Иргэдийн даатгал

Иргэдэд зориулсан манай даатгалын бүтээгдэхүүнүүд

Тээврийн хэрэгслийн даатгал

 

1. ДААТГАЛЫН ЗҮЙЛ

    1.1 Дор дурдсан тээврийн хэрэгслийг даатгалын зүйлд тооцно.Үүнд:
  1. Иргэн, хуулийн этгээдийн А,В,С,Д ангиллын тээврийн хэрэгсэл.
  2. Даатгуулагчийн гаргасан хүсэлтийн дагуу хоёр тал харилцан тохиролцож тээврийн хэрэгсэлд анх үйлдвэрээс суурилуулсан иж бүрдэлд ороогүй, шинээр суурилуулсан аудио болон видео, гэрлэн болон дохиоллын, автомашин халаагч, байрлал тогтоогч болон бусад тоног төхөөрөмжийг нэмэлтээр даатгуулсан бол тэдгээр нь даатгалын зүйл болно.

2. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

2.1. Даатгуулагч даатгагчтай харилцан тохиролцож тээврийн хэрэгслээ дараах төрлөөс сонгон даатгуулах бөгөөд багцын сонголт нь гэрээт баталгаанд заавал тусгагдсан байна.
Даатгалын эрсдэлийн төрөлМИГ МаксМИГ КлассикМИГ Стандарт
1Зам тээврийн осол100%100%100%
2Биет зүйл унах, үсэрсэн зүйлд оногдох100%100%100%
3Гараж, зогсоолд байх үеийн санамсаргүй үйлдлийн улмаас учирсан эрсдэл100%80%80%
4Байгалийн эрсдэл100%100%100%
5Шатах дэлбэрэх эрсдэл100%100%100%
6Эд ангийн хулгай болон танхайн сэдэлтэй үйлдлийн эрсдэл100%50%-
7Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдах эрсдэл100%50%-
8Жолоо шилжүүлсэн үеийн эрсдэл100%50%-
Нэмэлт Үйлчилгээ
1Зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгслийг тээвэрлэхэд олгох зардлын дээд хэмжээ /мянган төгрөгөөр/600.0300.0-
2Даатгагчаас өөрийн даатгалын менежерийг сонгон үйлчлүүлэх+--
3Өөрийн тээврийн хэрэгслийн албан ёсны дилерээр үйлчлүүлэх+--
4Хохирлын үнэлгээний зардлыг даатгалын нөхөн төлбөрт багтаан авах++-
5Нөхөн төлбөрийг бэлэн мөнгөөр авах;++-

3. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

  1. Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгагч, даатгуулагчтай харилцан тохиролцож тогтооно.
  2. Тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг даатгуулагчтай харилцан тохиролцсоноор үйлдвэрлэгдсэн он, Монгол улсад орж ирсэн он, ашиглагдсан хугацаатай уялдуулан элэгдлийг хасан үнэлгээ хийсэн бол энэ талаар даатгалын гэрээнд заавал тусгана.
    1. Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийн хувь хэмжээ тээврийн хэрэгслийн төрөл ангилал, ашиглалт зэрэг эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл, даатгуулагчийн сонгосон төрлөөс хамаарах бөгөөд тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг даатгалын үнэлгээнээс дараах хувиар тооцно. Үүнд:
    2. “МИГ Макс” 3,0%
    3. “МИГ Макс” 3,0%
    4. “Миг Стандарт” 1,0%
  3. Даатгуулагчийн нас, жолооны туршлага, гэр бүлийн байдлыг харгалзан үзэж хураамжийн хувийг дараах итгэлцүүрээр өсгөж, бууруулна. Үүнд:
    Даатгуулагчийн насны ангилалХураамжийг тооцоолох итгэлцүүр
    18 - 24 нас1.1
    25 - 45 нас1.0
    46 болон түүнээс дээш нас0.9
    Гэр бүлтэй бол 0.9
    Сүүлийн 3 жил осол зөрчил гаргаагүй бол0.9
  4. Даатгалын хураамж төлөх хугацааг даатгалын гэрээнд тодорхой заана. Гэрээнд заасан хураамж төлөх хугацаанаас өмнө даатгалын тохиолдол гарсан бол хоёр тал тохиролцон хураамжаа төлснөөр нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
  5. Аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглалтаас хасагдах, шинээр нэмэгдэх, тухайн байгууллага татан буугдах зэрэг өөрчлөлт хөдөлгөөн орсон тохиолдолд даатгуулагч нь тухай бүр даатгагчтай хураамжийн тооцоо хийнэ.

4. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ, ТООЦОХ НӨХЦӨЛ

  1. Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, заавар, даатгалын гэрээгээр зохицуулагдана.
  2. Даатгагч нь даатгалын тохиолдол болсон үед дор дурьдсан баримт материалыг үндэслэн даатгалын гэрээ болон гэрээт баталгаанд заасны дагуу нөхөн төлбөр олгоно.
    1. Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг.
    2. Даатгалын гэрээ, баталгааны эх хувь.
    3. Даатгалын тохиолдлын газар дээр ажилласан тухай Шуурхай Албаны протокол, дүгнэлт.
    4. Даатгуулагч буруутай эсэхийг магадлах зорилгоор ослын шалтгааныг тогтоосон зам тээврийн ослын акт, тодорхойлолт.
    5. Учирсан хохиролд үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан.
    6. Эвдрэл гэмтэлд засвар хийсэн бол засварын газрын баримт.
    7. Зам тээврийн осол болон эвдрэл, гэмтлийн байдлыг харуулсан фото зураг.
    8. Шаардлагатай тохиолдолд гал, үнэлгээ зэрэг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт.
    9. Зам тээврийн осол хэрэг нь Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр.
  3. Даатгалын зүйлийн даатгалын үнэлгээ нь түүний зах зээлийн бодит үнээс бага байвал нөхөн төлбөрийг даатгалын үнэлгээний зах зээлийн үнэд эзлэх хувиар хувь тэнцүүлэн олгоно.
  4. Даатгалтай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд нөхөн сэргээх үнэлгээнээс түүний элэгдлийг тооцон, гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлагын хэмжээг хасч тооцон нөхөн төлбөр олгоно.
  5. Хохирол нь даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол даатгуулагчийн сонгосон даатгалын /санаатай бус үйлдлээс бусад/ төрлөөс хамааруулан гарсан хохирлын 80 хүртэлх хувиар нөхөн төлбөр олгоно.
  6. Даатгуулагчийн дараах буруутай үйлдлээр тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд дор дурьдсан хувь хэмжээгээр нөхөн төлбөр олгоно. Үүнд:
    1. Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, түр зогсохыг хориглосон газар зогссон, зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад нөхөн төлбөрийг гарсан хохирлын дүнгийн 60 хувь хүртэл хэмжээгээр олгоно.
    2. Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон, мал, амьтан мөргөсөн зэрэг тохиолдлуудад гарсан хохирлын дүнгийн 40 хувь хүртэл хэмжээгээр;
    3. Тээврийн хэрэгслийн шилний хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхгүй тохиолдолд засварын зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгох ба хэрвээ уг хохирол нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөхөөр болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг шил шинээр тавьсан зардлын хэмжээгээр тооцно.
  7. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол нөхөн төлбөрийг тэр хэмжээгээр бууруулж нөхөн төлбөр олгоно
  8. Даатгалын эрсдэлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж даатгуулагчид нөхөн төлөх бөгөөд нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  9. Даатгалын хугацаанд олгогдох нөхөн төлбөрийн нийт хэмжээ гэрээт баталгаанд заасан даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
  10. Нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх эсвэл сэлбэх, засварлах, солих зэргийг Даатгуулагчийн саналыг авч даатгагч өөрийн сонголтоор шийдвэрлэнэ.
  11. Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг даатгагч нөхөн төлбөр хүссэн өргөдөл, материалыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан олгоно.
  12. Даатгуулагчаас хүлээн авсан өргөдөл материал нь гэрээнд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй дутуу, эргэлзээтэй байх эсвэл тухайн асуудлаар эрх бүхий байгууллагаар дүгнэлт тодорхойлолт гаргуулахаар даатгагч хүсэлт гаргасан, эсвэл эрх бүхий байгууллага хянаж шалгаж шийдвэр гаргаагүй байгаа тохиолдолд энэ нөхцөлийн 6.11-д заасан хугацаа үйлчлэхгүй.
  13. Даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр даатгалын үнэлгээ буурна.

