Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Иргэдийн эд хөрөнгийн даатгал

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтад буй дор дурьдсан хөрөнгө нь энэхүү даатгалын зүйл байна. Үүнд:
    1. Бүх төрлийн барилга байгууламж;
    2. Орон сууц, агуулах, зоорь, гэр, хашаа байшин;
    3. Үндсэн ба туслах материал;
    4. Гэрээнд заасан бусад хөрөнгө

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

  1. Талууд даатгалын үнэлгээг даатгалын зүйл тус бүрээр зах зээлийн үнээс илүүгүй байхаар тохиролцож даатгалын гэрээнд тусгана.
  2. Даатгалын хураамжийн хэмжээ нь гэрээнд заасны дагуу байна.
  3. Шаардлагатай тохиолдолд тухайн даатгалын зүйлийн санхүүгийн бүртгэл дансанд тусгагдсан үнийг үндэслэн даатгалын үнэлгээг хийнэ.
  4. Даатгалын үнэлгээнд гэрээний хугацаанд талууд тохиролцон өөрчлөлт хийсэн тохиолдолд даатгалын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтооно.
  5. Олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.
  6. Даатгалын зүйлийн онцлог болон даатгалын эрсдэлд нөлөөлөх бусад хүчин зүйлээс шалтгаалан даатгалын хураамжийн хувь хэмжээ өсөх буюу буурах боломжтой.
  7. Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд заасан хураамж төлөх хугацаанаас өмнө даатгалын тохиолдол гарсан бол хоёр тал харилцан тохиролцон хураамжаа төлснөөр нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  8. Даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол Даатгагч гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.
  9. Даатгалын гэрээг 1 жилээс бага хугацаагаар байгуулсан тохиолдолд дараах байдлаар хураамжийг тооцно.
    Хугацаа сараар123456789101112
    Хураамж тооцох хувь2030405060707580859095100

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын тохиолдол болсон нөхцөлд Даатгуулагчид нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь энэ журам, МИГ Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх Захирлын тушаалаар батлагдсан “Даатгалын үйл ажиллагааны ерөнхий журам” болон даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  2. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх нь хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн итгэмжлэлдээр үндэслэгдэнэ.
  3. Нөхөн төлбөрийн асуудлыг Даатгуулагчаас хохирлын тухай акт материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор бүрэн шийдвэрлэж холбогдох хохирлыг барагдуулна.
  4. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцно.
  5. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө Даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг Даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан Даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд төлөгдөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна;
  6. Даатгалын зүйл бүрэн сүйрвэл даатгалын үнэлгээнээс эргүүлэн ашиглаж болох зүйлсийн үнэ, түүний элэгдлийг хасч нөхөн төлбөрийг тооцно.
  7. Даатгалын тохиолдлын улмаас даатгалын зүйл хэсэгчлэн сүйрсэн бол даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах зардлын хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно.
  8. Даатгалын зүйлийн үнэлгээ нь түүний зах зээлийн үнээс бага байвал нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээнээс хувь тэнцүүлэн тооцож олгоно.
  9. Даатгуулагчийн хэт хайхрамжгүй болон буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан бол 8.6 болон 8.7-д олгохоор тооцсон хэмжээнээс 80 хүртэл хувиар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
  10. Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнээс их байвал уг илүү гарсан хэсэгт нөхөн төлбөр олгогдохгүй.
  11. Даатгуулагч дараахь нөхөн төлбөрийн баримт бичгүүдийгДаатгагчид ирүүлнэ. Үүнд:
    1. Даатгуулагчийн өргөдөл буюу албан бичиг;
    2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь;
    3. Хохирлын шалтгааныг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын акт дүгнэлт;
    4. Шаардлагатай гэж үзвэл орон сууц, барилга, байгууламжийн зураг төсөл, угсралт, гүйцэтгэлийн ажлын холбогдох бусад баримт бичиг;
    5. Хохирлын хэмжээг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын дүгнэлт, тайлан
  12. Даатгуулагч 7.1.12-д заасан үүргээ биелүүлэлгүй 1 сар өнгөрснөөс хойш даатгалын тохиолдол бий болсон бол Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөнө.
  13. Даатгалын нөхөн төлбөр олгогдсоны дараа Даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр,түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр Даатгагчид шилжинэ.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Даатгуулагч дор дурьдсан даатгалын эрсдэлүүдээс сонгон даатгуулна.
    1. Даатгалын үндсэн эрсдэл:
      1. Гал түймэр, дэлбэрэлт
      2. Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, үер, аянга, цасан болон шороон шуурга, хөрсний суулт, овойлт, цөмрөлт, гулгалт, хүчит салхи)
    2. Даатгалын нэмэлт эрсдэл:
      1. Сантехникийн осол;
        1. Ус түгээгүүрт бэхлэгдсэн хаалтын эсвэл дамжуулах хоолойноос ус алдах;
        2. Усан хангамжийн хоолойн системтэй бэхлэгдсэн төхөөрөмжөөс ус алдах;
        3. Халуун ус эсвэл уурын халаагуурын төхөөрөмжөөс ус алдах;
        4. Агаар, дулаан шахуургаас ус алдах;
      2. Дулаан дамжуулах хоолойн гэмтэл;
        1. Ус хангамжийн хаах буюу шилжүүлэх хоолой;
        2. Халаагуур (паар) эсвэл уурын халаагч;
        3. Агаар, дулаан шахуурга;
      3. Цахилгааны осол гэмтлээс үүдэлтэй хохирол;
        1. Эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал;
        2. Тусгаарлагчийн гэмтэл;
      4. Хулгай дээрэм, гуравдагч этгээдийн танхайн сэдэлтэй үйлдэл;

ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ДААТГАЛЫН БАТАЛГАА

  1. Даатгалын гэрээг зөвхөн бичгээр байгуулна. Даатгагч даатгалын хураамж төлөгдсөн баримтыг үндэслэн Даатгуулагчид даатгалын баталгааг олгоно.
  2. Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирол нь өөрийн хариуцах хэмжээнээс бага үед уг хохирлыг Даатгуулагч өөрөө хариуцах, тогтоосон хэмжээнээс их үед уг давж гарсан хохирлын хэмжээгээ рДаатгагч нөхөн төлбөр олгох тухай заалттай гэрээ байгуулж болно.
  3. Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын баталгааг бусдад дамжуулахыг хориглоно.
  4. Даатгалын гэрээг дуусгавар болгох. Дараах тохиолдолд даатгалын гэрээ дуусгавар болно. Үүнд:
    1. Гэрээний хугацаа дууссан;
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
    3. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар тохиролцсон;
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон.
  5. Даатгалын гэрээг дараахь нөхцөлийн дагуу цуцлах буюу дуусгавар болгоно. Үүнд:
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол Даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцлаж болно.
    3. Даатгагчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, Даатгуулагчийн санаачлагаар гэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдон гарсан зардлыг хасаж, үлдэх хэсгийг Даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
    4. Гэрээнд Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
    5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.

ДААТГАЛЫН ХАСАЛТУУД

  1. Даатгагч Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдсан тохиолдлуудад Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
    1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
    2. Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдож чадаагүй;
    3. Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
    4. Даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
    5. Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;
    6. Хохирлыг тухайн тохиолдлын гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн эсвэл төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан бол уг шийдвэрт заасан хэмжээгээр;
    7. Даатгалын тохиолдлоос үүдэлтэй шууд бус хохирол;
    8. Хохирол нь Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээнээс хэтрээгүй.
    9. Эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн гологдолоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл;
    10. Барилга, байгууламжийн зураг төсөл, угсралтын ажил нь тогтоосон журмын дагуу хийгдээгүй, эсвэл зураг төслийг дур мэдэн өөрчилсөн, стандартын бус материал ашигласнаас гарсан хохирол;
    11. Даатгалын зүйлийн баталгаат хугацааны аливаа эвдрэл гэмтэл, хохирол;
    12. Ажилчдын алдаа, үйлдвэрлэл, техникийн гэмтэл эсвэл хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол;
    13. Суурь, нуугдмал алдаа болон дизайны алдаа, чанаргүй материал болон хийц, аажмаар элэгдэх буюу хэлбэр дүрсээ алдах тохиолдол;
    14. Ус, хий, цахилгаан буюу түлшний систем зогсох эсвэл барилгын бохирын систем доголдсоноос гарсан хохирол;
    15. Зэвэнд идэгдэх, чийгтэй эсвэл хуурай ялзрал, мөөгөнцөр, агшилт, ууршилт, жин багасах, бохирдол, хэв маяг эсвэл будгийн өнгө, байдал өөрчлөгдөх, гэрлийн нөлөө, шимэгч, мэрэгч хорхой үүрлэх эсвэл идэх зэрэг шалтгаантай хохирол;
    16. Албан хүчээр, хүч хэрэглэж Даатгуулагчийн барилгад нэвтрээгүй эсвэл буцаж гараагүй тохиолдолд хулгай эсвэл хулгайлах оролдлогоос үүссэн хохирол;
    17. Бараа материал нь нийлүүлэгдэх буюу хүргэгдэх үедээ ямар нэг шалтгаангүйгээр алга болсон, дутуу бүртгэгдсэн, данс буруу хөтлөгдсөн, бичиг хэрэг, санхүүгийн алдаа зэрэг хохирол;
    18. Бойлер, халаагч, сав шугам хоолой, түүний холбогч эд анги нь бойлер дахь гагнуурын алдаатай ажиллагаанаас болж цуурсан, хагарсан, нурсан буюу хэт халсанаас үүдэлтэй хохирол;
    19. Хөлдөлтөөс болж хатуурах буюу санамсаргүй байдлаар материал хайлсан;
    20. Хууль тогтоомжинд заасан бусад тохиолдлууд;