МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ХАМТЫН ХҮЧЭЭР "МООД"-ЫГ БИЙ БОЛОГЦГООЁ

ХАМТЫН ХҮЧЭЭР "МООД"-ЫГ БИЙ БОЛОГЦГООЁ


Сайн Моод-г Монголдоо Уриатай "Дэвжих дэлхий ТББ"-н хамт олон, нэвтрүүлгийн багтай бид хамтран ажиллаж сайн үр дүнг дагуулах Моодыг Монголдоо түгээн дэлгэрүүлж байгаадаа таатай байна.

Нэг хэсэг моод Монголоор дуусна гэсэн үг байдаг байлаа. Одоо харин моод Монголоос эхэлдэг гэж заримдаа бодогдохоор байна. Нийгэмд тодорхой хэмжээний асуудал үр дүнг дагуулж байдаг маш олон жижиг эрсдэлүүд байдаг. Үүний нэг жишээ нь бага насны хүүхдүүд хаалганы нугасан талд гараа их хавчуулдаг гэсэн нэг баримт байдаг. Үүнийг хэрэв тоогоор гаргаад харвал бас л чамгүй их тоо баримт харагдах байх. Тиймээс бид Моод төслийн хамт олонтой хамтран энэхүү асуудлыг шийдэх бяцхан гаргалгаа гарган хамтран ажиллаа. Миг даатгал ХХК-ийн ажилчин залуус гарын доорх материал буюу нимгэн хулдаас болон наалт ашиглан хаалганы хамгаалалтыг бэлтгэн "Манай гэр асрамжийн газар" болон ХӨСҮТ -ийн хүүхдийн тасагт байрлах бүх хаалгыг гар хавчих аюулаас урьдчилан сэргийлсэн юм. Мөн нэг мэдээлэл хэлэхэд ирэх жилээс Монгол улсын бүх бага насны хүүхэдтэй холбоотой үйлчилгээний газарт энэ стандартыг хэрэгжүүлэх болсон гэж нэвтрүүлгийн багынхан мэдээллээ.