5. ДААТГАЛЫН НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХООС ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

  1. Даатгагч нь Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдагдсан тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
    1. Даатгуулагч буюу түүний ашиг сонирхлыг хамгаалагч этгээд санаатайгаар хохирол учруулсан болон хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
    2. Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол;
    3. Тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан эвдрэл, хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гарсан хохирол.
    4. Даатгал хийхийн өмнө оршиж байсан дутагдал, согогийн улмаас гарсан эвдрэл гэмтэл нь даатгал хийх үед тухайн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг, фото зургаар баталгаажсан эсвэл Шуурхай Алба, Замын цагдаагийн ослын газарт хийсэн акт дүгнэлтээр нотлогдсон тохиолдолд.
    5. Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн;
    6. Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас гарсан хохирол;
    7. Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эрүүл мэндийн хувьд жолоо барих шаардлага хангахгүй этгээдээр жолоо бариулсан нь эрх бүхий байгууллагын акт дүгнэлтээр тогтоогдсон үед учирсан хохирол;
    8. Тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол;
    9. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан үед тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
    10. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, баталгаат бус замаар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
    11. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн бол тэр хэмжээгээр.
    12. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
    13. Хохирлын шалтгаан тодорхой бус, одоо хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол;
    14. Гэрээнд тусгайлан заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэрээс гаднах хохирол;
    15. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн.

6. ДААТГАЛЫН ГЭРЭЭ, ХУГАЦАА ДУУСГАВАР БОЛОХ НӨХЦӨЛ

  1. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээ дуусгавар болно.
    1. Хууль, гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон.
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
    3. Даатгагч даатгуулагч талууд тохиролцож гэрээг цуцалсан.
    4. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн.
    5. Даатгагч даатгуулагчийн аль нэг нь дампуурсан,татан буугдсан.
    6. Даатгуулсан тээврийн хэрэгслийг шүүхийн шийдвэрээр хураасан.
  2. Дараах тохиолдлуудад даатгалын гэрээг цуцлана.
    1. Хоёр талын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачлага гаргаж болох бөгөөднөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
    2. Даатгуулагч даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдлын тухай бичгээр мэдээлэх үүргээ санаатайгаар биелүүлээгүй бол даатгагч өөрийн санаачлагаар гэрээг цуцалж болно.
  3. Даатгагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хохирол гараагүй бол үлдсэн хугацаанд ногдох хураамжийг буцаан олгоно, даатгуулагчийн санаачилгааргэрээг цуцалбал үлдсэн хугацаанд ноогдох хураамжаас тухайн даатгалтай холбогдсон зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно. Нөхөн төлбөр авсан, 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд буцаалт хийхгүй.
  4. Гэрээнд талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болж, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалснаар эсвэл гэрээний нөхцөл бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.
  5. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ.
  6. Гэрээг талууд нотариатаар батлуулах эсэх талаар тохиролцоно.
  7. Гэрээг Монгол хэлээр хууль зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэжталууд нэг нэг хувийг авч хадгална.

Тээврийн хэрэгслийн “ЛИМИТЕД”
даатгал

 

ДААТГАЛЫН ЗҮЙЛ

  1. Гэрээнд заагдсан хувь хүний эзэмшил, өмчлөлд буй тээврийн хэрэгсэлд учирч болзошгүй хохиролтой холбоотой даатгуулагчийн сонирхол.

ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ХУРААМЖ

  1. Энэхүү даатгалын үнэлгээ буюу даатгагчийн даатгуулагчид олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ, даатгуулагчийн төлөх хураамж зэрэг нь дараах хэмжээтэй байна. Үүнд:
    Даатгалын төрөлДаатгалын үнэлгээ /төгрөг/Хураамж /төгрөг/
    1Лимитед I500,00030,000
    2Лимитед II1,000,00050,000
  2. Даатгуулагч даатгалын хураамжийг төлөөгүй байхад даатгалын тохиолдол гарсан бол даатгагч нөхөн төлбөр төлөхтэй холбоотой үүрэг хүлээхгүй.
  3. Даатгалын зүйл нь ашиглалтаас гарах, бусдад шилжих, солигдох болон шинээр өөрчлөлт хөдөлгөөн орох тохиолдолд даатгуулагчийн хүсэлтийн дагуу даатгагч нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах бөгөөд гэрээ цуцлагдах тохиолдолд хураамжийн буцаалт нь энэхүү нөхцөлийн 9.2 дугаар заалтын дагуу хийгдэнэ.

