Компанийн засаглал

Компанийн засаглал

//mig.mn/new/wp-content/uploads/2016/06/Org_Chart.png

Шаравсамбуугийн Энхтөр

ТУЗ-ийн гишүүн

2014 оноос МИГ Даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 1997-2009 онд Худалдаа хөгжлийн банкинд хуульч, ахлах хуульч, хэлтсийн захирал, 2009-2013 онд Хадгаламж банкинд газрын захирал, 2013 оноос Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа банк, санхүүгийн хуулийн асуудлаар мэргэшсэн хуульч юм. Ш.Энхтөр нь Оросын Холбооны Улсын Москва хотын ХДКДСургууль, Монгол Улсын Их Сургуулийг эрх зүйч, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг банкны удирдлагын мэргэжилтэй төгссөн.

Банзрагчийн Түвшин

ТУЗ-ийн гишүүн

2016 оноос МИГ Даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. 1997-1999 онд Худалдаа хөгжлийн банкинд Эдийн засагч, 2000-2002 онд Эрэл ХХК-д ахлах нягтлан бодогч, 2003 оноос АПУ ХК-д санхүүгийн захиралаар ажиллаж байна. Б.Түвшин нь Монгол улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр, монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Итали улсын Триесте хотын Олон улсын бизнесийн их сургуулийг олон улсын бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Сэрээтэрийн Чанцалмаа

Хараат бус гишүүн

2014 оноос МИГ Даатгал ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдон ажиллаж байна. 1980-1982 онд Монгол Улсын Сангийн Яаманд эдийн засагч, 1982-2004 онд Монгол даатгал ТӨУИГазарт ерөнхий нягтлан бодогч, хяналт шалгалт хариуцсан дэд захирал, 2004-2006 онд Эл Си Эс Монгол ХХК-ийн Ерөнхий захирал, 2006-2009 онд Түшиг даатгал ХХК-ийн салбар хариуцсан захирал, 2007-2009 онд Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлсэн “Тэтгэвэрийн системийг бэхжүүлэх” төслийн Үндэсний зөвлөхөөр ажиллаж байсан. С.Чанцалмаа нь Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд нягтлан бодогч- эдийн засагч мэргэжлийг эзэмшсэн, Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэгтэй.

Жандавын Бат-Орших

Гүйцэтгэх захирал

2004 оноос хойш МИГ Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2014 оноос ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. 1975-1990 онд Сангийн яаманд мэргэжилтэн, Монгол даатгал ТӨУИГазарт 1990-2004 онд албаны дарга, тэргүүн дэд захирал, 2012-2014 онд Монголын Даатгагчдын Холбооны Ерөнхийлөгч, Албан журмын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон Монголын санхүү, даатгалын салбарт дөч гаруй жил ажиллаж байна. Ж.Бат-Орших нь Оросын Холбооны Улсын Новосибирскийн худалдааны дээд сургуулийг худалдааны эдийг засагч мэргэжлээр, Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институтыг бизнесийн удирдлагын мэргэжлээр, Техникийн их сургуулийн бизнесийн удирдлагын ухааны магистрын зэрэгтэй.

Ургамалын Бямбасүрэн

ТУЗ-ийн Дарга

2007 оноос хойш МИГ Даатгал ХХК-ийн зөвлөхөөр ажилласан бөгөөд 2014 оноос ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тэрээр Монгол даатгал ТӨУИГазарт 1994-2004 онд мэргэжилтэн, ахлах менежер, 2005-2007 онд Монгол Улсын Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны Сайдын зөвлөх, МАН-ын МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010 онд Монгол Улсын Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яаманд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан. У.Бямбасүрэн Итали Улсын Милан хотын Боккони их сургуульд суралцаж Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан бөгөөд бизнесийн удирдлага, олон нийтийн харилцааны чиглэлээр хорь гаруй жил ажилласан арвин туршлагатай.