Байгууллагын даатгал

Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Санхүүгийн даатгал

 

Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү даатгал нь даатгуулагчтай байгуулсан эд хөрөнгийн даатгалын гэрээнд хийгдэх нэмэлт даатгал бөгөөд эд хөрөнгийн даатгалын эрсдэл үүссэнээс үүдэлтэй хохирол даатгагдана.

Даатгалын зүйл

  1. Энэхүү гэрээний даатгалын зүйл нь Даатгуулагчийн ашгийн тасалдал болон тогтмол зардал байна.

Даатгалын эрсдэлийн

  1. Энэхүү гэрээгээр Даатгуулагчийн бизнесийн тасалдлыг дараахь эрсдэлүүдээс даатгана. Үүнд:
    1. бүх төрлийн гал түймэр, дэлбэрэлт;
    2. үер, аянга, газар хөдлөлт, хүчит салхи, хөрсний суултаас үүсэх цөмрөлт, хагаралт зэрэг байгалийн аюул;
    3. үйлдвэрлэл-техникийн холбогдолтой аюул осол /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, цахилгааны хэт өндөр үелзэл/;
    4. ус, чийгний нөлөөллийн улмаас үүссэн эвдрэл гэмтэл /сантехникийн шугам, хоолойн гэмтэл/.
  2. Дээрх эрсдэлүүдээс үүдсэн дараах хохирлыг нөхөн төлнө. Үүнд:
    1. үйлдвэрлэлийн хүчин чадал буурсан эсвэл үйлдвэрлэл бүрэн зогссоноос борлуулалтгүй болох;
    2. зах зээл дээрхи бараа үйлчилгээний нийлүүлэлт багассанаас өрсөлдөх чадвар буурах;
    3. үйлдвэрлэл зогсолттой байснаас үл хамааран гарах зарим тогтмол зардлууд.

Даатгалын нөхөн төлбөр

  1. Энэхүү гэрээнд дурьдсан эрсдэл гарсан тохиолдолд даатгуулагч энэ тухай 72 цагийн дотор даатгагчид мэдэгдэж, учирсан хохирлын хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулна. Хохирлын хэмжээг тогтоох комиссын бүрэлдэхүүнд тухайн байгууллагын ажилтнуудаас гадна шаардлагатай бол даатгагчийн болон хууль хяналтын, мэргэжлийн бусад байгууллагын төлөөлөгчийг оролцуулна. Томилогдсон комисс аюул осол гарсан шалтгаан, учирсан хохирлын байдлыг газар дээр нь шалган үзэж хохирлын актыг үнэн зөв гаргаж даатгагчид ирүүлнэ.
  2. Комиссын бүрэлдэхүүнд орсон даатгалын төлөөлөгч газар дээр нь очиж үзэх, баримт материалыг шалгах замаар хохирол гарсан шалтгаан, хохирлын үндэслэл, нөхөгдөх зардлын хэмжээ зэргийг тодорхойлно.
  3. Даатгагч нь даатгуулагчийн үйл ажиллагааны тасалдлаас үүдэлтэй дараах хохирлыг нөхөн төлнө. Үүнд:
    1. даатгагчийн аж ахуйн үйл ажиллагааг үргэлжлүүлэхтэй холбоотой урсгал зардлууд буюу үйлдвэрлэл зогссоноос үүдэн гардаг тогтмол зардлууд (цалин, түрээс, элэгдэл).
    2. үйлдвэрлэл зогссоноос олох байсан ашгийн алдагдал буюу нэг өдрийн ашгийг сул зогссон өдрийн тоогоор үржүүлэхэд гарах мөнгөн дүн.
  4. Урсгал зардал болон алдагдсан орлогод хамаарагдахгүй зардлууд:
    1. худалдааны татвар, НӨТ, гаалийн татвар;
    2. үйлдвэрлэлд ашиглагддаг түүхий эд, материал худалдан авах зардал;
    3. гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй торгууль, төлбөр, алданги г.м.
  5. Даатгуулагч нөхөн төлбөр авах тухай хүсэлт материалаа даатгалын тохиолдол болсноос хойш ажлын 35 хоногт багтаан бүрдэл болгож даатгагчид ирүүлнэ. Даатгуулагч нь тогтоосон хугацаанд материалаа ирүүлэх боломжгүй бол энэ тухай даатгагчид бичгээр мэдэгдэх бөгөөд даатгагч, даатгуулагч талууд зөвшилцөн хугацааг сунгаж болно.
  6. Даатгагч нь дээр дурьдсан материалыг хүлээн авч, хянаж үзээд нэмэлт материал шаардлагагүй гэж үзвэл ажлын 21 хоногийн дотор багтаан нөхөн төлбөрийг олгоно. Хэрэв нэмэлт материал судалгаа шаардлагатай гэж үзвэл энэ тухайгаа даатгуулагчид албан ёсоор мэдэгдэнэ.
  7. Даатгалын нөхөн төлбөр олгогдсоны дараа даатгуулагчийн буруутай гуравдагч этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
  8. Нөхөн төлбөрийн нийт хэмжээ нь даатгалын үнэлгээнээс илүүгүй байна.