ДААТГАЛЫН ЭРСДЭЛ

  1. Даатгалын зүйлд зам тээврийн ослын улмаас үүссэн дараах хохирлыг даатгалын тохиолдолд тооцно. Үүнд:
    1. Замын хөдөлгөөнд оролцон явж байх үедээ осол гаргах. Үүнд:
      • Мөргөлдөх
      • Онхолдох
      • Биет зүйл мөргөх
      • Үсэрсэн зүйлд оногдох эрсдэл;
    2. Замын хөдөлгөөнд оролцон явж байх үед дараахь шалтгааны улмаас гарсан байгалийн эрсдэл. Үүнд:
      • Үер, ус
      • Аянга цахилгаан
      • Гал түймэр
      • Газар хөдлөлт
      • Хүчит салхи
      • , хХөрсний суулт, цөмрөлт
    3. Албан журмын даатгалын гэрээнд нэр нь бичигдсэн жолооч тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед гарсан дээр дурьдагдсан эрсдэл;

НӨХӨН ТӨЛБӨР

  1. Даатгалын тохиолдлын талаар даатгагчид Шуурхай албаны 24 цагийн үйлчилгээтэй 7000 3000 утсаар, ажлын цагаар 330130 утсаар нэн даруй мэдэгдэж хүндэтгэх шалтгаангүй бол даатгалын ажилтан, замын цагдаа ирж үзтэл тээврийн хэрэгслийг ослын дараах байдлаар нь хадгалж ослын шалтгааныг тогтоолгох үүрэгтэй.
  2. Даатгалын нөхөн төлбөрийг дараах баримтыг үндэслэн олгоно. Үүнд:
    1. Даатгалын гэрээт баталгаа
    2. Ослын талаар гарсан Замын цагдаагийн дүгнэлт, тодорхойлолт
    3. Даатгуулагчийн хохирол нөхүүлэх тухай өргөдөл
    4. Хохирлын үнэлгээ, фото зураг
    5. Осолд холбогдсон этгээдүүдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, бичиг баримтны хуулбар
    6. Шаардлагатай тохиолдолд бусад байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт.
  3. Хохирлын хэмжээг тодорхойлохдоо эхлээд даатгуулагчийн гаргасан үнэлгээг харгалзан үзэх бөгөөд даатгагч уг үнэлгээг үндэслэлгүй гэж үзвэл өөрөө хохирлын хэмжээг тодорхойлон даатгуулагчтай зөвшилцөж болно. Талууд ийнхүү тохиролцоонд эс хүрсэн тохиолдолд хохирол үнэлэгчээр дахин үнэлүүлэх бөгөөд дахин үнэлүүлэхтэй холбогдсон зардлыг даатгуулагч хариуцна.
  4. Даатгагч даатгалын гэрээ болон холбогдох журамд заасан хугацаанд даатгалын нөхөн төлбөр олгоогүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданга тооцно.
  5. Даатгагч нь даатгалын нөхөн төлбөрийг даатгуулсан зүйлийг дахин сэргээн засварлахад гарах шууд зардлын хэмжээгээр энэхүү нөхцөлийн 4.1 дугаар заалтад заасан даатгалын үнэлгээнд багтаан олгоно.
  6. Даатгалын тохиолдлын улмаас учирсан болон учирч болох хохирлын хэмжээг багасгахын тулд даатгуулагчийн авсан арга хэмжээний өртгийг даатгагч даатгалын нөхөн төлбөр дээр нэмж оруулан даатгуулагчид төлөх бөгөөд даатгагчийн төлөх нийт нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ нөхцөлийн 4.1-т заасан нөхөн төлбөрийн хязгаараас хэтрэхгүй байна.
  7. Даатгуулагчаас хохирлын материалыг бүрэн ирүүлснээс хойш 14 хоногийн дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. Хэрвээ нэмэлт мэдээлэл шаардлагатай бол даатгагч нь даатгуулагчид энэ тухай албан ёсоор мэдэгдэнэ.

