Аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй дор дурьдсан хөрөнгө нь энэхүү даатгалын зүйл байна. Үүнд:
- Бүх төрлийн барилга байгууламж;
- Орон сууц, агуулах, зоорь, гэр, хашаа байшин;
- Үндсэн ба туслах материал;
- Гэрээнд заасан бусад хөрөнгө
Даатгуулагч дор дурьдсан даатгалын эрсдэлүүдээс сонгон даатгуулна.
Даатгалын үндсэн эрсдэл:
- Гал түймэр, дэлбэрэлт
- Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, цөмрөлт, гулгалт, хүчит салхи)
Даатгалын нэмэлт эрсдэл:
- Сантехникийн осол;
-
Ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын эсвэл дамжуулах хоолойноос ус алдах;
-
Усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах;
- Халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах;
- Агаар, дулаан шахуургаас ус алдах;
- Дулаан дамжуулах хоолойн гэмтэл;
- Ус хангамжийн хаах буюу шилжүүлэх хоолой;
- Халаагуур (паар) эсвэл уурын халаагч;
- Агаар, дулаан шахуурга;
- Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол;
- Эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал;
- Тусгаарлагчийн гэмтэл;
- Хулгай дээрэм, гуравдагч этгээдийн танхайн сэдэлтэй үйлдэл;
Талууд даатгалын үнэлгээг даатгалын зүйл тус бүрээр зах зээлийн үнээс илүүгүй байхаар тохиролцож даатгалын гэрээнд тусгана.
Олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.
Даатгалын гэрээг 1 жилээс бага хугацаагаар байгуулсан тохиолдолд дараах байдлаар хураамжийг тооцно.
Хугацаа сараар | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
Хураамж тооцох хувь | 20 | 30 | 40 | 50 | 60 | 70 | 75 | 80 | 85 | 90 | 95 | 100 |
Даатгуулагч дараахь нөхөн төлбөрийн баримт бичгүүдийгДаатгагчид ирүүлнэ. Үүнд:
- Даатгуулагчийн өргөдөл буюу албан бичиг;
- Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
- Хохирлын шалтгааныг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын акт дүгнэлт;
- Шаардлагатай гэж үзвэл орон сууц, барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, гүйцэтгэлийн ажлын холбогдох бусад баримт бичиг;
- Хохирлын хэмжээг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт, тайлан