Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Иргэдийн гэнэтийн ослын даатгал

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  • Энэхүү гэрээний хавсралт жагсаалтад дурьдсан ажилтнуудын амь нас, эрүүл мэндийг даатгалын зүйлд тооцно.
    1. Даатгуулагдсан ажилтнуудын жагсаалтыг гэрээнд хавсаргах бөгөөд энэ нь гэрээний салшгүй хэсэг байна.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Даатгуулагчийг учирч болзошгүй дараах эрсдэлүүдээс даатгана.
    1. Байгалийн бүх төрлийн эрсдэлүүд: /хүчит салхи, цасан ба шороон шуурга, үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, цөмрөлт, хүйтэн бороо, аянга, түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх, наранд цохиулах элдэв хорт ургамалд хордох;
    2. Үйлдвэрлэл-техникийн холбогдолтой эрсдэлүүд: /машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэлтэй харьцах үед болон цахилгааны хүчдэл, дэлбэрэлт, шаталт, сантехник, дулааны шугам, сүлжээний гэмтэл зэргийн нөлөөллөөр учирсан осол, химийн бодист хордох, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол/;
    3. Ахуйн холбогдолтой эрсдэлүүд: /элдэв зүйлд цохиулах, хавчуулах, унаж бэртэх, хальтрах, түлэгдэх, элдэв хорт хий, хоол, эмийн зүйлээс хордох, зам тээврийн аюул осолд өртөх, санамсаргүйгээр алдагдсан бууны суманд өртөх/;
    4. Мал, амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэлүүд /морь, малаас унах, чирэгдэх, малд өшиглүүлэх, тийрүүлэх, хазуулах, араатан амьтан болон нохойд уруулах, бариулах/;
    5. Бусдад хорлогдох, зодуулах, бууны сум болон хутга, мэс зэрэг хүйтэн зэвсэгтэй дайралтанд өртөх/;
    6. Хүүхэд тоглож байх үедээ болон сургуулийн биеийн тамирын заал, талбай, цэцэрлэг сургуулийн анги танхимд байх үед болон гудамж, зам талбайд гарч болох ослууд;
    7. Уурхай нурах, дэлбэрэх, цөмрөлт, гулсалт зэрэг эрсдэлүүд;
    8. Жүжигчин, тамирчдын бэлтгэл дасгал сургуулилт хийх болон уралдаан тэмцээн, тоглолтын үед бэртэж гэмтэх зэрэг эрсдэлүүд;
    9. Цагдаагийн болон авран хамгаалах тусгай албаны ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явах үеийн эрсдэлүүд;

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

  1. Даатгалын үнэлгээ болон даатгалын хураамжийг Даатгагч, Даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээ болон хураамжийн хэмжээ нь гэрээнд заасны дагуу байна.
  2. Даатгуулагч даатгагчид гэрээний хавсралтад заасан хугацаанд даатгалын хураамжийг төлснөөр даатгал хүчин төгөлдөр үйлчилнэ. Даатгалын хураамж төлөх хугацааг гэрээний хавсралтад тодорхой заасан.
  3. Даатгуулагчийн ажилтан албан хаагчид ажлаас гарах, шинээр ажилд орох, тухайн байгууллага татан буугдах зэрэг өөрчлөлт хөдөлгөөн орсон тохиолдолд даатгуулагч нь тухай бүр даатгагчтай хураамжийн тооцоог доорх нөхцөлийн дагуу хийнэ:
    Даатгалтай байсан хугацаа123456789101112
    Даатгалтай хугацаанд оногдох хураамжийн хэмжээ /хувь/2030405060707580859095100