ДААТГАЛЫН ХАСАЛТУУД

  1. Даатгагч нь дор дурьдагдсан тохиолдлуудад нөхөн төлбөрийн хариуцлага хүлээхгүй. Үүнд:
    1. Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох орчин, нөхцөлийг санаатайгаар бүрдүүлсэн;
    2. Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
    3. Техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ, урсгал засварыг цаг хугацаанд нь тогтмол хийгээгүйгээс учирсан эвдрэл гэмтэл. Тээврийн хэрэгслийн ашиглалтын үед гарах ердийн элэгдэл, гэмтэл;
    4. Техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээ, урсгал засварыг цаг хугацаанд нь тогтмол хийгээгүйгээс учирсан эвдрэл гэмтэл;
    5. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
    6. Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарс
    7. Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
    8. Урсгал сөрсөн, эргэх үйлдэл хийхийг хориглосон газар эргэсэн, зөвшөөрөгдөөгүй гэрлэн дохиогоор хөдөлгөөн хийсэн, ослын дохио болон зогсолтын тэмдэг хэрэглээгүй, болон зам тээврийн ослын талаар замын цагдаа болон даатгагчид нэн даруй мэдэгдэх даатгуулагчийн үүргээ биелүүлээгүй зэрэг тохиолдлуудад;
    9. Хурд хэтрүүлсэн нь мэргэжлийн эрх бүхий байгууллага болон экспертын дүгнэлтээр тогтоогдсон
    10. Даатгуулагч тээврийн хэрэгслээ ашиглан гэмт хэрэг үйлдсэн, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан үедээ автомашин жолоодсон, жолоо шилжүүлсэн үед учирсан хохирол. Тээврийн хэрэгслийг согтуугаар болон мансууруулах бодис хэрэглэсэн, хэт ядарсан, жолоо барих чадваргүй үедээ жолоодсоноос үүдэн гарсан хохирол;
    11. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан, техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
    12. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
    13. Тээврийн хэрэгслийг ашиглахыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хориглосон шийдвэр гаргасан, техникийн гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оруулснаас үүссэн хохирол;
    14. Тээврийн хэрэгслийг жолооны сургалтын зориулалтаар ашиглах, ан ав хөөх, уралдаан тэмцээнд оролцуулах, тээврийн хэрэгслийн хүч, туулах чадварыг турших, замгүй газраар зорчин хад чулуу мөргөх, гол ус гатлах зэргээс учирсан хохирол;
    15. Зорчигч болон ачаа тээш тээвэрлэх журмыг зөрчсөнөөс үүссэн хохирол;
    16. Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол;
    17. Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан;
    18. Хууль тогтоомжинд заасан бусад үндэслэл үүссэн;

ДААТГАЛЫН ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ

  1. Даатгалын гэрээ дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
    1. Хууль болон даатгалын гэрээгээр тогтоосон хугацаа дууссан;
    2. Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн;
    3. Талууд гэрээг хугацаанаас нь өмнө дуусгахаар тохиролцсон;
    4. Даатгагч дампуурсан, татан буугдсан;
    5. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тогтоосон;
    6. Даатгагдсан хөрөнгө шүүхийн шийдвэрээр хураагдсан;
    7. Тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрчлөгдсөн;
  2. Даатгагчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад хүрвэл даатгуулагчийн төлсөн хураамжийг бүрэн хэмжээгээр, даатгуулагчийн санаачилгаар гэрээг цуцлах тохиолдолд үлдсэн хугацаанд ногдох хураамжаас тухайн даатгалтай холбогдон гарсан зардлын хасч үлдэх хэсгийн даатгуулагчид эргүүлэн олгоно. Даатгуулагч гэрээний хугацаанд нөхөн төлбөр авсан тохиолдолд буцаалт хийгдэхгүй болно.