Нөхөн төлбөр

  • Даатгуулагчийн даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл, албан бичиг.
  • Даатгалын гэрээ, баталгааны эх хувь.
  • Даатгалын тохиолдлын газар дээр ажилласан тухай Шуурхай Албаны протокол, дүгнэлт.
  • Хохирлын шалтгааныг тогтоосон мэргэжлийн холбогдох байгууллагын акт дүгнэлт;
  • Учирсан хохиролд үнэлгээ хийсэн эрх бүхий байгууллагын үнэлгээний тайлан.
  • Шаардлагатай тохиолдолд гал, үнэлгээ зэрэг мэргэжлийн хяналтын эрх бүхий байгууллагын дүгнэлт, тодорхойлолт.
  • Даатгалын тохиолдол нь Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж, хянагдаж байгаа тохиолдолд тэдгээр байгууллагын шийдвэр.

  • Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдолд нэн даруй эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудах.
  • Даатгалын тохиолдол болсон даруй холбогдох мэргэжлийн байгууллагын утсаар холбогдон дуудлага өгч ослын шалтгаан, нөхцөлийг тогтоолгох.
  • Нэн даруй 24 цагийн шуурхай албаны 9509-2209, 7000-3000 дугаарт мэдэгдэх,
  • Шаардлагатай тохиолдолд онцгой байдлын албанд мэдэгдэх.
  • Ослын газар дээрх болон эвдрэл гэмтлийг баталгаажуулан зураг авах, бичлэг хийх.

    Даатгагч Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 8.5 дугаар зүйлд заасан үндэслэл үүсвэл нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй бөгөөд энэхүү даатгалын онцлогоос шалтгаалан дор дурьдсан тохиолдлуудад Даатгагч нөхөн төлбөр олгохгүй. Үүнд:
  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн;
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдож чадаагүй;
  • Даатгуулагч ослын талаар Даатгагч болон бусад холбогдох газруудад нэн даруй мэдэгдээгүй, хохирлын шалтгаан нөхцөлийн талаар акт дүгнэлт хийлгээгүй;
  • Даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн;
  • Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол;