Байгууллагын даатгал

Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

 

Даатгалын зүйл

    Энэхүү гэрээний даатгалын зүйл нь Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

Даатгалын эрсдэлийн төрөл

  1. Даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна.Үүнд:
    1. Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол;
    2. Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол;
    3. Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

Даатгалын үнэлгээний хэмжээ, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа

  1. Даатгалын үнэлгээ, суурь хураамжийн хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна:
    Тээврийн хэрэгслийн ангилалДаатгалын үнэлгээ /төгрөг/Даатгалын суурь хураамж /төгрөг/
    “А” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500
    “В” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл33000
    “С” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая хүртэл42500
    “D” ангиллын тээврийн хэрэгсэлд10 сая хүртэл53000
    “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500
    Мэргэшсэн болон C, D ангилалын жолооч 10 сая хүртэл33000
  2. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дор дурдсан даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно:
  3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3-т заасны дагуу Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн Жолооч болон “С”, ”D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох Жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран Жолоочийн даатгалд заавал даатгуулна.
  4. Даатгуулагч нь энэхүү гэрээний 5.1-т заасны дагуу даатгалын хураамжийг Даатгагчид төлнө.
  5. Даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.

Даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл

  1. Энэхүү гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээний Үндсэн нөхцөлд заасан хугацааны дагуу байна.
  2. Гэрээний хүчинтэй хугацаанд Даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгож, гэрээний үлдэх хугацаатай тэнцэх хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн Даатгуулагчид буцааж олгоно.
  3. Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацааг сунгахыг хүсвэл гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.
  4. Гэрээний 2 тал энэ гэрээний 6.3-т заасны дагуу гэрээг сунгахаар харилцан тохиролцсон бол энэ талаар гэрээнд тэмдэглэх ба энэ гэрээний 5.1-д зааснаар даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр гэрээний сунгалт хүчин төгөлдөр болно.

Даатгалын нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцөл

  1. Даатгагч Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17-д заасныг үндэслэн дараах журмын дагуу тодорхойлно:
    1. Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;
    2. Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;
    3. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;
    4. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
  2. Даатгагч Хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно:
    1. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, энэ гэрээний 9.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг Хохирогчид олгоно.
    2. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол Даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17 энэ гэрээний 9.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг Хохирогчид олгоно.
    3. Даатгагч нь Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа Хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.
    4. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл Хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
    5. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн Хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад Хохирогч бүрт ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
    6. Хэд хэдэн Хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, энэ гэрээний 5.1-д заасан хэмжээнээс хэтэрсэн бол Хохирогч бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
    7. Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
    8. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг мэргэшсэн Жолооч болон “С”, “Д” ангилалаар даатгуулсан Даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг Даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар Даатгагч тус бүр хариуцан төлнө.
  3. Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:
    1. даатгалын гэрээ;
    2. Даатгуулагчийн өргөдөл;
    3. шаардлагатай бусад баримт бичиг
  4. Дараах хохирол Жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана:
    1. сэтгэл санааны хохирол;
    2. хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;
    3. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;
    4. Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл

  1. Даатгагч нь дараах тохиолдолд Хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
    1. Хохирогчид хохирол учирсан нь Даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс;
    2. даатгалын тохиолдол гарсан талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол Даатгуулагч, Жолоочоос;
    3. Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн Даатгуулагчаас;
    4. Даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол Даатгуулагчаас;
    5. хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.

Тээврийн хэрэгслийн даатгал

 

Даатгалын зүйл

  1. Дор дурдсан тээврийн хэрэгслийг даатгалын зүйлд тооцно.Үүнд:
    1. Иргэн, хуулийн этгээдийн А,В,С,Д ангиллын тээврийн хэрэгсэл.
    2. Даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгсэлд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан аудио болон видео, гэрлэн болон дохиоллын, автомашин халаагч, байрлал тогтоогч болон бусад тоног төхөөрөмжийг нэмэлтээр даатгуулсан бол тэдгээр нь даатгалын зүйл болно.

Даатгалын эрсдэл

  1. Даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож тээврийн хэрэгслээ дараах төрлөөс сонгон даатгуулах бөгөөд багцын сонголт нь гэрээт баталгаанд заавал тусгагдсан байна.
    Даатгалын эрсдэлийн төрөлМИГ МаксМИГ КлассикМИГ Стандарт
    1Зам тээврийн осол100%100%100%
    2Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох100%100%100%
    3Гараж, зогсоолд байх үеийн санамсаргүй үйлдлийн улмаас учирсан эрсдэл100%80%80%
    4Байгалийн эрсдэл100%100%100%
    5Шатах дэлбэрэх эрсдэл100%100%100%
    6Эд ангийн хулгай болон танхайн сэдэлтэй үйлдлийн эрсдэл100%50%-
    7Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдах эрсдэл100%50%-
    8Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл100%50%-
    Нэмэлт Үйлчилгээ
    1Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд олгох зардлын дээд хэмжээ /мянган төгрөгөөр/600.0300.0-
    2Даатгагчаас өөрийн даатгалын менежерийг сонгон үйлчлүүлэх+--
    3Өөрийн тээврийн хэрэгслийн албан ёсны дилерээр үйлчлүүлэх+--
    4Хохирлын үнэлгээний зардлыг даатгалын нөхөн төлбөрт багтаан авах++-
    5Нөхөн төлбөрийг бэлэн мөнгөөр авах;++-

Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээ

  1. Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгагч, даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
  2. Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг даатгуулагчтай харилцан тохиролцсоноор үйлдвэрлэгдсэн он, Монгол улсад орж ирсэн он, ашиглагдсан хугацаатай уялдуулан элэгдлийг хасан үнэлгээ хийсэн бол энэ талаар даатгалын гэрээнд заавал тусгана.
  3. Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хувь хэмжээ тээврийн хэрэгслийн төрөл ангилал, ашиглалт зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл, даатгуулагчийн сонгосон төрлөөс хамаарах бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс дараах хувиар тооцно.
    1. “МИГ Макс” 3,0%
    2. “МИГ Классик” 2,0%
    3. “Миг Стандарт” 1,0%
  4. Даатгуулагчийн нас, жолооны туршлага, гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хураамжийн хувийг дараах итгэлцүүрээр өсгөж, бууруулна. Үүнд:
    Даатгуулагчийн насны ангилалХураамжийг тооцоолох итгэлцүүр
    18 - 24 нас1.1
    25 - 45 нас1.0
    46 болон түүнээс дээш нас0.9
    Гэр бүлтэй бол0.9
    Сүүлийн 3 жил осол зөрчил гаргаагүй бол0.9
  5. Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд заасан хураамж төлөх хугацаанаас өмнө даатгалын тохиолдол гарсан бол хоёр тал тохиролцон хураамжаа төлснөөр нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  6. Аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах, шинээр нэмэгдэх, тухайн байгууллага татан буугдах зэрэг өөрчлөлт хөдөлгөөн орсон тохиолдолд даатгуулагч нь тухай бүр даатгагчтай хураамжийн тооцоо хийнэ.

Даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөл

  1. Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  2. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно.
    1. Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг.
    2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь.
    3. Даатгалын тохиолдлын газар дээр ажилласан тухай Шуурхай Албаны протокол, дүгнэлт.
    4. Даатгуулагч буруутай эсэхийг магадлах зорилгоор ослын шалтгааныг тогтоосон зам тээврийн ослын акт, тодорхойлолт.
    5. Учирсан хохиролд үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан.
    6. Эвдрэл гэмтэлд засвар хийсэн бол засварын газрын баримт.
    7. Зам тээврийн осол болон эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан фото зураг.
    8. Шаардлагатай тохиолдолд гал, үнэлгээ зэрэг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт.
    9. Зам тээврийн осол хэрэг нь Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр.
  3. Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь түүний зах зээлийн бодит үнээс бага байвал нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний зах зээлийн үнэд эзлэх хувиар хувь тэнцүүлэн олгоно.
  4. Даатгалтай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд нөхөн сэргээх үнэлгээнээс түүний элэгдлийг тооцон, гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцон нөхөн төлбөр олгоно.
  5. Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн сонгосон даатгалын /санаатай бус үйлдлээс бусад/ төрлөөс хамааруулан гарсан хохирлын 80 хүртэлх хувиар нөхөн төлбөр олгоно.
  6. Даатгуулагчийн дараах буруутай үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурьдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно. Үүнд:
    1. Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон, зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно.
    2. Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр;
    3. Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрвээ уг хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно.
  7. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр бууруулж нөхөн төлбөр олгоно
  8. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  9. Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ гэрээт баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  10. Нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх эсвэл сэлбэх, засварлах, солих зэргийг Даатгуулагчийн саналыг авч даатгагч өөрийн сонголтоор шийдвэрлэнэ.
  11. Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлбөр хүссэн өргөдөл, материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно.
  12. Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд энэ нөхцөлийн 6.11-д заасан хугацаа үйлчлэхгүй.
  13. Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.

Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл

  1. Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдагдсан тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
    1. Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
    2. Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
    3. Тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол.
    4. Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл Шуурхай Алба, Замын цагдаагийн ослын газарт хийсэн акт дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд.
    5. Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
    6. Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол;
    7. Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан нь эрх бүхий байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон үед учирсан хохирол;
    8. Тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол;
    9. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
    10. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
    11. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
    12. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
    13. Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол;
    14. Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол;
    15. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн.

Даатгалын гэрээ, хугацаа дуусгавар болох нөхцөл

  1. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээ дуусгавар болно.
    1. Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
    3. Даатгагч даатгуулагч талууд тохиролцож гэрээг цуцалсан.
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.
    5. Даатгагч даатгуулагчийн аль нэг нь дампуурсан,татан буугдсан.
    6. Даатгуулсан тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрээр хураасан.
  2. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээг цуцлана.
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөднөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж болно.
  3. Даатгагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, даатгуулагчийн санаачилгааргэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
  4. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
  5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  6. Гэрээг талууд нотариатаар батлуулах эсэх талаар тохиролцоно.
  7. Гэрээг Монгол хэлээр хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэжталууд нэг нэг хувийг авч хадгална.