Байгууллагын даатгал

Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Ачаа тээврийн даатгал

 

Даатгалын зүйл

Тусгай зөвшөөрөл бүхий зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж буй ачаа бараа;

Даатгалын эрсдэл

Даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож дараах эрсдэлийн төрлөөс сонгон даатгуулна. Үүнд:
ЭрсдэлүүдICC (A)ICC (В)ICC (С)
1Гал түймэр, дэлбэрэлт+++
2Хөлөг онгоц хайрдах, живэх, хөмрөх+++
3Тээврийн хэрэгсэл онхолдох, галт тэрэг замаасаа гарч онхолдох+++
4Усан онгоц, тээврийн хэрэгсэл хоорондоо эсвэл усан дээрх, зам дээрх зүйлтэй мөргөлдөх, шүргэлцэх+++
5Аюул ослын үед ачаа барааг боомтоос шилжүүлэх, тээврийн хэрэгслээс буулгах явцад гарах хохирол+++
6Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, аянга++-
7Хорлон сүйтгэх үйл ажиллагаа+--
8Хулгай+--
9Аюул ослын үед онгоцноос, тээврийн хэрэгслээс ачаа барааг хаях+++
10Далайн давалгаанд ачаа бараа цохигдон онгоцноос унах++-
11Хөлөг онгоц, чингэлэг бүхий тээврийн хэрэгсэл, вагон, агуулах руу далай, тэнгис голын ус нэвтрэн орох++-
12Хөлөг онгоц, тээврийн хэрэгслээс ачаа бараа унах, хаягдах, бараа нурах зэргээр бүрэн сүйрэх++-
13Дээрэм+--

Даатгалын үнэлгээ, хариуцлагын хязгаар, хураамж

Тээвэрлэх ачаа барааны даатгалын үнэлгээний хэмжээг Даатгагч, Даатгуулагч талууд зах зээлийн үнээс ихгүй байхаар харилцан тохиролцож тээврийн хэрэгсэл тус бүрээр тогтоож гэрээнд хавсаргана.
Ачаа барааны үнэлгээг гэрээ байгуулах үеийн зах зээлийн үнээр тооцох бөгөөд нөхөн төлбөр олгох үед тухайн үеийн зах зээлийн үнээр тооцож нөхөн төлбөр олгоно. Даатгалын нөхөн төлбөр нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын тохиолдол болсон тухай Даатгагчид нэн даруй мэдэгдэнэ.
Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно. Үүнд:
  • Даатгуулагчийн нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг;
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
  • Хохирлыг нотлох баримтууд /эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан ослын газрын фото зураг/
  • Шаардлагатай гэж үзвэл Даатгагч цагдаа, гал команд, шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүх зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан нэмэлт дүгнэлтийг шаардах эрхтэй;
  • Тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочийн бичсэн хохирлын талаарх тодорхойлолт;
  • Ачаа бараа нийлүүлэгч байгууллагын нэхэмжлэх, зарлагын ордер;
  • Тээврийн хэрэгслийн ачаа бараа зөөвөрлөх эрхтэйг нотолсон тусгай зөвшөөрөл, гэрчилгээ
  • Уг хэрэг нь Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр;
Даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож Даатгуулагчид олгоно. Үүнд:
  • Даатгалын нөхөн төлбөрийг учирсан бодит хохирлын хэмжээгээр үнэлгээний хязгаарт багтаан нөхөн төлнө;
  • Тээвэрлэж явсан ачаа бараа бүрэн устсан, шатсан, дэлбэрсан, асгарсан тохиолдолд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийн ачаа барааны үнийн дүнг нөхөн төлбөр олгох үеийн зах зээлийн үнээр тооцож үнэлгээний хязгаарт багтаан;
  • Бүрэн устсан, шатсан, дэлбэрсэн, асгарснаас бусад тохиолдолд эвдэрч дахин ашиглах боломжгүй болсон ачаа бараа болон үлдэгдэл ачаа барааны зөрүүг нөхөн төлбөр олгох үеийн зах зээлийн үнээр тооцож үнэлгээний хязгаарт багтаан тус тус олгоно.