Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Гадаадад зорчигчдын эрүүл мэнд,
гэнэтийн ослын даатгал

 

Даатгалын зүйл

  1. Даатгуулагчийн амь нас;
  2. Гадаадад хийлгэх эмчилгээний зардал;
  3. Гэнэтийн осол болон өвчний улмаас эх орон руу нь буцаах тээвэрлэлтийн зардал;
  4. Шүдний эмчилгээний зардал;
  5. Даатгуулагчийн гэр бүлийн гишүүнийг яаралтай эх оронд нь буцаах зардал;
  6. Нас барсан тохиолдолд шарилыг эх орон руу нь тээвэрлэх зардал;
  7. Гэр бүлийн нэг гишүүний яаралтай замын зардал;
  8. Гэр бүлийн гишүүн нь нас барсан тохиолдолд даатгуулагчийн эх орондоо яаралтай буцах замын зардал;
  9. Эм тариа хүргэх зардал;
  10. Яаралтай мэдээ хүргэх зардал;
  11. Батлан даалтанд гаргах зардал;
  12. Мөнгөн төлбөр барагдуулах зардал;
  13. Хууль, шүүхийн байгууллагын өмнө хүлээх хариуцлагын зардал;
  14. Гадаад паспорт, жолооний болон, иргэний үнэмлэхээ алдсан тохиолдолд эргүүлэн сэргээх зардал;
  15. Нислэгийн үед ачаа тээш алдагдах зардал;
  16. Ачаа тээш нислэгээс хоцорч ирэх;
  17. Ачаа тээшийг хойноос нь хүргүүлэх зардал;
  18. Нислэг хойшилсоны зардал.

Даатгалын эрсдэл

  1. Даатгуулагчийг учирч болзошгүй дараах эрсдлээс даатгана. Үүнд:
    1. Ахуйн холбогдолтой эрсдэлүүд (элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, түлэгдэх, элдэв хорт хий, эмийн зүйлээс хордох, зам тээврийн осолд өртөх)
    2. Эрүүл мэндийн холбогдолтой эрсдэлүүд (шүд өвдөх, бие өвдөх, амь насанд аюултай хүнд өвчин тусах)
    3. Бусдад хорлогдох зодуулах бууны сум болон хутга мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй дайралтанд өртөх;

Даатгалын үнэлгээ, хураамж

  1. Гадаадад зорчигчийн эрүүл мэнд гэнэтийн ослын даатгалын үнэлгээ нь 50,000 ам.доллар байна.
  2. Даатгуулагч даатгалын хураамжийг төлсөн өдрөөс эхлэн даатгал хийгдсэнд тооцох бөгөөд даатгалын үргэлжлэх хугацааг даатгуулагчийн тухайн оронд зорчих тийзний хугацаагаар тооцож гэрээт баталгаанд тэмдэглэл хийнэ.
  3. Даатгалын хураамжийг даатгуулагчийн нас, аялалын бүс, аялах хоногийн тооноос хамааруулан энэхүү нөхцөлийн 2 дугаар хавсралтын дагуу тооцно.
  4. Даатгагдах хүний насны дээд хязгаар нь 80 нас байх бөгөөд 70-80 настай иргэдийн төлөх хураамжийн хэмжээ нь 2 дахин их байна.
  5. Даатгуулагч хураамжийг ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг болон бусад валютаар тооцон төлнө. Төгрөгөөр төлөх тохиолдолд Монгол банкны тухайн өдрийн төгрөг, ам.долларын ханшийг үндэслэнэ.

