Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Орон сууцны даатгал

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  1. Орон сууц;
  2. Зээлдэгчийн амь нас, хөдөлмөрийн чадвар алдалт;

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Орон сууцны эрсдэл:
    1. Галын; /бүх төрлийн гал, түймэр, ахуйн дэлбэрэлт/
    2. Цахилгаан эрчим хүчний; /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл/
    3. Сантехникийн; /сантехникийн ил далд шугам сүлжээний гэмтэл/
    4. Байгалийн, /хүчит салхи, цасан ба шороон шуурга, ган, зуд, цочир хүйтрэлт, үер, газар хөдлөлт, хөрс чулууны нуралт, овойлт, цөмрөлт, хөрсний усны түвшингийн өөрчлөлт, хүйтэн бороо, аянга, мөндөр, хяруу/
  2. Амь нас, эрүүл мэндийн эрсдэл:
    1. Зээлдэгч амь насаа алдах;
    2. Зээлдэгч хөдөлмөрийн чадвараа байнгын бүрэн алдах

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

  1. Орон сууцны даатгалын үнэлгээ нь тухайн орон сууцыг зээлийн гэрээгээр худалдан авсан үеийн зах зээлийн үнэлгээ байна.
  2. Даатгуулагчийн амь насны үнэлгээ нь тухайн зээлийн үлдэгдэл байна.
  3. Даатгуулагчийн амь насны даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдэлээс доогуур үнэлж даатгуулсан тохиолдолд даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдлийн дүнд харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлэн олгоно.
  4. Даатгуулагч зээлийн хугацаанд жил бүр даатгуулан, хураамж төлөх үүрэгтэй.
  5. Даатгуулагч энэхүү гэрээний дагуу нөхөн төлбөр авсан тохиолдолд даатгалын үнэлгээ гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд тухайн нөхөн төлбөр авсан хэмжээгээр буурах бөгөөд Даатгагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт хураамжийг төлснөөр даатгалын үнэлгээг сэргээж болно.

ДААТГАЛЫН ХУГАЦАА

  1. Энэхүү даатгалын гэрээ нь даатгалын хураамж төлснөөр хүчин төгөлдөр болох бөгөөд байгуулагдсанаас хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй.
  2. Энэхүү гэрээ нь Банкны зээлийн гэрээний хугацаагаар, сунгагдах нөхцөлтэйгээр байгуулагдсан бөгөөд жил бүрийн даатгалын хураамж төлөгдсөний үндсэн дээр сунгасанд тооцогдож даатгал хүчин төгөлдөр болно.
  3. Гэрээ дараахь тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
    1. Гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
    2. Даатгагч, Даатгуулагчийн аль нэг нь дампуурсан, татан буугдсан
    3. Даатгалтай хөрөнгө шүүхийн шийдвэрээр хураагдсан
    4. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
    5. Гэрээний хугацаа дуусахаас өмнө Даатгагч, Даатгуулагч болон Банк тохиролцож гэрээг цуцалсан.
  4. Даатгалын гэрээг зээлийн гэрээ дуусах хүртэл жил бүр сунгана.

ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд:
    1. Даатгуулагчийн өргөдөл;
    2. Даатгалын баталгааны эх хувь;
    3. Хохирлын шалтгаан, хэмжээг тодорхойлсон акт материал;
    4. Шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт;
    5. Зээлдэгч амь насаа алдсан шалтгааныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын шийдвэр,
    6. Зээлдэгчийн хөдөлмөрийн чадвараа байнгын бүрэн хэмжээгээр алдсаныг нотлох эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, эмнэлгийн тодорхойлолт, өвчтөний карт бусад шаардлагатай нотлох баримтууд;
    7. Зээлийн гэрээний эх хувь; зээл төлөлтийн график, төлбөр орлогын харьцааны тодорхойлолт.
    8. Банкны тодорхойлолт /Банк гаргана/
  2. Даатгагч нөхөн төлбөр төлөх асуудлыг Гэрээний 9.1.1-9.1.8-д заасан холбогдох баримтуудыг хүлээн авсанаас хойш хуанлийн 30 хоногт багтаан шийдвэрлэж, Банкинд мэдэгдэх ба Даатгалын нөхөн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзвэл Банкны зээл төлөх харилцах дансанд мөн хугацаанд багтаан шилжүүлнэ.
  3. Орон сууцны даатгалын нөхөн төлбөрийн тусгай нөхцөл. Үүнд:
    1. Энэхүү гэрээнд заасан эрсдэлийн улмаас орон сууц бүрэн сүйрсэн болон хэсэгчилсэн сүйрсэн тохиолдолд сэргээн засварлахад гарах зардлын 90 хувиар нөхөн төлбөр олгоно.
    2. Даатгалтай хөрөнгө даатгуулагчийн өөрийн буруутай үйлдлийн улмаас хэсэгчлэн сүйрсэн бол олгохоор тооцсон хохирлын 80 хувиар нөхөн төлнө.
    3. Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.
  4. Зээлдэгчийн амь насны даатгалын нөхөн төлбөрийн тусгай нөхцөл
    1. Хамтран зээлдэгчгүй Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа байнгын бүрэн алдсаны улмаас зээл төлөгдөх боломжгүй болсон тохиолдолд даатгалын тохиолдол гарсан өдрөөр тасалбар болгон зээлийн үлдэгдлийн хэмжээгээр нөхөн төлбөр олгоно.
    2. Хамтран зээлдэгчтэй Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа байнгын бүрэн алдсан тохиолдолд түүний анх зээл авах үеийн сарын орлого, түүний өрхийн орлогод эзлэж байсан хувиар нөхөн төлбөр олгоно.Үндсэн болон хамтран зээлдэгчийн сарын орлого, өрхийн орлогод эзлэх хувийг банк тогтоож, зээлийн гэрээний салшгүй хэсэг болгон зээлийн хувийн хэрэгт хадгална.
    3. Даатгуулагч нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа байнгын бүрэн алдсан тохиолдолд түүний орлого нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр баталгаажаагүй боловч бусад баримтыг үндэслэн зээл авах үеийн сарын орлого, өрхийн орлогод эзлэх хувийг тодорхойлон зээл олгосон бол банкны тодорхойлолтыг үндэслэнэ.
  5. Даатгалын нөхөн төлбөрийг зохих журмын дагуу олгосноос хойш Даатгуулагч гарсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн болох нь тогтоогдсон тохиолдолд Даатгуулагч нь олгогдсон нөхөн төлбөрийг үл маргах журмаар Даатгагчид бүрэн буцаан төлнө.
  6. Гарсан хохирол буруутай этгээдээс олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр төлбөр нэхэмжлэх Даатгуулагчийн шаардах эрхийг шилжүүлэн авна.
  7. Дараахь тохиолдолд Даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн төлөхөөс татгалзана. Үүнд:
    1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох орчин нөхцөлийг зориуд бүрдүүлсэн;
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол болон даатгалын зүйлийн талаар худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
    3. Гэрээнд заагдаагүй эрсдлийн улмаас гарсан хохирол;
    4. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан;
    5. Хөрөнгийн ердийн элэгдлээс шалтгаалан гарсан хохирол, гэмтэл;
    6. Тухайн орон сууцны баталгаат хугацаанд гарсан аливаа хохирол;
    7. Барилгын баталгаажсан зураг, технологийн дагуу бариагүйгээс болон зориулалтыг дур мэдэн өөрчилсөн, чанар, стандартын шаардлага хангаагүй баталгаат бус материал ашигласнаас үүдсэн бүх хохирол;
    8. Даатгалын зүйлийн зөвшөөрөгдсөн байршил өөрчилөгдсөн, бусдад барьцаалуулах, түрээслэх, зээлдүүлэх болон ашиглуулах үед гарсан хохирол;
    9. Даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид хүндэтгэх шалтгаангүйгээр 72 цагийн дотор мэдэгдээгүй, нөхөн төлбөрийн албанаас хүссэн материалыг даатгагчид 90 хоногийн дотор хүлээлгэн өгөөгүй;
    10. Даатгуулагч амиа хорлосон, амиа хорлохыг завдсан, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулснаас үүссэн хохирол;
    11. Даатгуулагч ДОХ өвчний улмаас болон согтуугаар эсвэл мансуурсан үедээ эд хөрөнгө, амь нас, бие эрхтэндээ хохирол учруулсан;
    12. Орон сууцны зээлийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаанаас гарсан хохирол;
    13. Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;