МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

“ИНДИГОГИЙН НАЙЗУУД ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

“ИНДИГОГИЙН НАЙЗУУД ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН


Миг даатгал компанийн онцгой нэгэн бүтээгдэхүүн бол “Индиго” хүүхдийн гэнэтийн ослын даатгал юм. Ирээдүйг маань авч явах хүүхдүүдийн эрүүл мэнд бидний цөөхөн Монголчуудын хамгийн анхаарал хандуулах сэдэв билээ. Хүүхэд бүр эрүүл аюулгүй байж инээд хөөрөөр цалгин байх нь эх орны минь гэрэлт ирээдүйн бахархал. Харамсалтай нь бяцхан дэггүйчүүд минь өөрсдөө сахилгагүй, гэнэн томоогүй зангаараа унаж бэртэх, ахуйн осолд өртчих гээд байдаг.


Даатгалын компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой нэг зүйл нь хүүхдийн гэнэтийн ослын даатгал бөгөөд зах зээлд хамгийн хямд үнээр бүтэн жил 20,000₮ /хорин мянган төгрөг/ бөгөөд нийт жилийн хугацаанд 20,000,000 /хорин сая төгрөгийн / нөхөн төлбөрийг олгох бүтээгдэхүүн юм.


Бид "Индиго" хүүхдийн даатгалыг олон нийтэд таниулах, Корона вирусийн үед гэртэй сууж байгаа бяцхан хүүхдүүдийн авьяас чадварыг нээн урамшуулах зорилгоор "Индиго-гийн найзууд" гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Энэ уралдаанд нийт 200 гаруй уран бүтээлийг нийт оролцогч нар маань явуулж 5-8 нас, 9-13 нас,14-18 нас гэсэн насны ангиллаар амжилттай зохион байгуулж дууслаа.