Байгууллагын даатгал

Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Ерөнхий хариуцлагын даатгал

 

Даатгалын зүйл

Даатгуулагч гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулах үедээ гэнэтийн санамсаргүй үйлдэл болон эс үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учруулсан хохирлоо нөхөн төлөхтэй холбоотой Даатгуулагчийн ашиг сонирхол байна.

Даатгалын үнэлгээ, хураамж

Ерөнхий хариуцлагын даатгалын үнэлгээний хэмжээ буюу хариуцлагын хязгаарыг Даатгагч Даатгуулагч талууд харилцан тохиролцон тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримт материалыг үндэслэн олгоно. Үүнд:
  • Гуравдагч этгээдийн зүгээс Даатгуулагч эсвэл Даатгагчид гаргасан нэхэмжлэл;
  • Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг;
  • Даатгалын гэрээний эх хувь;
  • Хохирлыг нотлох баримтууд /эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан фото зураг зэргийг оролцуулсан/;
  • Шаардлагатай тохиолдолд цагдаа, шүүх, гал команд, эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллага болон шүүх зэрэг мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
  • Даатгалын тохиолдол бүхий хэрэг нь Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдсан, хянагдсан тохиолдолд тэдгээр байгууллагын гаргасан шийдвэр.

Даатгалын эрсдэл

Даатгагч нь дараах тохиолдлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлнө. Үүнд:
  • Даатгуулагч нь Гэрээнд заасан үйл ажиллагаагаа явуулж байх үедээ хохирол учруулсан:
  • Даатгуулагчийн хариуцлагагүй байдал, санамсар болгоомжгүй үйл ажиллагаа, үйлдэл болон эс үйлдлийн улмаас үүссэн хариуцлага;
  • Албан ёсны уулзалт, танилцуулах арга хэмжээний үеээр даатгуулагчтай гэрээгээр ажиллаж буй этгээдийн үйл ажиллагааны улмаас учирсан хохирол.

Даатгалын хасалтууд

Доорх дурдсан тохиолдлууд нь ерөнхий хариуцлагын даатгалд хамаарагдахгүй болно.
  • Даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө гарсан тохиолдлууд;
  • Даатгуулагчийн эзэмшлийн хөрөнгө болон түүний ажилтан, гэрээгээр ажиллагсдад учирсан хохирол;
  • Ямарваа нэгэн гэрээний дагуу Даатгуулагчийн эсвэл түүний өмнөөс хийгдсэн ажил, үйлчилгээ, гүйцэтгэл саатсан, гүйцэтгээгүйн улмаас учирсан биет бус хохирол;
  • Даатгуулагч эсвэл түүний өмнөөс хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээ нь материал, тоног төхөөрөмжийн хувьд алдаатай байсан нь тогтоогдсон, мөн тэрхүү хөрөнгө засагдах, сайжруулах, сэлбэх ёстой байсан хохирол.
  • Даатгуулагчийн эзэмшлийн тээврийн хэрэгслээс үүссэн хариуцлага;
  • Хуулийн дагуу буруутай үйл ажиллагаанаас үүдсэн торгууль, шийтгэл;
  • Хорт бодис алдсан, асгарсан, ууршсанаас үүдэн шууд болон шууд бус замаар учирсан хөрөнгө болон гэмтэл бэртлийн хохирол;
  • Даатгуулагч өөрийн алдаатай болон буруу угсрагдсан бүтэгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгийг зах зээлээс, хэрэглэгчээс татахтай холбоотой хариуцлага;
  • Дайн, дайны үйл ажиллагаа, халдан дайралт, бослого, үймээн самуун, цэргийн бослого, зэвсэгт мөргөлдөөн, хувь хүний хоорондох зөрчилдөөн болон ямарваа үзэл суртлын бүлгэмийн мөргөлдөөн, засгийн газрын терроризмын эсрэг явуулсан үйл ажиллагаанаас үүдсэн хохирол;
  • Цөмийн цахилгаан станц болон цөмийн хаягдал, цөмийн хаягдал боловсруулдаг, дамжин өнгөрүүлдэг, хадгалдаг байгуулагын шууд болон шууд бус замаар учруулсан хохирол;
  • Асбест буюу дулаалга, халаалтын материалыг үйлдвэрлэх, боловсруулах, хадгалах, асбест орсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ашиглахтай холбоотой хариуцлага;
  • Гуравдагч этгээдийн сэтгэл санааны хохирол;
  • Техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын дүрэм, арчилгааны заавар зөрчсөн, ажиллах даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны журам зааврыг зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол;
  • Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар;