МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДААТГУУЛАХ ТИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ?

ДААТГУУЛАХ ТИЙМ ХЭЦҮҮ ГЭЖ ҮҮ?

Хамгийн энгийн ойлгомжтойгоор тайлбарлах гэж хичээе


" Та 100 төгрөгөөр даатгуулаад дараа нь танд ямар нэгэн эрсдэл учирсан тохиолдолд танд эргүүлээд 10,000 төгрөг өгөхийг л хэлж байгаа юм. "


Тэгвэл ЭРСДЭЛ гэж юу вэ?

Эрсдэл бол тохиолдох хугацааг нь урьдчилан тооцох боломжгүй саад, бэрхшээлийг хэлнэ.


Тэхээр даатгалын компанид та тодорхой хураамж төлж, танд болон таны эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд даатгалын компани таныг хохиролгүй болгох зорилготой юм. / хамгийн гол нь та эрсдэл учрахаас өмнө л даатгал хийлгэсэн байх ёстой. Ингэснээр та өөрт учирч болох санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн үг /

Таны төлсөн даатгалын хураамжийг даатгалын компани хадгалаад дараа нь танд болон өөр хэн нэгэн хүнд эрсдэл гарсан тохиолдолд нөхөн төлбөр болгон өгдөг.

Та хүсэх юм бол юу ч даатгуулах боломжтой /Эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас, хариуцлага гэх мэт / Жишээ нь: Та өөрийнхөө үнэтэй авсан шинэ Гар утас, зөөврийн компьютер, өөрийн хувийн эзэмшлийн онгоцоо ч даатгуулж болно./


Бид санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн 17 хэлбэрийн 60 гаруй даатгалын бүтээгдэхүүнээр таныг болон таны эд хөрөнгө, эрүүл мэнд, бизнесийн үйл ажиллагааг чинь бүх төрлөөр хамгаалахад бэлэн.


Даатгалын үйл ажиллагаа

Даатгалд хамрагдах буюу даатгалын гэрээ байгуулах нь өөрийнхөө санхүүгийн зарим эрсдэлийг даатгалын компанид шилжүүлж байгаа явдал юм. “Даатгалын гэрээ” нь даатгалын компани болон даатгуулагчийн хооронд байгуулсан гэрээ юм. Тус гэрээнд ямар нөхцөлд даатгалын компани танд нөхөн төлбөр төлөхийг дэлгэрэнгүй тайлбарласан байна. / жишээ нь гар утсаа гаднын нөлөөллийн улмаас алдсан тохиолдолд нөхөн төлбөр 100% авна./

Та даатгалын компанид хураамж гэгдэх тодорхой хэмжээний мөнгийг төлнө. Дараа нь даатгалын гэрээнд заасан тохиолдлын улмаас /тодруулбал: Гар утсаа хулгайд алдсан/ танд эрсдэл учирвал даатгалын компани учирсан хохирлыг гэрээнд заасны дагуу барагдуулна.

Хэрэв та тухайн үйл явдал тохиолдсоны дараа даатгалд хамрагдсан бол даатгалын компани хохирлыг нөхөн төлөхгүй гэдгийг санаарай.

Харин та даатгуулахыг хүсвэл хүссэн газраасаа ОНЛАЙНААР даатгуулах боломжтой болсон шүү.

Харин даатгалаа хийлгэсэн бол та тайван байж болно. Учир нь таныг бид хамгаалж байгаа.

Чухал бүхнээ ХАМГААЛЪЯ