Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Энэхүү гэрээний даатгалын зүйл нь Жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бусдын өмнө хүлээх хариуцлага байна.

Даатгалын эрсдэлийн төрөл

    Даатгуулагч нь дараах төрлийн эрсдэлийг даатгуулна.Үүнд:
  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол
  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
  • Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол

Даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл

  1. Энэхүү гэрээний үргэлжлэх хугацаа нь гэрээний Үндсэн нөхцөлд заасан хугацааны дагуу байна.
  2. Гэрээний хүчинтэй хугацаанд Даатгуулагч болон тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү гэрээг дуусгавар болгож, гэрээний үлдэх хугацаатай тэнцэх хэмжээний даатгалын хураамжийг хувь тэнцүүлэн Даатгуулагчид буцааж олгоно.
  3. Гэрээний аль нэг тал нь гэрээний хугацааг сунгахыг хүсвэл гэрээний хугацаа дуусахаас хуанлийн 14 хоногийн өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.
  4. Гэрээний 2 тал энэ гэрээний 6.3-т заасны дагуу гэрээг сунгахаар харилцан тохиролцсон бол энэ талаар гэрээнд тэмдэглэх ба энэ гэрээний 5.1-д зааснаар даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр гэрээний сунгалт хүчин төгөлдөр болно.

Даатгалын нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцөл

    Даатгагч Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17-д заасныг үндэслэн дараах журмын дагуу тодорхойлно:
  1. Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу
  2. Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр
  3. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу
  4. Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар Хохирогч, Даатгуулагч, Даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.
    Даатгагч Хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийн дүгнэлт, тодорхойлолт, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг үндэслэн тогтооно:
  1. Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол Даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон эсэхээс үл хамааран Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17, энэ гэрээний 9.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш ажлын 10 өдрийн дотор нөхөн төлбөрийг Хохирогчид олгоно.
  2. Хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан бол Даатгуулагчийн гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд Жолоочийн даатгалын тухай хуулийн 16, 17 энэ гэрээний 9.1-д заасан журмын дагуу нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосноос хойш 1 сарын дотор нөхөн төлбөрийг Хохирогчид олгоно.
  3. Даатгагч нь Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа Хохирогчтой тохиролцсoны дагуу даатгалын үнэлгээнд багтаан эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно.
  4. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоох хүртэл Хохирогчийн хүсэлтийн дагуу нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгож болно.
  5. Нөхөн төлбөрийн хэмжээг бүрэн тогтоохоос өмнө хэд хэдэн Хохирогчийн хүсэлтээр нөхөн төлбөрийг хэсэгчлэн олгохоор бол эхний удаад Хохирогч бүрт ижил хэмжээгээр, хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсоны дараа хувь тэнцүүлэн олгоно.
  6. Хэд хэдэн Хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйл, энэ гэрээний 5.1-д заасан хэмжээнээс хэтэрсэн бол Хохирогч бүрт олгох нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  7. Хохирогчид олгох нөхөн төлбөрийн 80 хүртэл хувийг Хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд, 20 хүртэл хувийг Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохиролд олгоно.
  8. Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг мэргэшсэн Жолооч болон “С”, “Д” ангилалаар даатгуулсан Даатгуулагч жолоодож байх үед үүссэн даатгалын тохиолдол бүрд нөхөн төлбөрийг Даатгуулагч тус бүрийн төлсөн даатгалын хураамжийн харьцаагаар Даатгагч тус бүр хариуцан төлнө.
    Даатгагч нь Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан нөхцөлийн дагуу дараах баримтыг үндэслэн нөхөн төлбөрийг олгоно:
  1. даатгалын гэрээ
  2. Даатгуулагчийн өргөдөл
  3. шаардлагатай бусад баримт бичиг
    Дараах хохирол Жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн Даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана:
  1. сэтгэл санааны хохирол
  2. хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол
  3. Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол
  4. Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол.

Нөхөн төлбөрийг буцаан нэхэмжлэх үндэслэл

    Даатгагч нь дараах тохиолдолд Хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:
  1. Хохирогчид хохирол учирсан нь Даатгуулагчийн гэм буруутай холбогдолгүй болох нь хуульд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрээр тогтоогдвол тухайн буруутай этгээдээс
  2. даатгалын тохиолдол гарсан талаар Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол Даатгуулагч, Жолоочоос
  3. Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсон газраас зугтаасан бол тухайн Даатгуулагчаас
  4. Даатгуулагч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ даатгалын тохиолдол гаргасан бол Даатгуулагчаас
  5. хуульд заасан бусад тохиолдолд буруутай этгээдээс.
Даатгалын үнэлгээний хэмжээ, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа

 

  1. Даатгалын үнэлгээ, суурь хураамжийн хэмжээ нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 9.1-д заасны дагуу дараах хэмжээтэй байна:
    Тээврийн хэрэгслийн ангилалДаатгалын үнэлгээ /төгрөг/Даатгалын суурь хураамж /төгрөг/
    “А” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500
    “В” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл33000
    “С” ангиллын тээврийн хэрэгсэл10 сая хүртэл42500
    “D” ангиллын тээврийн хэрэгсэлд10 сая хүртэл53000
    “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл5 сая хүртэл12500
    Мэргэшсэн болон C, D ангилалын жолооч 10 сая хүртэл33000
  2. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дор дурдсан даатгалын суурь хураамжийн хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно
  3. Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3-т заасны дагуу Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн Жолооч болон “С”, ”D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох Жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран Жолоочийн даатгалд заавал даатгуулна.
  4. Даатгуулагч нь энэхүү гэрээний1-т заасны дагуу даатгалын хураамжийг Даатгагчид төлнө.
  5. Даатгалын хураамж бүрэн төлөгдсөнөөр даатгалын гэрээ хүчин төгөлдөр болно.