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, ТООЦОХ НӨХЦӨЛ

  1. Даатгалын нөхөн төлбөрийг дараах байдлаар тооцож олгоно.Үүнд:
    1. Даатгуулагч нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний хэмжээгээр 100 хувь олгоно.
    2. Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас тахир дутуу болсон тохиолдолд дараах хувь хэмжээгээр даатгалын үнэлгээнээс тооцож нөхөн төлбөр олгоно.
      Хөдөлмөрийн чадвар алдалтНөхөн төлбөрийн хэмжээ
      Хөд. чадвараа бүрэн алдах100%
      Хоёр нүд хараагүй болох100%
      Хоёр мөч үгүй болох100%
      Нэг нүд хараагүй болох50%
      Нэг мөч үгүй болох 50%
      Ярих чадвараа алдах 50%
      Хоёр чих сонсголгүй болох 50%
      Нэг чих сонсголгүй болох20%
      Эрхий хуруугүй болох
      - хоёр үе20%
      нэг үе10%
      Аль нэг хуруугүй болох
      нэгээс илүү үе10%
      нэг үе 5%
      Хөлийн эрхий хуруугүй болох5%
      Хөлийн аль нэг хуруугүй болох 2%
    3. Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол алдсан хоног тутамд даатгалын үнэлгээний 0,35 хувиар бодож, дээд тал нь 90 хоногийн хугацаагаар тооцон нөхөн төлбөр олгоно.
    4. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эм тарианы зардалд зориулан даатгалын үнэлгээнээс 3.0-аас 5.0 хувиар бодож тохиолдол тутамд нөхөн төлбөр олгоно.
    5. Даатгуулагч нас барсан буюу хүндээр гэмтсэн тохиолдолд яаралтай шилжүүлэн тээвэрлэхэд олгох нөхөн төлбөрийг тээвэрлэлтийн зардлын хэмжээгээр тооцож олгоно.
  2. Энэхүү нөхцөлийн 6.1.2-т заасан төрлүүдэд хамаарагдахгүй бэртэл гэмтлийн хувьд даатгагч нь Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг холбогдох эрх бүхий эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн тогтооно.
  3. Даатгалын эрсдэлийн аль ч тохиолдолд нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтэрч болохгүй.
  4. Даатгуулагч нь нөхөн төлбөр авахын тулд дараах баримт бичгүүдийг бүрдүүлэн даатгагчид ирүүлнэ. Үүнд:
    1. Даатгалын нөхөн төлбөр олгохыг хүссэн албан бичиг, Даатгуулагчийн өргөдөл, даатгалын гэрээ.
    2. Аваар ослын улмаас гэмтсэн, хөдөлмөрийн чадвараа алдсан тухай эмнэлгийн хуудас, магадлагаа, амбулаторийн карт, эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр.
    3. Хэрвээ Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан бол үүнийг нотлох мэргэжлийн байгууллагын нотолгоо, түүний хууль ёсны өв залгамжлагчийг нотлох баримт бичиг;
    4. Үйлдвэрлэлийн ослын акт (үйлдвэрлэлийн ослын үед);
    5. Шаардлагатай бол замын цагдаа, гал түймэр, шүүх прокурор, мөрдөн байцаах болон шүүх эмнэлгийн байгууллагаас авсан баримт, нотолгоо
    6. Шаардлагатай гэж үзвэл бусад баримт, тодорхойлолт.
  5. Даатгалын нөхөн төлбөртэй холбоотой баримт материалыг бүрдүүлж өгөх хугацаа:
    1. Хөдөлмөрийн чадвараа түр алдсанаас хойш 14 хоногийн дотор;
    2. Тахир дутуу болсноос хойш 3 сарын дотор;
    3. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд 3-6 сарын дотор. Даатгуулагч хүндэтгэх шалтгаантай байснаа даатгагчид нотлох үүрэгтэй;
  6. Даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх:
    1. Нөхөн төлбөрийн асуудлыг Даатгуулагчаас хохирлын тухай акт материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох хохирлыг барагдуулна.
    2. Даатгагч энэхүү нөхцөлийн 6.5-д заагдсан хугацаанаас хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй.
  7. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

  1. Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдсан тохиолдолуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
    1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн;
    2. Даатгалын тохиолдол мөн эсэхийг Даатгуулагч нотлож чадаагүй;
    3. Даатгуулагч нь гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхээр завдсан бөгөөд түүний хор уршгийн улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
    4. Даатгуулагч нь гуравдагч этгээдийн ятгалгаар болон өөрөө санаатайгаар амиа хорлосон эсвэл амиа хорлохыг завдсан;
    5. Даатгуулагч ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад хугацаанд нь мэдэгдээгүй, бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй;
    6. Даатгуулагч нь жирэмслэлт, үр хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
    7. Даатгуулагч нь эрхтэн шилжүүлэхтэй холбогдсон осол гэмтэл;
    8. Даатгуулагчид учирсан ердийн өвчлөл, архаг өвчний үр дагавар;
    9. Даатгуулагчид учирсан сэтгэл санааны сааталт, эсвэл мэдрэлийн өвчин, цус харвах, унах татах өвчин (энэ нь ослоос шалтгаалаагүй бол);
    10. Даатгуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй;
    11. Даатгуулагч нь ан хийх, аюултай спортоор хичээллэх үедээ авсан бэртэл гэмтэл;
    12. Даатгал хийлгэхтэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
    13. Хохирлыг тухайн тохиолдлын буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
    14. Даатгуулагч даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгээх, сэргийлэх үүднээс дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, сувилалд сувилуулсан амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол;
    15. Даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон жолоодох эрхгүй хүнд жолоогоо дур мэдэн шилжүүлсний улмаас даатгалын тохиолдол бүрдсэн;
    16. Даатгуулагч нь олон нийтийг хамарсан дайн, үймээн самуун, бослого, улс төрийн тэмцэлд оролцож яваад осол гэмтэл авсан бол;
    17. Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус зардал;
    18. Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
    19. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
  2. Хөндлөнгийн этгээдийн шууд буруугаар учирсан хохирлыг даатгагч нь даатгуулагчид нөхөн төлсөн тохиолдолд уг нөхсөн хохирлын хэмжээгээр гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх даатгагчид шилжинэ;

ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ХУГАЦАА, ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ.

  1. Энэхүү даатгалын гэрээ нь гэрээнд заасан хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд дараах тохиолдлуудад даатгалын гэрээ дуусгавар болно.
    1. Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
    3. Даатгагч даатгуулагч талууд тохиролцож гэрээг цуцалсан.
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.
    5. Даатгагч даатгуулагчийн аль нэг нь дампуурсан, татан буугдсан.
  2. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээг цуцлана.
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж болно.
  3. Даатгагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, даатгуулагчийн санаачилгаар гэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
  4. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
  5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  6. Гэрээний хавсралт болон бусад дагалдах баримт нь гэрээний салшгүй хэсэг байна.
  7. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын баталгааг бусдад дамжуулахыг хориглоно.
  8. Даатгалын гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож тогтоох бөгөөд сунгаж болно.