Байгууллагын даатгал

Аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Байгууллагын гэнэтийн ослын даатгал

Даатгалын зүйл

Иргэн даатгуулагчийн амь нас, эрүүл мэндийг даатгалын зүйлд тооцно.

Даатгалын эрсдэл

Даатгуулагчийг учирч болзошгүй дараах эрсдэлүүдээс даатгана.
  • Байгалийн бүх төрлийн эрсдэлүүд: /хүчит салхи, цасан ба шороон шуурга, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, цөмрөлт, хүйтэн бороо, аянга, түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх, наранд цохиулах элдэв хорт ургамалд хордох;
  • Үйлдвэрлэл-техникийн холбогдолтой эрсдэлүүд: /машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлтэй харьцах үед болон цахилгааны хүчдэл, дэлбэрэлт, шаталт, сантехник, дулааны шугам, сүлжээний гэмтэл зэргийн нөлөөллөөр учирсан осол, химийн бодист хордох, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол/;
  • Ахуйн холбогдолтой эрсдэлүүд: /элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, түлэгдэх, элдэв хорт хий, хоол, эмийн зүйлээс хордох, зам тээврийн аюул осолд өртөх, санамсаргүйгээр алдагдсан бууны суманд өртөх/;
  • Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэлүүд /морь, малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, араатан амьтан болон нохойд уруулах, бариулах/;
  • Бусдад хорлогдох, зодуулах, бууны сум болон хутга, мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй дайралтанд өртөх/;
  • Хүүхэд тоглож байх үедээ болон сургуулийн биеийн тамирын заал, талбай, цэцэрлэг сургуулийн анги танхимд байх үед болон гудамж, зам талбайд гарч болох ослууд;
  • Уурхай нурах, дэлбэрэх, цөмрөлт, гулсалт зэрэг эрсдэлүүд;
  • Жүжигчин, тамирчдын бэлтгэл дасгал сургуулилт хийх болон уралдаан тэмцээн, тоглолтын үед бэртэж гэмтэх зэрэг эрсдэлүүд;
  • Цагдаагийн болон авран хамгаалах тусгай албаны ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явах үеийн эрсдэлүүд;

Даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээ

Даатгалын үнэлгээ болон даатгалын хураамжийг Даатгагч, Даатгуулагч нар харилцан тохиролцож тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөл

Даатгалын нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно.Үүнд:
  • Даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно.
  • Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас тахир дутуу болсон тохиолдолд дараах хувь хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцож нөхөн төлбөр олгоно.Үүнд:
    Хөдөлмөрийн чадвар алдалтНөхөн төлбөрийн хэмжээ
    Хөд. чадвараа бүрэн алдах100%
    Хоёр нүд хараагүй болох100%
    Хоёр мөч үгүй болох100%
    Нэг нүд хараагүй болох50%
    Нэг мөч үгүй болох 50%
    Ярих чадвараа алдах 50%
    Хоёр чих сонсголгүй болох 50%
    Нэг чих сонсголгүй болох20%
    Эрхий хуруугүй болох
    - хоёр үе20%
    нэг үе10%
    Аль нэг хуруугүй болох
    нэгээс илүү үе10%
    нэг үе 5%
    Хөлийн эрхий хуруугүй болох5%
    Хөлийн аль нэг хуруугүй болох 2%
  • Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0,35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эм тарианы зардалд зориулан даатгалын үнэлгээнээс 3.0-аас 5.0 хувиар бодож тохиолдол тутамд нөхөн төлбөр олгоно.
  • Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно.
  • Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.

Даатгалын нөхөн төлбөр

Даатгуулагч нь нөхөн төлбөр авахын тулд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн даатгагчид ирүүлнэ. Үүнд:
  • Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг, Даатгуулагчийн өргөдөл, даатгалын гэрээ.
  • Аваар ослын улмаас гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн хуудас, магадлагаа, амбулаторийн карт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
  • Хэрвээ Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
  • Үйлдвэрлэлийн ослын акт (үйлдвэрлэлийн ослын үед);
  • Шаардлагатай бол замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан баримт, нотолгоо
  • Шаардлагатай гэж үзвэл бусад баримт, тодорхойлолт.
Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:
  • Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш 14 хоногийн дотор;
  • Тахир дутуу болсноос хойш 3 сарын дотор;
  • Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 3-6 сарын дотор. Даатгуулагч хүндэтгэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй;