1.8 Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа
хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
9.1.9 Даатгуулагч ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад хугацаанд
нь мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
9.1.10 Даатгуулагч нь жирэмслэлт, үр хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол
гэмтэл;
9.1.11 Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
9.1.12 Даатгуулагчид учирсан ердийн өвчлөл, архаг өвчний үр дагавар мөн даатгалд
хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг
эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд
сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
9.1.13 Даатгуулагчид учирсан сэтгэл санааны сааталт, эсвэл мэдрэлийн өвчин, цус
харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол);
9.1.14 Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
9.1.15 Даатгуулагч нь гэрээний хугацаанд даатгалын эрсдэлийн улмаас гэмтэж нөхөн
төлбөр авсан тохиолдолд уг гэмтлийг дахин эмчлүүлэхэд гарсан зардлыг нөхөн
төлөхгүй;
9.1.16 Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ гүйцэтгэх, идэвхтэй дасгал хийх үеийн
осол гэмтэлд;
9.1.17 Цэргийн болон агаарын хүчний үйлчилгээ, үйл ажиллагаанаас үүдсэн осол
гэмтэлд;
9.1.18 Усанд шумбагчид шумбалт хийж байх үеийн осол гэмтэлд;
9.1.19 Даатгал хийлгэхтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худал
мэдээлэл өгсөн;
9.1.20 Хохирлыг тухайн тохиолдлын буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл
төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
9.1.21 Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн
хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон
жолоодох эрхгүй хүнд жолоогоо дур мэдэн шилжүүлсний улмаас даатгалын
тохиолдол бүрдсэн;
9.1.22 Даатгуулагч нь олон нийтийг хамарсан дайн, үймээн самуун, бослого, улс төрийн
тэмцэлд оролцож яваад осол гэмтэл авсан бол;
9.1.23 Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус зардал;
9.1.24 Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
9.1.25 Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
АРАВ. ГЭРЭЭНИЙ ХАРИУЦЛАГА, НУУЦЛАЛ
10.1 Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн, эзэмшиж, ашиглаж
байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын бизнесийн ашиг сонирхолд
шууд болон шууд бус хамааралтай компанийн болоод харилцагчийн үйл ажиллагаатай
холбоотой бүх төрлийн мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад
үзүүлэлтүүд, байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад
тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
10.2 Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг хуурамчаар
үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчаас гэрээг цуцалж, хариуцлага хүлээлгэхээр баримтыг
хуулийн байгууллагад шилжүүлнэ.
10.3 Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид
мэдэгдэж хариу өгсөнөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиололд
иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн
үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож олгоно.
АРВАН НЭГ. БУСАД
11.1 Энэхүү гэрээг Монгол хэлээр хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэж талууд
нэг нэг хувийг хадгалав.
11.2 Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болох ба энэ нэмэлт
өөрчлөлтийг энэхүү гэрээнд зөвхөн бичгээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулснаар
хүчин төгөлдөрт тооцно.
11.3 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай
асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү
шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Монгол улсын шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.