Компанийн тухай

МИГ Даатгал ХХК нь 1997 оноос ердийн даатгалын хэлбэрээр даатгалын үйл ажиллагаа эрхлэн явуулж ирсэн Үндэсний тэргүүлэгч даатгалын компани юм.

Бид Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан 17 хэлбэрийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол орон даяар 26 салбар 300 гаруй даатгалын төлөөлөгчөөр дамжуулан харилцагч, даатгуулагч нартаа хүргэж байна.


2015 оны жилийн эцсийн байдлаар МИГ Даатгал компани 130 гаруй мянган хувь хүн, хуулийн этгээдийг даатгасан бөгөөд нийт хөрөнгө 10.3 тэрбум төгрөг, даатгалын хураамжийн орлого 10 тэрбум төгрөг, нөөц сангийн хэмжээ 4.8 тэрбум төгрөгт хүрээд байна.

МИГ Даатгал компани нь олон улсын даатгалын зах зээл дээр Монгол Улсыг төлөөлөх хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж танигдсан тул даатгуулагчдынхаа бүхий л төрлийн эрсдэлийг өөрийн санхүүгийн хүчин чадлын хэмжээнд даатгаж, өөрийн чадавхиас давсан хэмжээний эрсдэлийг олон улсын давхар даатгалын зах зээл дээр түргэн шуурхай байршуулан ажиллаж байна.


Бид даатгалын болон эрсдэлийн удирдлагын хэрэгцээтэй, өөрийн үйл ажиллагаандаа онцгой сайн даатгалын үйлчилгээ, дэлгэрэнгүй зөвлөгөөг чухалчилдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын найдвартай даатгагч байхыг ямагт эрмэлздэг