Даатгалын хасалтууд

    Даатгагч дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй
  1. Нэн яаралтайгаас бусад тохиолдолд даатгагчид мэдэгдэлгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр даатгуулагчийн авсан үйлчилгээ;
  2. Даатгуулахаас өмнө өвдөж байсан архаг хууч өвчин, бэртэж байсан гэмтэл нь сэдэрсэн тохиолдол;
  3. Амиа хорлож нас барсан эсвэл амиа хорлох гэж оролдсоны үр дагавраас гарсан хохирол;
  4. Архи, согтууруулах ундаа, хорт бодис, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис болон эмчийн эмийн жорд бичигдээгүй эмийг сайн дураар тун хэтрүүлж ууснаас үүдэх эрсдэл болон ямарваа нэгэн сэтгэл мэдрэлийн өөрчлөлт болон өвчлөлт;
  5. Нөхөн сэргээх буюу архи, тамхи, мансууруулах болон бусад сэтгэцэд нөлөөлдөг бодисоос гаргах эмчилгээ;
  6. Протез, хиймэл эрхтэн, ортопед буюу хиймэл үе мөч, остесентиз буюу нэмэлт бэхэлгээний материал болон харааны шил хийлгэх тохиолдол;
  7. Гоо сайхны хагалгаа, үйлчилгээ;
  8. Жирэмсний үе дэх өвчлөлт, төрөлт, төрөлтийн үе дэх хүндрэл, үр хөндөлт;
  9. Хагарч гэмтэж болзошгүй эмзэг ачаа тээшийг зориулалтын бус сав баглаанд хийж зохих тэмдэг тэмдэглэгээг наагаагүйн улмаас ачаа тээш эвдэрж хэмхэрсэн тохиолдол;
  10. Даатгалын хугацааны өмнө болон дараа учирсан хохирол;
  11. Эмчилгээ хийлгэх, эмнэлгийн үйлчилгээ авах зорилготойгоор гадаад оронд зорчсон бол;
  12. Өвчний онош тавигдсаны дараа гадаад оронд зорчсон тохиолдол;
  13. Эмнэлгийн зөвшөөрөлгүйгээр буюу эмчилгээгээ дуусаагүй байх үедээ гадаад оронд зорчсон, аялалд гарахаасаа өмнөх 12 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж байсан бол.
  14. Даатгуулагчийн санаатай болон хууран мэхлэх үйлдэл, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсоны улмаас болон хэт хайхрамжгүй байдлаас үүссэн хохирол.
  15. Үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, шуурга, агаарын биет болон сансараас унасан биет, цаг агаарын , байгалийн, геологийн ер бусын үзэгдэл зэрэг байгалын давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй хохирлууд;
  16. Нийгмийн үймээн самуун, бослого болон террорист үйл ажилгаанаас үүдэлтэй хохирол;
  17. Энхийн цагт цэргийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хохирол;
  18. Олон улсын зэвсэгт мөргөлдөөн болон зарласан болон зарлаагүй дайнаас үүдэлтэй хохирол;
  19. Цөмийн болон радио идэвхит бодисын нөлөөллөөс үүсэн хохирол;
  20. Даатгуулагч мөрийтэй болон бооцоотой тоглоомд оролцох, зайлшгүй бие хамгаалахаас бусад үед хийсэн зодооноос үүссэн хохирол;
  21. Амьсгалын баг хэрэглэл ашиглан усанд шумбах, олон улсын далайн бүсэд хүн тээврийн бус усан хөлгөөр аялах, морь унах, уул хаданд авирах, агуйд болон, агаарын бөмбөрцгөөр аялах, өндрөөс чөлөөт үсрэлт хийх, гулсах, бүх төрлийн спортын уралдаан тэмцээнд оролцсоноос үүссэн хохирол;
  22. Гадаад оронд байнга оршин суугч болон гадаадад сурж буй Монголын иргэн;
  23. Олон нийтэд үйлчилдэггүй хүн тээвэрлэх зөвшөөрөлгүй бүх төрлийн тээврийн хэрэгсэл болон нисдэг тэргээр зорчих үед үүссэн хохирол;
  24. Ажил хийж байх тохиолдолд ажлын байран дээрх осол гэмтэл мэргэжлээс шалтгаалах өвчлөл.

Хураамжийн хэмжээ

 

“А “ БҮС - АЗИ
Даатгалын хугацааам.доллар
4 хоног хүртэл9
7 хоног хүртэл11
10 хоног хүртэл14
14 хоног хүртэл17
21 хоног хүртэл20
31 хоног хүртэл29
45 хоног хүртэл34
65 хоног хүртэл37
92 хоног хүртэл45
Жилийн хугацаанд
(тасралтгүй дээд тал нь 92 хоног)
117

“Б” БҮС - ШЕНГЕНИЙ ОРНУУД
Даатгалын хугацааам.доллар
4 хоног хүртэл12
7 хоног хүртэл15
10 хоног хүртэл20
14 хоног хүртэл25
21 хоног хүртэл31
31 хоног хүртэл45
45 хоног хүртэл54
65 хоног хүртэл58
92 хоног хүртэл71
Жилийн хугацаанд
(тасралтгүй дээд тал нь 92 хоног)
191

“В “ БҮС - ДЭЛХИЙ ДАЯАР
Даатгалын хугацааам.доллар
4 хоног хүртэл12
7 хоног хүртэл16
10 хоног хүртэл22
14 хоног хүртэл27
21 хоног хүртэл34
31 хоног хүртэл49
45 хоног хүртэл59
65 хоног хүртэл64
92 хоног хүртэл79
Жилийн хугацаанд
(тасралтгүй дээд тал нь 92 хоног)
209