НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү гэрээгээр Даатгуулагч нь даатгуулан хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол болсон нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу нөхөн төлөх харилцааг зохицуулна.
1.2 Хоёр тал энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
2.1 Талууд гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1 “Даатгагч” - Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “МИГ даатгал” ХХК-ийг;
2.1.2 “Даатгуулагч” - өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэнийг;
2.1.3 “Даатгалын зүйл” - Даатгуулагчийн эрүүл мэндийг;
2.1.4 “Даатгалын эрсдэл” - даатгалын зүйлд хохирол учруулж болох гэрээнд заасан нөхцөлийг;
2.1.5 “Даатгалын тохиолдол” - даатгалын эрсдэлийн улмаас Даатгуулагчийн эрүүл мэндэд хохирол учрах, тохиролцсон болзол бүрдэхийг;
2.1.6 “Хамрагдахгүй нөхцөл” - Даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг;
2.1.7 “Даатгалын хураамж” - Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны төлөө Даатгагчид төлөх төлбөрийг;
2.1.8 “Нөхөн төлбөр” - даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг;
2.1.9 “Даатгалын үнэлгээ” - даатгалын зүйлийн мөнгөн илэрхийллийн хэмжээг;
2.1.10 “Гэнэтийн осол” - Даатгуулагчийн бие махбодод гэмтэл учруулах санаандгүй, урьдчилан харах боломжгүй, гадны хүчний нөлөөгөөр үүссэн гэнэтийн үйлдлийг;
ГУРАВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
3.1 Жолоочийн эрүүл мэнд байна.
ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1 Албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн даатгуулагч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнддээ хохирол учруулах.
ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ДААТГАЛЫН ХУРААМЖ
5.1 Даатгалын үнэлгээг талууд харилцан тохиролцож даатгалын мэдээлэл хэсэгт тусгав.
5.2 Даатгалын хураамжийн дүнг даатгалын үнэлгээнээс хамаарч бодон даатгалын мэдээлэл хэсэгт тусгав.
ЗУРГАА. ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
6.1 Даатгалын хүчинтэй хугацаа нь даатгалын мэдээлэл хэсэгт заасан даатгалын эхлэх болон дуусах огноогоор тодорхойлогдоно.
6.2 Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж төлөгдсөн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.3 Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
6.3.1 6.3.2 6.3.3 6.3.4 Гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон; Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон; Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд тохиролцсон; Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
ДОЛОО. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
7.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй.
7.2 Даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг баталгаажуулах, зөвлөгөө өгөх үүрэгтэй.
7.3 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
7.4 Даатгуулагчийн гаргаж өгсөн мэдээ, материалын үнэн, зөв эсэхийг шалгах, шаардлагатай бол мэдээллийн талаар эрх бүхий байгууллага, хуулийн этгээдээс тодруулга авах эрхтэй.
7.5 Даатгуулагч худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол Даатгагч гэрээг цуцлахыг шаардах эрхтэй.
7.6 Даатгуулагч тогтоосон хугацааны дотор нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй.
НАЙМ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
8.1 Даатгалын тохиолдол үүссэн үед гэрээний нөхцлийн дагуу даатгагчаас нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй.
8.2 Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
8.3 Даатгалын тохиолдол үүссэн тухай даатгагчид 7575-6000 утас, claim@mig.mn и-мейл хаяг, албан бичгээр зэрэг боломжит арга хэрэгслээрээ нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
8.4 Даатгагчийг даатгалын тохиолдлын шалтгааныг тогтоолгоход оролцуулах, даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу бүхий л арга хэмжээг авах, хууль болон бусад мэргэжлийн байгууллагаар акт тогтоолгох үүрэгтэй.
8.5 Хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах эрхээ Даатгагчид шилжүүлэх ба Даатгагч буруутай этгээдэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагаанд бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах үүрэгтэй.
8.6 Даатгалтай холбоотой мэдээлэл, материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.
ЕС. НӨХӨН ТӨЛБӨР
9.1 Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
9.2 Даатгалын тохиолдлын улмаас даатгуулагчид шаардлагатай эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн зардлыг төлсөн баримтад үндэслэн нөхөн төлнө.
9.3 Даатгагч нөхөн төлбөр олгохдоо дараах баримтуудыг үндэслэнэ. Үүнд:
9.3.1 Даатгуулагчийн нөхөн төлбөр олгохыг хүссэн хүсэлт;
9.3.2 Даатгалын гэрээ;
9.3.3 Эрх бүхий этгээдийн үйлдсэн ослын дүгнэлт;
9.3.4 Жолоочийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой гарсан эмчийн дүгнэлт, эмчилгээний төлбөрийн баримт; Шаардлагатай тохиолдолд:
9.3.5 Бусад баримт бичиг
9.4 9.5 9.6 Даатгагч материалыг бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Даатгагч нөхөн төлбөртэй холбоотой нэмэлт бичиг баримт, тодруулга шаардлагатай тохиолдолд 9.4- р заалтын хугацааг сунгаж болно. Даатгагч даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш ажлын 20 өдөр хүртэлх хугацаанд нөхөн төлбөрийн материалыг хүлээн авна.
АРАВ. ХАМРАГДАХГҮЙ НӨХЦӨЛҮҮД
10.1 Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл болон энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурдсан тохиолдлуудад нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй. Үүнд:
10.1.1 Даатгуулагч даатгал хийлгэх болон нөхөн төлбөр авахтай холбогдсон худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
10.1.2 Согтууруулах, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсхүл гэмт хэргийн зорилгоор, хууль бусаар тээврийн хэрэгсэл ашиглах үед үүссэн хохирол.
10.1.3 Гэрээний 4.1-д заагдаагүй эрсдэлийн улмаас үүссэн хохирол.
10.1.4 Тээврийн хэрэгслийн эсхүл тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, хязгаарлуулсан байх үед тээврийн хэрэгсэл жолоодсоноос учирсан хохирол.
10.1.5 Стандартын шаардлага хангаагүй, хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус эсхүл улсын бүртгэлийн дугааргүй тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсоноос үүдсэн хохирол.
10.1.6 Компьютер томографикийн оношлогооны зардалд нөхөн төлбөр олгохгүй.
10.1.7 Даатгуулагчаас өөр этгээд тээврийн хэрэгслийг жолоодох үед үүссэн эрсдэл. 10.1.8 Даатгуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.
АРВАН НЭГ. БУСАД
11.1 Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжид заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ. Энэхүү гэрээг Монгол хэлээр хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгалав.
11.2 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Санхүүгийн Зохицуулах Хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.
11.3 Талууд гэрээтэй бүрэн танилцсан бөгөөд гэрээний заалтуудыг ойлгож зөвшөөрсөн болно. Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж олгогдохгүй болно.